Tuesday, July 31, 2007

" Төр бол ард олны нүүр, царай " /Г.Цогтбаатар/

Нэг ухаантай хүн " Төр бол ард олны нүүр, царай " гэж хэлсэн байдаг। Ард олон ямар байна, төр тийм л байх нь. Төр болохгүй байна, төр мөнгө өгөхгүй байна, төр халамжлахгүй байна, төр хийхгүй байна гэж бурууг төрлүү чихэж суугаа нь бурууг бусдад тохож байгаа мэт санагдавч, цаад агуулгаараа суусан мөчрөө хөрөөдөж байгаагаа мэдэхгүй, эсвэл мэдсээр байж итгэхийг хүсэхгүй байгаа мулгуу занг санагдуулж байна. Төрийн авлигач, шунахай, хүнд сурталтай түшээдийг ер нь хэн сонгосон бэ? Бид л сонгосон ш дээ, тиймээс бид энэ мэт хариуцлагагүй байдалдаа цэг тавих цаг нь болсон.

Тийм ч учраас энэ удаа миний бие залуучуудтайгаа ирэх сонгуулийн талаар санал бодолоо хуваалцах хүсэлтэй байна। Ингэхдээ сонгуулийн идэвх оролцоо, манай залуучуудад тохиолддог сөрөг зан үйл зэрэг сэдэв дээр төвлөрье гэж бодлоо. Харин сүүлд нь 2007 оны 4, 7 саруудад Улаанбаатар хотод хийсэн социологийн судалгааны дүнд үндэслэн том намуудын /МАХН, АН/ одоогийн рейтингийн талаар товч мэдээлэл хүргэнэ.

За тэгээд 2008 оны сонгууль мөдхөн болох нь। Тэр л өдөр 18 нас хүрсэн бүх Монголчууд засгийн эрхийг шууд барьна. Түүнээс хойш төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлнэ. 1992 оноос хойш монголчууд бид УИХ, Ерөнхийлөгчийн тус бүр 4, нийт 8 сонгууль хийсэн. Тэдгээр сонгуулийн үр дүнд Монгол улс “ Ардчилсан хэлбэртэй, феодалын агуулгатай " улс болж тогтносон байх юм /судлаач Д.Ганхуяг/. Энэ нь бид сонголт хийгээгүй гэж өөрийгөө хуурч байгаатай эсвэл сонголт хийж чадахгүй байгаатай багагүй холбоотой гэж боддог.

Албан ёсны тоо мэдээллээс хархад өнгөрсөн 15 жилийн хугацаанд иргэдийн сонгуулийн идэвх, оролцоо жил ирэх тутам суларсаар дунджаар 15 хувиар буурсан байдаг। Сонгуулийн идэвх буурах үзэгдэл нь зөвхөн нийгмийн сэтгэл зүй талаасаа хувь хүн өөрт оногдсон хариуцлагаас зайлс хийх, өөрийгөө бусдад даатгах, залхуурал эсвэл улс төрийн хямрал, хариуцлагагүй байдал, төрийн байгууллагын авлига, хүнд сурталтай эвлэрэх, дасан зохицох, бууж өгөх сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Энэ утгаараа маш аюултай үзэгдэл юм. Ийм идэвхгүй байдлаас залуус маань гарах ёстой. " Ганц олдох залуу насандаа усан дотор гал асах шиг сайхан амьдаръя " гэдэг биздээ. Энэ удаа бид сонгуульд оролцохгүй алдвал эсвэл буруу сонголт хийсэн бол дараа, дараагийн сонгуульд илүү идэвхтэй, илүү хариуцлагатай оролцох хэрэгтэй биш үү. Асуудлыг бууж өгч биш, нүүр тулгарч шийдэх хэрэгтэй.

2004 оны УИХ-ын сонгуулийг би маш сайн санаж байна। Тэр үед би их сургуулийн 2-р дамжааны оюутан байлаа. " ??????????? " гэгдэх оюутны эрх ашиг, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй байгууллага нь нэгэн том намын даалгавар, санхүүжилтээр оюутнуудын толгойг угааж, 5000-10000 төгрөгийн хахуулиар саналыг нь худалдаж авч, бусад намынх нь эсрэг зохион байгуулалттайгаар жагсаал цуглаан хийлгэж, турхирч байсан юм. Түүнчлэн зарим намуудын дэргэдэх оюутан, залуучуудын холбооны гол үйл ажиллагаа үүнд чиглэдэг. Үүнд томоохон их, дээд сургуулиудын оюутны холбоо, нутаг нугийн оюутан, залуучуудын холбооны 80-90 хувь нь хамаарна. Энэ бол бидний монголчуудын ирээдүй үе, тэргүүний шилдэг гэх цөөхөн залуучуудад учирсан мөнгө, эрх мэдэлд шунан дурладаг солирох өвчин. Тэднийг дагалдагч хэсгийн зорилгогүй тэнэгэрэл. Ийм үйлээс хол байхыг залуучууддаа уриалмаар байна.

Өнгөрсөн 6-р сарын эхээр би орон нутгаар судалгаанд явсан юм. Сумын төв, хөдөөний малчин олон айл өрхөөр орж, олон ч залуучуудтай уулзаж ярилцсан. Тэдгээр залуусын үнэмлэхүй хувь нь ямар ч эргэлзээгүйгээр аавынхаа эсвэл ямар нэгэн тогтсон уламжиллаа баримтлан улс төрийн шууд сонголт хийхэд бэлэн байгаад асуудал байна. Эсвэл тэдний зан үйлд "Төрийн төлөө оготно боож үхээд яахав …" гэх яриа бүр үнэт зүйлийн хэмжээнд тогтсон байх юм. Залуусаа! бид ийм байж болох уу? Бид ямар сонголт хийнэ, төр тийм л байна /Үргэлжилэл бий…/

Цааш унших...

Tuesday, July 10, 2007

Монголчуудаа “ Хүчтэй төр” гэх хэллэгээс татгалзахыг уриалж байна! |Г.Цогтбаатар|


“…Нулмис хатлаа. Ядуу хороолол зөвхөн ой тоонд л үлдэв. Хорих газрыг үйлдвэр завод, шоронг дэлгүүр үр тарианы агуулах болгож хувиргав. Хүмүүс нүүр бардам, хүүхнүүд инээд баясалтай, хүүхдүүд хөөр наадамтай. Там ашиглалтаас гарав. Түрээслэнэ гэсэн бичиг тамын хаалган дээр өлгөөстэй харагдана…” Билли Гандэй

/ Нийгэм, тэр дундаа хувь хүний өмнө эдпэх ёстой эрх хэмжээнээсээ хэтэрсэн төрийн аливаа үйлдэл нь таны төсөөлснөөс ч илүү их хор хохирол учруулдаг тухайг сануулж алдарт М।Фридман дээрх егөөдлийг иш татсан байдаг /.

