Saturday, April 3, 2010

"I R I M" судалгааны хүрээлэн байгуулагдсаны хоёр жилийн ойн баярын мэнд хүргэе! /Г.Цогтбаатар/

Эрхэм харилцагч та бүхэндээ “IRIM” судалгааны хүрээлэн байгуулагдсаны хоёр жилийн ойн баярын мэнд хүргэе!
Та бүхний дэмжлэгтэйгээр манай байгууллага өдрөөс өдөрт өргөжин тэлж, өсөн дэвшиж байгааг мэдэгдэхэд таатай байна.

2010 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр бол манай байгууллагын төрсөн өдөр юм.

Нэг жилийн өмнөх үетэй харьцуулахад манай байгууллагын боловсон хүчний тоо хэмжээ хоёр дахин, үйл ажиллагааны цар хүрээ ба бүтээмж тав дахин нэмэгджээ.

Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж Олон Улсын Социологичдын Холбоо, нийгмийн хариуцлагын олон улсын байгууллага болох “ANSA”-ын Монгол дахь удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Шинээр хэрэгжүүлсэн томоохон төслүүдээсээ дурьдвал CHF олон улсын байгууллага, МУ-ын Засгийн газрын хамтарсан “Хоршоодын үнэлгээ” судалгааг MEC ХХК-тай хамтран Монгол улс даяар зохион байгуулав, Азийн хөгжлийн банк, МУ-ын Засгийн газрын хамтарсан "ХДХВ/ДОХ ба Хүн худалдах гэмт хэргээс сэргийлэх техник туслалцааны төслийн үр дүнг үнэлэх нь” үнэлгээний төслийг хэрэгжүүллээ, Жендерийн Тэгш Эрхийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтарсан “Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд сонгогдоход хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөө” сэдэвт судалгаа, нөлөөллийн үйл ажиллагааны төсөл зэргийг нэрлэж болно.

Одоогоор манай байгууллага “ANSA” олон улсын байгууллагын “Монгол дахь нийгмийн хариуцлагын байдал” суурь судалгааны төсөл, Нээлттэй Нийгэм Форум ТББ-ын “Төсвийн үйл явцад иргэдийг оролцуулах загвар төсөл”-ийн хоёрдугаар шатны төсөл, Жендерийн Тэгш Эрхийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн саналаар “Жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн шалгуур үзүүлэлт боловсруулах” хоёрдугаар шатны төсөл, Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн суурь судалгааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Түүнчлэн 2010-2012 онд Азийн Хөгжлийн Банкны “7175-MON: Азийн хөгжлийн банкны дэд бүтцийн төслүүд ба уул уурхайн салбарт ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний төсөл”-ийн Монгол дахь хяналт, шинжилгээ, үнэлгээний байгууллагаар шалгараад байгаа билээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “IRIM” судалгааны хүрээлэн нь 158 хүн сарын ажил гүйцэтгэжээ. Хэрэгжүүлсэн голлох үйл ажиллагаагаа хүн сараар нь тооцож харуулбал:



Цаашид манай байгууллага судалгааны байгууллагын олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх; сургалт, зөвлөгөө өгөх чиглэлийн үйл ажиллагаагаа тэлэх; олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, олон улсын түвшинд ажиллах зорилготой байгаа юм.

Байгууллагынхаа хамт олон болон нийт харилцагч байгууллагууддаа “IRIM” судалгааны хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүдийн өмнөөс дахин чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!

2010 оны 4 дүгээр сарын 03

Цааш унших...