Thursday, April 19, 2012

IRIM судалгааны компани 4 нас хүрлээ /Г.Цогтбаатар//

Тун ч завгүй явсаар нэг мэдэхэд хоёрын хоёр жилийг үдсэн байна. Сүүлийн нийтлэл маань IRIM судалгааны компанийн хоёр жилийн ойгоор буюу 2010 оны 4 сард бичигджээ. Өдгөө компани маань 4 нас хүрлээ. Эргээд бодоход компаниа байгуулсан эхний хоёр жил санхүү, эдийн засгийн хямрал энэ тэр болж саад бэрхийг их үзжээ. Гэсэн ч багийнхан маань шантралгүй зүтгэсээр компаниа өдий зэрэгт хүргэлээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд компани маань хэрэндээ л томорч 40 гаруй хүнийг бүтэн болон хагас цагийн ажлын байраар тогтмол хангаж байна. Судлаачдынхаа мэдлэг, боловсролд анхаарал тавьж ажилласнаар нийт судлаачдын маань 80 гаруй хувь нь магистрын зэргээ хамгаалж, жил бүр 2-3 нь Англи, АНУ, Унгар, ОХУ, Финлянд, Филипин, Малайз зэрэг орнуудад урт, богино хугацааны сургалтуудад хамрагдах болжээ. Компанийн санхүү, материаллаг бааз жил бүр өмнөх амжилтаа дахин өсгөж байгаа ба ихэнх төслүүд маань Мянганы сорилтын сан, Азийн хөгжлийн банк, АНУ-ын Азийн сан, НҮБ-ын харъяа байгууллагууд, Мэрси Кор зэрэг олон улсын байгууллагуудын захиалгаа хийгдэж байна. За тэгээд:

IRIM судалгааны компанийн нийт судлаач, харилцагч та бүхэнд байгууллагынхаа ойн баярын мэндийг хүргэж, үйл бүхэн нь өөдлөн дэвжихийн ерөөл дэвшүүлье!

Хүндэтгэсэн

Г.Цогтбаатар



Цааш унших...