Сүүлийн үед хүчтэй төрийн тухай үзэл санаа их дэлгэрч байна। Тиймээс үндсэн хуулиар заагдсан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх их үйлд хүчтэй төрийн тухай ойлголт хэрхэн холбогдох талаар саналаа хуваалцъя гэж бодлоо.

Юуны өмнө асуудалд хандах миний зарчим бол иргэний ардчилсан нийгэмд төр нь иргэддээ үйлчлэх гол функцтэй гэх үнэт зүйл юм। Тэгвэл мэдээж шийдэх эрх нь иргэдэд үлдэнэ. Өөрөөр хэлбэл иргэддээ илүү их зүйлийг шийдэх боломж олгож байгаа төрийг хүчтэй төр гэж үзнэ. Яг л Р.Нозик-н тэмдэглэсэнээр шөнийн цагаар юу ч үгүй хоосон байшин харах үүрэгтэй ”Ёс төдий харуул” шиг “Ёс төдий төр” байх нь иргэний нийгэмд илүү хүчирхэг төрийг илтгэж байна.

Хоёрхон өдрийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч Н।Энхбаяр өөрийн санаачилсан үндэсний стратегийн баримт бичгээ УИХ-д танилцуулсныг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд орон даяар цацсан. Ерөнхийлөгч монголын ард түмэнд “Хүчтэй төр” хэрэгтэй талаар судлаач Фукуямаг иш татан тун онцгойлон өгүүлж харагдсан. Харамсалтай нь үүнийг олон хүн нийгэмд болохгүй байгаа бүхнийг шийддэг, эрх мэдэлтэй, хүчтэй чадалтай төр гэдэг утгаар нь хүлээж авсан болов уу гэж санаа зовж байна. Гэтэл бидний зорьж байгаа нийгэмд ийм төрийн тухай үзэл санаа байж болошгүй юм. Ийм нөхцөлд ерөнхийлөгчөөсөө эхлээд, бүх л улс төрч, удирдагч, судлаач, иргэд нь хүртэл “Хүчтэй төр” гэх хэллэгээс татгалзаж, “Хүчтэй иргэн” гэх хэллэг, бэлэг тэмдгийн үнэт зүйлийг хэрэглэж занших нь нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх чухал хүчин зүйл гэж үзэж байна.

Учир нь ардчиллын хөгжлийн суурь баталгаа нь иргэдийн олонхийн итгэл үнэмшил болсон ардчилсан үнэлэмж, үнэт зүйл гэж үздэг। Сүүлийн үеийн социологийн судалгаануудаас үзхэд Монгол улс ардчилалд шилжсэнийг хүн амын дийлэнх нь зөв (80 орчим %) гэж үзсэн хэвээр байна. Гэхдээ монголчуудын гуравны хоёр нь авторитар дэглэмийн шинжүүдийг ямар нэгэн байдлаар дэмжихэд бэлэн байгааг Монгол улсад ардчиллыг бэхжүүлэх Үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрт дурьдсан байна.

Үүнээс үзхэд “Хүчтэй төр”-ийг хүсэмжлэн, ардчиллаас ухарч болзошгүй нийгмийн сэтгэлгээний тун эмзэг үед “Хүчтэй төр” гэх хэллэгээс татгалзаж “Хүчтэй иргэн” гэх хэллэгийг хэрэглэж заншхыг Монголчууддаа уриалж байна !!!

Цааш унших...

МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг: 1-р шатны дүгнэлт |Г.Цогтбаатар|

ННФ-ийн дэмжлэгтэйгээр 2006 оны 12 сараас 2008 оны 3 сар хүртэлх хугацаанд “МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг” сэдэвт 3 удаагийн мониторинг Монголын Хэвлэлийн Хүрээлэн дээр хэрэгжиж байна।

Төслийн зорилго нь МҮОНТ-ийн хөтөлбөр, нэвтрүүлгийн өнөөгийн байдалд “Олон Нийтийн Радио Телевизийн хууль” болон “Сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт”-ын үүднээс мониторинг хийж, үнэлгээ өгөхөд чиглэж байгаа। Энэ зорилгын дор үндэсний хэмжээнд дөрвөн төрлийн судалгааг хийж Монголын олон нийтийн эрх ашгийн тусын тулд МҮОНТ-ийн хөтөлбөрийн бүтэц, агуулга, өргөн нэвтрүүлгийн дамжуулалт, хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар зөвлөмж гаргах юм.

Миний бие тус мониторигийн áàãèéí àõëàõ ñóäëàà÷ààð ажилласан। Íýã áàãò îðæ àæèëëàæ áàéãàà ñýòã¿¿ë ç¿éí áîëîí ñîöèîëîãèéí îëîí ñóäëàà÷ ìýðãýæèëòí¿¿ääýý òàëàðõàë èëýðõèéëüå! Ингээд та бүхэндээ ОНТ-ийн хөтөлбөрийн бүтцийн эхний шатны мониторинг болон сорилын судалгааны гол дүгнэлтүүдийг нээлттэй хүргэж байна.

3।1 ОНТ-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН БҮТЦИЙН ТУХАЙ

“ОНРТ-ийн хууль”-иас
4.1. “Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтална”
8.1. Олон нийтийн радио, телевиз улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг, спорт зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг техникийн болон мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж нийтийн хүртээл болгоно.

Хуулиар заагдсан зарчмууд нь ОНТ-ийн хөтөлбөрийн бүтцэд хэр тусгалаа олсныг мэдээ, нэвтрүүлгийн олон хэлбэр, нэвтрүүлгийг зориулан хандаж буй үзэгчдийн олон давхарга, нэвтрүүлгээр хөндөж буй олон янзын сэдэв, утга агуулгын өргөн хүрээг илтгэнэ। Иймд хөтөлбөрийн бүтцийн судалгаанд үндэслэн дараахь зүйлүүдийг тэмдэглэж байна.

1। Нэвтрүүлгийн зорилго: ОНТ-ийн хөтөлбөрийн бүтцэд цэнгээн зугаацуулах зорилготой нэвтрүүлгүүд давамгайлж, мэдээллэх, танин мэдүүлэх зорилготой нэвтрүүлгүүд тэнцвэргүй харьцаатай байна. “ОНРТ-ийн хууль”-иас

3।2. Олон нийтийн радио, телевизийн зорилго нь үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч, үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход оршино.

9।2। Олон нийтийн радио, телевизийн тухайн өдрийн хөтөлбөрт мэдээ, мэдээллийн болон сонсогч, үзэгчдийн танин мэдэхүйн хэрэгцээг хангахад чиглэгдсэн нэвтрүүлэг зохистой харьцаагаар тусгагдсан байна.

2. Нэвтрүүлгийн хэлбэр: Нарийвчилсан ангиллаар Эфирийн цагийн 25 хувийг кино, 16 хувийг мэдээ, мэдээний хөтөлбөр эзэлж байгаа нь тэнцвэргүй харьцааг илтгэж байна. Харин тайлбар, баримтат дүн шинжилгээний, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зэрэг үйл явдлыг задлан шинжлэх хэлбэр, харьцангуй өндөр хувийг эзэлж байна.
3। Нэвтрүүлгийн агуулга: Нэвтрүүлгийн агуулга сэдвийг нарийвчилсан ангиллаар харахад харилцан адилгүй, нийгмийн болон хүний хөгжил, хэрэгцээг хангасан сэдэв дутагдалтай тухайлбал шашин, гүн ухааны, дэд бүтэц харилцаа холбоо болон компьютер технологи, хоол хүнс, гэр ахуй/цэцэрлэгжилт, хүний сонирхол хобби зэрэг хүмүүсийн амьдралын хэв маяг, чөлөөт цаг, хобби сонирхлыг харуулсан өргөн хүрээний сэдэв алга. Олон ургальч зарчмын үүднээс шинжлэх ухаан, философи, шашин зэрэг оюун санааны гурван том сэдвийн хоёр нь хөтөлбөрийн сэдэв, агуулгад тусгагдаагүй буюу маш хангалтгүй үзүүлэлттэй байна. Түүх соёл, хүмүүнлэг, байгаль хүрээлэн буй орчны сэдэвт нэвтрүүлгүүд бага хэмжээтэй байна.

“ОНРТ-ийн хууль”-иас
8.2.2. улс төр, шашин, нийгэм, эдийн засгийн олон ургальч үзэл бодлыг хүндэтгэж, тэдгээрийг тэгш илэрхийлэх
8.2.3. үндэсний соёл, урлаг, түүх, ёс заншил, уламжлалыг хүндэтгэх, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүрээлэн байгаа орчноо хамгаалахыг дэмжих

4। Хуулиар хориглосон арилжааны мэдээлэл сурталчилгаа 0.5 хувь, арилжааны цэвэр сурталчилгаа 0.1 хувь нийтдээ арилжааны зар сурталчилгаа 7 хоногийн эфирийн цагийн 0.6 хувийг эзэлж байна. 5. ОНРТ-ийн хуулинд зар сурталчилгаа болон нэвтрүүлгийг ивээн тэтгэх асуудлаар тусгай заалтууд орсон ч ивээн тэтгэлэгтэй холбоотой сурталчилгааг нарийвчилсан заалт үгүй. Тиймээс арилжааны далд сурталчилгаа телесэтгүүл, реалити шоу болон холимог хэлбэрийн нэвтрүүлгүүдэд нэмэгдэх хандлагатай.
“ОНРТ-ийн хууль”-иас

13.1. “Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно”

6। Зар сурталчилгаанууд ихэнхдээ үзэгчдийн оргил цагуудаар мэдээ, мэдээний хөтөлбөрийг дууссаны дараа, зарим тохиолдолд нийгмийн чанартай зарууд цаг агаарын мэдээний өмнө гарч байсан. Ийм тохиолдол 7 хоногийн мэдээний эфирийн цагийн 0.5 хувьтай тэнцэж байлаа. Хэрэв мэдээний хөтөлбөрийг цаг агаарын мэдээгээр зааглавал энэ нь хуульд харшилж байна.

“ОНРТ-ийн хууль”-иас
13।2।2-д “Улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх, мөн ийм мэдээллийн нэвтрүүлэгч зар сурталчилгаа бэлтгэх, бүтээх, дамжуулахад оролцохгүй байх

7। ОНТ-ийн эфирийн цагийн үнэмлэхүй хувь нь /77%/ нийт үзэгчдэд зориулсан нэвтрүүлэгт, 21 хувь нь тодорхой насны бүлгийнхэнд зориулсан нэвтрүүлэгт төвлөрч байгаа бол дөнгөж 2 хувь нь бусад бүлгийнхэнд зориулагдсан нь хангалтгүй үзүүлэлт юм. 8. Улаанбаатар хотод хийсэн ОНТ-ийн хөтөлбөрийн хүртээмжийн сорилын судалгаатай харьцуулан таамаглавал ОНТ-ийн нийт үзэгчдэд зориулсан нэвтрүүлгүүдийн 1/4 нь нийслэлийн хүн амын талаас дээш хувьд хүрч байхад 1/5 буюу харьцангуй их хувь нь /40/ нь нийслэлийн хүн амын 15 хувьд хүрэх боломжтой цагуудад байршсан байна. Залуучууд насанд хүрэгсдэд зориулсан нэвтрүүлгүүд үүнтэй мөн ижил байна. 9. 12-15 насны үзэгчдэд зориулсан бүх нэвтрүүлгийг энэ насны нийт үзэгчдийн 35 хувь, 16-18 насны үзэгчдэд зориулсан нэвтрүүлгийн 90.5 хувийг тус насны бүлгийн үзэгчдийн 20 хүртэлх хувь нь л үзэх боломжтой цагт байршуулсан байна.10. Малчин өрхүүдийн хувьд телевиз үзэх боломжтой цаг нь ихэнхдээ оройн 19 цагаас хойш байх төлөвтэй. Гэтэл орон нутгийнхан болон малчид тариаланчдад зориулж буй нэвтрүүлэг нь 19:00 цагаас өмнө төвлөрсөн байна. 11. Тодорхой хэлний бүлэгт зориулсан, тухайлбал “MN-Today” мэдээ хамгийн олон үзэгчтэй байдаг оргил цагт гардаг. Үүнээс үзэхэд хэлний бүлэгт зориулсан нэвтрүүлгийг тодорхой ястан, малчид, тариаланчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийнхнаас илүү чухалд тооцсон бололтой. Нөгөөтэйгүүр оргил цагаар ийм нэвтрүүлэг байршуулсан нь хөтөлбөрийнх нь урсгалд сөргөөр нөлөөлж, үзэгчдийнх нь тоог бууруулах магадлалтай.

“ОНРТ-ийн хууль”-иас
Олон нийтийн радио, телевиз хөтөлбөрөө бэлтгэж түгээхдээ:
3.3. Олон нийтийн радио, телевиз гадаадын сонсогч, үзэгчдэд зориулсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээнэ.
8।2।6। Хувь хүний болон нийгмийн хөгжлийг дэмжих, ялангуяа хүүхэд, залуучуудын оюуны болон бие бялдрын хөгжилд онцгой анхаарах8।2।7. Үндэстний цөөнх, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлэг, давхаргын болон олон нийтийн эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хангахыг эрмэлзэх

3।1 МЭДЭЭ, МЭДЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Мэдээ, мэдээний хөтөлбөрийн агуулгын судалгаанд тулгуурлан дараахь ерөнхий санаануудыг тэмдэглэж байна.
1। Мэдээний газар зүйн хамрах хүрээ: 10 минутын хөтөлбөрийн 10 мэдээний 4, 40 минутын хөтөлбөрийн 10 мэдээний 8 нь дотоодын мэдээ байлаа। ОНТ нь дотоодын мэдээллийг 18, 20, 21 зэрэг оргил цагт илүү цацаж байна. Харин өглөө, өдөр, үдшийн мэдээнд гадаад мэдээ давамгайлдаг. Нийт мэдээний цагийн 31 хувийг гадаад мэдээ, 69 хувийг дотоодын мэдээлэл эзэлж байна. Судалгааны хугцаанд монголд суугаа гадны иргэдийн тухай мэдээлэл гараагүй. Харин Улаанбаатар хотын тухай мэдээлэл 11 хувь, орон нутгийн тухай мэдээлэл 7 хувь байсан бол дотоодын улсын хэмжээний мэдээлэл 51 хувийг эзэлж байв.
2. Мэдээний сэдэв, агуулга: Мэдээний сэдвийн хувьд улс төрийн сэдэвт мэдээлэл харьцангуй өндөр хувьтай байгаа. Хүүхдийн хөдөлмөр, бэлгийн дарамт зэрэг нийгмийн эмзэг сэдвүүд нь эрчим хүч, барилга, аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуйн зэрэг эдийн засгийн сэдвийн дараа орж байна. Гэмт хэрэг шударга ёсны тухай мэдээлэлд хүний эрхийн зөрчил, хүчирхийлэл, эдийн засгийн гэмт хэргүүд харьцангуй олон удаа, авилгал, хулгай, хүний наймаа, хар тамхины гэмт хэргүүд цөөн тоо хэмжээгээр яригджээ. Судалгаа болгоноор ард түмний хамгийн их санаа зовоож буй асуудлуудад тооцогддог авилгал хээл хахууль, ядуурлын тухай сэдвүүд цаг хугацааны хувьд нэлээд хожуу яригдаж эхэлсэн хүний наймаа, хар тамхины гэмт хэргүүдтэй ижил түвшинд яригдаж байлаа.
3। Мэдээний эх сурвалжийн тэнцвэрт байдал: ОНТ-ийн нэгж мэдээний эх сурвалжийн тоо дунджаар хоёр байна. Гэхдээ нэг эх сурвалжтай мэдээний тоо харьцангуй их бөгөөд гурав ба түүнээс дээш эх сурвалжтай мэдээнээс даруй хоёр дахин их байна. Дүрстэй мэдээ 84 хувь, эх сурвалжийг нь нэрлэсэн мэдээ 81 хувь, эх сурвалжгүй мэдээ таван хувийг эзэлж байгаа нь харьцангуй эерэг үзүүлэлт болно. Харьцангуй их буюу нийт эх сурвалжийн 31 нь албан ёсны эх сурвалж байсан. Нарийвчлалтай хэмжүүрээр үнэлбэл нийт эх сурвалжийн 11 хувь нь засгийн газрын, 2 хувь нь сөрөг хүчний байр суурийг харуулж байна. Мөн 13 хувь нь иргэний, 7.5 хувь иргэний холбоо, хөдөлгөөний байр суурийг харуулж байсан нь сайшаалтай ч харьцангуй цөөн эх сурвалжтай мэдээ байх тусмаа албан ёсны эх сурвалжийн эзлэх хувийн жин нэмэгдэж байгаа урвуу шугаман хамаарал ажиглагдаж байна. Тодорхой хэлбэл албан ёсны эх сурвалжийг дангаар нь илэрхийлэх буюу эх сурвалжийн тэнцвэргүй байдал ажиглагдаж байна.

“ОНРТ-ийн хууль”-иас
9.1. Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөр нь үнэн бодит мэдээлэл агуулсан, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, нэг талыг баримтлаагүй, сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримталсан, шуурхай байна

3.2 ОНТ-ИЙН ХӨТӨЛБӨРИйН ХҮРТЭЭМЖ БА ОЛОН НИЙТИЙН САНАЛ БОДЛЫН СОРИЛ СУДАЛГААНЫ ЗАРИМ ДҮН
1. Сорилоос таамаглавал ОНТ нь бусад өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэй харьцуулбал харьцангуй өндөр хүртээмжтэй байна. Өдөрд энэ нь Улаанбаатар хотын 12 ба түүнээс дээш насны хүн амын 63, долоо хоногийн турш 77 хувьд хүрч байна. Гэхдээ ОНТ-тэй өрсөлдөж байгаа дараагийн телевизийн 7 хоногийн хүртээмж 73 буюу 4 орчим хувийн л зөрүүтэй байгаа нь телевизүүдийн тэнцвэртэй өрсөлдөөний өнөөгийн нөхцөл байдлыг илтгэж байна.
2। ОНТ 07:00-00:00 цагийн хоорондох өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн үзэгчдийн зах зээлд 20 хувь, амралтын өдрүүдэд 22 хувь, ажлын өдрүүдэд 19 хувийг эзэлж байсан. Үүнээс ОНТ нь амралтын өдрүүдэд илүү олон үзэгчтэй байдаг нь харагдаж байна. 4-р сарын байдлаар телевизүүдийн хамгийн олон үзэгчтэй байсан эхний 50 нэвтрүүлгийн 17 нь ОНТ-ийнх байлаа. Эдгээр нэвтрүүлгийн зургаа нь /ХИТ, АХА, Тусгай салаа реалити шоу, Гэрэлтэй цонх, Спортын мэдээ, Аяллын цаг/ ОНТ-тэй хамтран ажилладаг бие даасан студиуд нь бүтээсэн байв.

“ОНРТ-ийн хууль”-иас
3.2. Олон нийтийн радио, телевизийн зорилго нь үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч, үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход оршино.
3. ОНТ-ийн мэдээ, мэдээний хөтөлбөрөөрөө аль нэг улс төрийн хүчний байр суурийг илт давуу илэрхийлэх байдал нь багасч байгаа, эсвэл өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй, ихэссэн гэсэн хариултууд тэнцвэртэй байгаа бол энэ талаар мэдэхгүй байгаа хүмүүсийн тоо харьцангуй их байлаа. Улаанбаатар хотын хүн амын 37 хувь нь “ОНРТ-ийн хууль” батлагдан мөрдөгдөж байгаа тухай мэдээлэлтэй байна. Үлдсэн 63 хувь энэ талаар мэдээлэлгүй байв. Энэ нь хуулийн сурталчилгаа хангалттай хийгдээгүйтэй холбоотой байж болно /Хуулийн талаарх мэдлэг, мэдээлэл нь тухайн хүний боловсролын түвшинтэй шууд холбоотой байсан/. Ийм нөхцөлд телевизийн хураамж төлөлт, телевизийн үйл ажиллагаанд тавих иргэдийн хяналт, оролцоо асуудалтай хэвээр байх болно.
“ОНРТ-ийн хууль”-иас
6.1.1. олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлогын хэрэгжилт, нэвтрүүлгийн хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл;6.1.5. сонсогч, үзэгчдийн санал, хүсэлт, гомдлын талаархи мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэсэн байдал. 6.2. Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаагаа ил тод байлгах, олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг явуулах, сонсогч, үзэгчидтэй уулзалт зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Цааш унших...

Иргэний нийгэм дэх телевизүүдийн үүрэг: цуврал-1 |Г.Цогтбаатар|


Улс орныг засаглалаар нь ардчилсан ба бусад гээд ерөнхийлөн дүгнэдэг байлаа. Тэгвэл орчин үед иргэний оролцоо хангасан ба бусад гэх хэрэгтэй болжээ. Учир нь ардчилал нэрийн дор авилгач, дарангуйлагч, мөлжигч нар нуугдсан монголоос эхлээд өчнөөн нийгмүүд байх болсон.

“Эрх” эсвэл “Эрх чөлөө”, “Үүрэг” эсвэл “Хариуцлага” гэх ойлголтуудыг “Иргэн”-тэй нь огтолцуулах цэг нь “Иргэний оролцоог хангасан” гэх “Иргэний нийгэм” гэж үзэж байгаа। Иргэний нийгмийн иргэд мэдээлэлтэй байвал хүчтэй байж чадна. Иргэд хүчтэй газар эрх чөлөө бас хариуцлага илүү бий. Энэ нь á¿õ íèéòèéí сайхан амьдралд хөтөлдөг практик хөгжингүй орнуудàä áàéãàà þì.

Иргэнийг мэдээлэлжүүлхэд маш олон суваг үүрэгтэй байдгаас хамгийн мундаг нь телевиз। Нийт хүн амын 70-80 хувь нь телевизүүдээс чухал мэдээллүүдээ авч байдаг. 2007 оны байдлаар монголд нийт 50 телевиз үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Үүнээс 1 нь олон нийтийн, 15 нь төрийн мэдлийн /голдуу орон нутгийн төр, захиргааны байгууллагууд, иргэдийн хурлын дэргэд гэгдэх телевизүүд хамаарна/, 1 нь төрийн бус байгууллагын, 33 нь хувийн телевиз байна.

Өмчийн байдлаасаа хамаараад телевизүүдийн үүрэг, зорилго, үйл ажиллагааны чиглэл өөр өөр байдаг. Тухайлбал улсын буюу төрийн мэдлийн телевиз нь төрийн эрх баригч нэг намын үзэл суртал, бодлогыг сурталчилан таниулах үндсэн үүрэгтэй. Арилжааны телевизүүд нь гол төлөв хувийн компани, хувь хүн ашиг олох зорилгоор байгуулдаг. Харин олон нийтийн телевиз нь аливаа улс төр, бизнесийн зэрэг бүлэглэлээс хараат бус байж хэрэглэгчийн гэхээсээ илүү иргэдийнх нь хувьд хүмүүст, гагцхүү хүн амын ашиг сонирхолд үйлчлэх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл арилжааны телевиз мөнгө олохын тулд нэвтрүүлэг үйлдвэрлэдэг бол олон нийтийн телевиз нэвтрүүлэг хийхийн тулд хөрөнгө хуримтлуулдаг. Төрийн мэдлийх нь голдуу улс төрийн илд болж байдаг байх нь. Ийм ч учраас иргэний гэгдэх нийгэмд олон нийтийн статустай телевиз, мэдээллийн хэрэгслүүд тун чухал үүрэг рольтой.

Цааш унших...

“Тоон мэдээлэл: Монголын чөлөөт сонинууд дахь PR сэдэв ” |Г.Цогтбаатар|

“Хэвлэл мэдээлэл ба PR” сэдвийн хамгийн тод жишээ бол чөлөөт сонинуудын оны шилдэг хэмээх тодотголтой шалгаруулалт юм। Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгааны алба сонинуудын сүүлийн дөрвөн жилийн оны шилдэг хүн, онцлох үйл явдлуудаас зарим тоон үзүүлэлтийг нэгтгэж гаргасныг танилцуулж байна.

Өдөр тутмын сонинуудаас сүүлийн дөрвөн жилийн байдлаар “Өнөөдөр” / 2003, 2004, 2005, 2006/, “Зууны мэдээ” /2003, 2004, 2005 онд/, “Нийгмийн толь” /2006/, “Өнөөдрийн монгол” /2006/ сонинууд өөрсдөө оны онцлох хүн шалгаруулсан байна। “Үнэн”, “Өдрийн сонин” өөрсдөө бус PR агентлаг, “Хүмүүс” сонин зэрэг өөр бусад байгууллагуудын шалгаруулсан мэдээллүүдийг нийтэлсэн байв. Түүнчлэн өдөр тутмын дийлэнх сонинууд оны онцлох үйл явдлыг нэрлэжээ. Оны шилдэг хүн шалгаруулсан 4 сониноос “Өнөөдрийн монгол” сонин нь Монголын нэрийг гадаад оронд өндөрт өргөж яваа монголчуудыг шалгаруулдаг бол үлдэх 3 сонин нь монголын улс төрийн хүрээнийхнийг гол баатраа болгосон байна / Нийт онцлох хүмүүсийн 70 хувь нь, түүн дундаа өдөр тутмын сонинуудын шалгаруулсан хүмүүсийн 67 хувь, бусад сонинуудын шалгаруулсан хүмүүсийн 73 хувь нь улс төрчид байлаа /.

7-10 хоног тутмын чөлөөт хэвлэлүүдээс “Монголын нэг өдөр”, “Зиндаа”, “Хүмүүс”, “Инфо”, “Дээдсийн хүрээлэн” зэрэг сонин мөн оны шилдэгүүдийг тодруулдаг байна। Оны шилдэгүүдийг “Хүмүүний манлай”, “Шилдэг улс төрч”, “Монголын бахархал” гэх мэтээр эерэг байдлаар тодруулснаас гадна мөн сөрөг үнэлэмжээр шалгаруулдаг сонин ч байна. Тухайлбал, “Инфо”, “Монголын нэг өдөр”, “Нийгмийн толь” сонин “Урвагч Дүлзэн”, “Хор найруулагч”, “Хамгийн азгүй”, “Шарвигнуур улс төрч”, “Эзэндээ үнэн ч улс төрч”, “Ховдог шунахай улс төрч” гэх мэтээр нэрлэж тодруулсан байх юм. Эдгээр шалгаруулсан байдлыг эерэг, сөрөг үнэлэмж, албан тушаал, намын харъяалал, хувь хүнээр нь ангилж зарим тоон үзүүлэлтүүдийг гаргаж ирсэн болно.

Нэг. Намын харъяалал, албан тушаалаар

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд сонинууд өөрсдөө дахвардсан тоогоор 85, дан тоогоор нийт 24 хүнийг эерэг, сөрөг аль нэг үнэлэмжийн үүднээс онцлох улс төрчөөр тодруулсан байна. Тэдний 60-76 хувь нь МАХН-ын гишүүд, 11.8-21.2 хувь нь АН-ын гишүүд байсан бол үлдсэн хувь нь АТН, ИЗН, БНН, МАШСН, АШЁН, Иргэний холбоо зэрэг улс төрийн байгууллагуудын дарга, тэргүүнүүд байсан юм.
Мөн албан тушаалын хувьд 35.7 хувь нь УИХ-ын гишүүн, 23.8 хувь нь яамдын сайд нар, 7.1 хувь нь ерөнхий сайд, түүнчлэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Нийслэлийн засаг дарга тус бүр 4.8 хувь үлдсэн 19 хувийг намын дарга гэх мэт бусад албан тушаалын хүмүүс эзэлж байлаа.

Хоёр। Хувь хүнээр

Сонинуудын өөрийн шалгаруулалтаар хамгийн олон буюу 11 удаа онцлох хүнээр шалгарсан улс төрч нь одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаяр байна. Түүнийг Хүмүүс сонин 2 жил дарааллан “Хүмүүний манлай”, Өнөөдөр сонин 4 жил дарааллан “Оны алдартан”, Зууны мэдээ сонин 2 жил дарааллан “Монголын бахархал”, Зиндаа сонин 2 жил дарааллан “Эрхэм зиндаа” оны онцлох хүнээр шалгаруулсан бол 2006 онд Нийгмийн толь сонин “Уймраа ерөнхийлөгч”-өөр шалгаруулжээ.
УИХ-ын гишүүн Ард түмний намын дарга Л।Гүндалайг Хүмүүс сонин “Хүмүүний манлай”-аар 1 удаа, Өнөөдөр сонин 2 жил дарааллан “Оны алдартан”-аар, Инфо сонин “Нохой жилийн нохой улс төрч” буюу Шарвагнуур, Ховдог шунахай, Уяа нь алдуурсан улс төрч 3 номинациар, Нийгмийн толь сонин “Гандан буурахгүй улс төрч”, Зиндаа сонин “Хамгийн танхай гишүүн”-ээр, Монголын нэг өдөр сонин “Хамгийн их чихээ хайруулсан улс төрч”-өөр онцолж нийт 9 номинациар 2-р байранд жагсчээ.
Мөн М।Энхболд, Ц.Элбэгдорж нар тус бүр 8, Ц.Нямдорж 6, М.Энхсайхан 5, Б.Жаргалсайхан 4, Н.Багабанди, С.Оюун нар тус бүр 3 удаа, Г.Батхүү, Ө.Энхтүвшин, Л.Пүрэвдорж /Төрийн өмчийн хорооны дарга асан/, Ч.Улаан нар тус бүр 2 удаа, Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Д.Лүндээжанцан, Д.Одбаяр, Б.Эрдэнэбат, Д.Энхбат /Иргэний холбооны ерөнхийлөгч/, Ж.Батсуурь /Дорнод аймгийн засаг дарга/, Ж.Батхуяг, Ж.Отгонбаяр, Р.Раш, Л.Одон чимэд, К.Сайраан, И.Цэнгэл, С.Батболд, С.Баярцогт, С.Отгонбаяр, Сү.Батболд, Ц.Батбаяр /Нийслэлийн засаг дарга/, Ц.Мөнхоргил, У.Хүрэлсүх нар тус бүр 1 удаа оны онцлох хүнээр тодорсон байна.

Гурав। Эерэг сөрөг номинациар

Зууны мэдээ, Өнөөдөр сонинууд эерэг, Зиндаа, Хүмүүс сонинууд харьцангуй эерэг, Монголын нэг өдөр завсарын, Инфо, Нийгмийн толь сонинууд ихэнхдээ сөрөг номинациудаар оны онцлох улс төрчдийг тодруулсан байлаа.
Нам, хүчний харъяаллын хувьд Ардчилсан нам, Иргэний зориг нам, Иргэний холбоо илүү эерэг, МАХН дундаж, бусад дурьдагдсан намын гишүүд сөрөг талдаа илүү их тодорсон байв.
Мөн дээрх 4 жилийн хугацаанд сөрөг талаасаа оны онцлох хүнээр БНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан Инфо сонины Зуумтгай, Шарвагнуур, Ярдаг улс төрч, Хүмүүс сонины “Хамгийн танхай гишүүн” гэсэн 4 номинациар /4-өөс/ тэргүүлж байгаа бол, Л.Гүндалай гишүүн 9-өөс 5 нь сөрөг, УИХ-ын дарга Ц.Нямдорж Нийгмийн толь сонины “Хууль зөрчигч”, Инфо сонины “Араас гэтдэг улс төрч” гэсэн 2 /6-аас/ сөрөг номинациар тус бүр оны онцлох хүн болжээ.
Миний бие эдгээр баримтад түшиглэн ямар нэг дүгнэлт хийж сонин эрхлэгчид болон хүмүүс хооронд хагарал, зөрчил үүсгэхийг хүсээгүй билээ. Харин өнөөдөр монголын хэвлэл мэдээллийн салбарт бодитоор бий болчихоод байгаа ийм төрлийн өөр олон зүйлүүдийг хэрхэх тухай та бүхний дунд бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлхийг хичээсэн болно.

Цааш унших...

Монголын их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар |Г.Цогтбаатар|


Өнөөгийн нөхцөлд дээд боловсролын давуу тал, зэрэглэлийн үнэ цэнэ улам алдагдсаар байна. Тухайлбал, 1994-2006 оны хооронд нийт ажилгүйчүүд дунд дээд боловсролтой хэсгийн эзлэх хувийн жин 1.9-11.5 хүртэл нэмэгдсэн бол, гэмт үйлдэлд 2.1-5.9 хувь (1991-2000) мөн нийт ядуучууд дунд эзлэх хувь нь 8.7 -10.2 (1995-2002) хүртэл өсчээ. Дээд боловсролыг нэгэн зах зээл хэмээн үзвэл улс орны хувьд оршин тогтнолыг нь хангах хамгийн чухал болох энэхүү оюуны зах зээл дээр өдгөө 180 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 125 нь хувийн, зургаа нь Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны салбар сургууль, 49 нь төрийн сургуулиуд байна. Бидний ажиглалтаар сургуулиуд дараах байрлал, байдалтай байна. Хувийн дийлэнх сургуулиуд менежментийн хувьд үнийн өрсөлдөөний буюу харьцангуй бага төлбөртэй байх сонголт хийсэн тул маш бага зардлаар /Хямд ажиллах хүчин, чанар муу хэрэглэгдэхүүн/ сургалт явуулахыг эрмэлздэг. Энэ нь дагалдагчийн байрлал юм. Хувийн их, дээд сургууль, коллежийн мэргэжлийн баримжааг харахад нийт суралцагчдынх нь 83.5 хувь нь бизнесийн удирдлага, хууль зүй, хүмүүнлэгийн ухаан, нийгэм, эдийн засгийн ухаан, багш, сурган хүмүүжүүлэх ухаан зэрэг чиглэлээр суралцаж байна. Эдгээр мэргэжлийн хувийн сургуулиуд ихэсч байгаа нь сургалтын өөрийн өртөг багатай холбоотой. Гэтэл техник, технологи, баялаг, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хувийн сургууль ховор байдаг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд төдийлөн өсөхгүй байгаа нь сургалтын өртөг өндөртэй холбогдоно. 2001-2005 оны хооронд төрийн МСҮТ-үүд 30-33 болсон бол төрийн бус 2-2 байгаа юм.

Хувийн их, дээд сургууль, коллежуудын тоо хэмжээ дэлхийд байхгүй рекордыг тогтоогоод байна. Тэдгээрийг 100 мянган хүн ам тутамд ногдох байдлаар нь гадаад улс орны хувийн сургуулиудын тоотой харьцуулж үзвэл Японоос 8 дахин, Энэтхэгээс 9 дахин, БНСАУ болон Индонезоос 10 дахин, Тайландаас 103 дахин их хэмжээтэй байна.
Хувийн дийлэнх сургуулийн сургалтын төлбөрийн хэмжээ төрийн болон гадны сургуулиудтай харьцуулбал бага байдаг। Зөвхөн төлбөрөөр амьдардаг ийм сургуулиудад дэлхийн жишигт нийцсэн чанартай сургалт явуулах санхүүгийн бололцоо байхгүй. Иймд бидний тодорхойлсон механизмууд сөргөөр үйлчилж сургалтын чанаргүйдлийг бий болгодог. Мөн хувийн дийлэнх сургуулиудын сургалтын чанар муугийн нэг баталгаа нь магадлан итгэмжлэлд хувийн 125 сургуулиас 55 нь буюу 44 хувь нь л хамрагдснаас харж болно. Мөн магадлан итгэмжлэлд хамрагдсан сургуулиуд ч чанартай сургалт явуулдаг гэх баталгаа байхгүй. Дагалдагчдын байршил нь хувийн сургуулиудад ашигтай ч чанаргүй боловсрол нь оюутнуудад цаашлаад хямдхан ажиллах хүчин болж байгаа нь багш нарын амьдралд хортой тул нийт улс орны хэмжээнд авч үзвэл сөрөг нөлөөтэй байна.

Төрийн сургуулиуд өөрийн сонгоогүй сонголт буюу менежментийн хувьд тодорхойгүй дундаж байрлалд байна। Төр нь өөрийн өмчийн сургуулиудын сургалтын төлбөрийг доод хэмжээнд барьж, чанарын дээд хэмжээг үзүүлэх ёстой хэмээн шахаж байгаа нь үнэ бага, чанар өндөр байх менежмент рүү хүчээр тулгажээ. Чанартай сургалт явуулахад санхүүгийн бололцоо чухал учраас төлбөр бага байх тохиолдолд энэ нь хэрэгжихгүй, зөрчилтэй бөгөөд тодорхойгүй байдлыг бий болгож байгаа юм. 2003 оноос хойш төр сургуулиуддаа санхүүжилт өгөхөө зогсоосон. Өмнө нь төрийн сургуулиудын тогтмол зардлыг төрөөс хариуцдаг байсан билээ. Адаглаад төрийн сургуулиудын менежментийн бие даасан бус байдал нь дотоод хариуцлагын тогтолцоог нь сулруулдаг тул сургалтын төлбөрөөс бусад орлогын эх үүсвэрт чиглэсэн зорилтот арга хэмжээг хангалттай авна гэхийн баталгаа байдаггүй. Эдгээр нь төрийн сургуулиудын өрсөлдөх чадварт цаашлаад чанаргүй сургалт нь нийт улс орны хэмжээнд сөрөг нөлөөллийг үзүүлж байна.

Монголд байгаа гадаадын салбар сургуулиуд зах зээл дээрх тэргүүлэгчдийн байрлалыг сонгосон нь ажиглагдаж байна। Учир нь Монголын хувийн, төрийн аль ч сургуулиуд сургалтын чанарыг эрхэмлээгүй. Иймд чанартай боловсролын төлөө өндөр үнэ төлөхөд бэлэн сегмент орхигдож, хэрэглэгчид нь гадаад уруу гарч суралцах шаардлага тулгарч байсан бол өдгөө энэ сегментэд гадны 6 сургуулийн салбар үйл ажиллагаагаа явуулж байна. /Плехановын академийн эдийн засгийн салбар, Буриадын их сургуулийн салбар, Эрхүүгийн техникийн их сургуулийн салбар, Москвагийн энергийн институтын салбар, Казакстаны их сургуулийн салбар, Сингапурын Хартфорд институтын салбар зэрэг болно/. Эдгээр нь тэргүүлэгчид бөгөөд сургалтын чанарыг эрхэмлэж буй учир сургалтын төлбөр өндөр байдаг. Тухайлбал Сингапурын Хартфорд институтын салбар нь 2005 онд монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч тус сургуулийн салбарт дипломын дээд болон бакалаврын түвшинд албан бус мэдээгээр 200 гаруй хүн хамрагдаж байна. Дипломын дээд боловсрол эзэмшихэд 2.5 жил. Төлбөр нь 9000 ам доллар. Харин бакалаврын төвшний жилийн төлбөр нь 6000 доллар болно. Энэ нь манай их, дээд сургуулиудын дундаж төлбөрөөс 15-20 дахин их хэмжээ юм. Ийм төлбөр төлөх чадвартай хэрэглэгчдээ Монголын боловсролын байгууллагууд алджээ.

Дүгнэвэл Монголын их, дээд сургуулиуд гадны сургуулиудтай өрсөлдөх чадваргүй байна। Хувийн, төрийн ялгаагүй бүх сургуулиуд зөвхөн сургалтын төлбөрөөр амьдарч байгаа। Сургалтын чанарт байгууллагын менежментээс шалтгаалсан санхүүгийн нөөц бололцоо чухал гэвэл өнөөгийн монголын ихэнх их, дээд сургуулиудын төлбөр нь дэлхийн жишигт нийцэх чанартай боловсрол олгоход хэтэрхий багадаж байна। Манай сургуулиудын төлбөр бага байгаа нь нэг талаас сургуулиудын стратегийн сонголт, нөгөөтэйгүүр энэхүү нийт улс орныхоо хөгжилд муу нөлөөтэй дагалдагч болон дундаж байрлалыг сонгох болсон нь дээд боловсролын тогтолцоог зохицуулах сайтар боловсрогдсон төрийн бодлого үгүйтэй холбоотой. Хэрэв төрөөс сургуулиудыг тэргүүлэгчдийн байрлал руу шахаж дараахь дөрвөн чиглэлээр бодлого хэрэгжүүлбэл Монголын сургуулиудын өрсөлдөх чадвар сайжирч, дээд боловсролын тогтолцоо эрүүлжих боломж бий. Үүнд:

Боловсролын зэрэглэлийн үнэ цэнийг дээшлүүлэх. 2005-2006 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид 138019 оюутан суралцаж байгаа бол тусгай мэргэжлийн дунд сургуулиудад 23249 оюутан суралцаж байна. Энэ нь нийт мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн дөнгөж 14.4 хувь нь байна. Мэргэжлийн боловсролын энэхүү харьцааг эсрэгээр нь харгалзуулах нь зүйд нийцнэ. Дэлхийн хөгжингүй орнуудын практикаар бол 30:70 байх нь оновчтой ажээ. Иймд өнөөгийн мөрдөгдөж байгаа магадлан итгэмжлэлийн түвшин болоод нөгөө талаас элсэгчдийн босго оноо, шалгуурыг дээшлүүлэх хэрэгтэй. Шалгуурт тэнцсэн сургуулиуд л үлдэх болно. Ингэснээр өнөөгийн замбараагүй олон сургуулиуд бас чанаргүй олон дээд боловсролтонгуудын тоо, хэмжээ багасна.
Дээд боловсролын байгууллагуудын санхүүжилтийг сайжруулж, сургалтын чанарыг дээшлүүлэх. Сургалтын чанарыг дээшлүүлэх механизмуудыг хангахад санхүүжилт чухал байдаг. Гэтэл монголд төлбөрийн чадвартай элсэгчид цөөн. Гэхдээ үүнийг шийдвэрлэх боломж бий. Үүнд:
Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг дээд боловсролын элсэлтийн шаардлагыг бүрэн хангасан, төлбөрийн чадавхгүй оюутнуудад чиглүүлэх. Дэлхийн банкны экспертүүд дараах дүгнэлтийг хийжээ. "Монголын сургалтын төрийн сангийн хөтөлбөрүүд нь сурах чадвартай боловч ядуу оюутнуудад чиглэгдэж санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой. Засгийн газрын тогтоолын дагуу төрийн албан хаагчийн хүүхдийн сургалтын төлбөр зэрэг нэмэгдсэнээр сургалтын төрийн сангийн санхүүгийн дэмжлэг гол зорилгоосоо хазайсан байна".
Чадварлаг оюутнуудад олгодог дотоод болон гадаадын ашгийн болон ашгийн бус байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит хандив, тэтгэлгийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Сүүлийн жилүүдэд иймэрхүү байгууллагуудын тоо хэмжээ нэмэгдэх болсон бөгөөд энэ талаар ном хүртэл гарсан байгаа.
Эдгээрээс өөр бусад хэлбэрүүдийг сайтар судлах хэрэгтэй. Боловсролын зэрэглэлийн үнэ цэнэ сэргэх тохиолдолд дээд боловсрол эзэмшигчдийн тоо 50 хүртэлх хувиар буурч, тэтгэлэгт хамрагдагчдын тоо хэмжээ багасаж, дээрх бодлогуудын хэрэгжих магадлалыг дээшлүүлэх болно.
Дээд боловсролын байгууллагуудын менежментийг сайжруулж, сургалтын чанарыг дээшлүүлэх. Сургалтын чанарыг харьцангуй дээшлүүлэх менежментийн арга нь нийт суралцагсчдын 67 хувийг төвлөрүүлсэн төрийн өмчийн сургуулиудад илүү хамаатай. Дараах хоёр арга замыг санал болгож байна. Үүнд:
Төрийн сургуулиудыг менежментийн хувьчлалд оруулах. Өмнө хийгдсэн судалгаануудаас үзэхэд менежментийн хувьчлал хийгдсэн төрийн сургуулийн сургалтын чанар, төрийн мэдлийн сургуулиудаасаа харьцангуй илүү байв. Хэрэв удирдлагын оролцоо /төрийн/ хэвээр хадгалагдах тохиолдолд эдгээр сургуулиуддаа, төрөөс санхүүгийн бүрэн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.
Стратегийн ач холбогдолтой гэгдэж буй сургуулиудын болон бусад төрийн өмчийн сургуулиудын ажиллах хэмнэлттэй нөхцөлийг хангах. Ингэхдээ боломжит нөхцөлүүдийг тооцож удирдлагыг нь нэгтгэх. Энэ тохиолдолд нэмэгдэл болон удирдлагын зардал нь багасна.
Иргэдийн тодорхой мэргэжил эзэмших, сурах, боловсрох эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх: Үүнд:
Хүссэн бүх хүн нийгмийн гарал, үндэс угсаа, нас, хүйс, хөрөнгө чинээ, орлогоосоо үл хамааран тухайн түвшний боловсрол эзэмшихээр шалгалт өгөх боломжоор хангах.
Элсэлтийн шаардлага хангасан тохиолдолд сурах эрхийг нь эдлүүлэх. /Санхүүгийн болон бусад дэмжлэгтэйгээр/
Чанартай сургалт явуулах санхүүгийн нөөц боломжтой ч сургалтын чанарыг алдагдуулж буй сургуулиудтай тэмцэх.
Их, дээд сургууль, коллежид тэнцээгүй болон ерөөс техник мэргэжил эзэмших хүсэлтэй иргэдэд тодорхой мэргэжил эзэмших бололцоог нь хангах үүднээс тусгай болон мэргэжлийн дунд боловсролыг хөгжүүлэх хэрэгтэй. Үүний үр дүнд нарийн мэргэжлүүд шаардагдсан ажлын байрууд ажилтнаар хангагдах бөгөөд цамаан ажилгүйчүүд ч багасах болно.

Цааш унших...

Дээд боловсрол дахь сургалтын технологи ба чанарын хамаарал ЦУВРАЛ-ын төгсгөл хэсэг |Г.Цогтбаатар|

· Үр дагавар /Түрүүчийг нь цуврал 1, 2-с уншина уу/

Халамжлагч төрийн бодлогоос үүдэлтэй их дээд сургуулиудын санхүүгийн хүндрэлтэй байдал нь элсэлт болон төгсөлт их байлгах бодлого, оюутнуудыг хянах, урамшуулах механизм сул, багш нарын цалин тогтмол бас бага, урамшуулах механизм сул байдал зэрэг сургалтын буруу технологиудад хүргэж энэ нь эцсийн дүндээ чанаргүй дээд боловсролыг бий болгодог.
Чанаргүй боловсрол нь наад зах нь ажилгүйдлын төрөл хэлбэрүүдийг бий болох суурь нөхцлийг бүрдүүлнэ. Түүний сонгодог жишээ нь цамаан буюу үнэ хүндийн ажилгүйчүүд юм. Муу ч гэсэн дээд боловсролын дипломтой болоод төгсчихсөн учраас цалин, ажлын орчин нөхцлийг нь голж шилээд ажилд ордоггүй ажилгүйчүүдийг ингэж нэрлэдэг.
Чанаргүй боловсон хүчнүүд ажилтай боллоо ч хийсэн ажил нь чанаргүй, үр дүн багатай байх болно. Тэд маш бага орлоготой, бүр ямар ч орлогогүй байдаг. Энэ нь эргээд л нөгөө орлогын хүрэлцээгүй байдал, ядуур тарчиг амьдралыг бий болгож байдаг юм.
Ингээд бид өнөөгийн монголын дээд боловсролын тогтолцоонд барьж байгаа бодлого-түүний үр дагавараар бий болсон боловсролгүйдэл-мөн үр дагаварын үр дагавар ажилгүйдэл-түүнтэй холбогдох ядуурал гэсэн нийгмийн бодит байдлын битүү хэлхээг *Бодлого /Шалтгаан/-Боловсролгүйдэл /Орчин/-Бодит байдлын /Үр дагавар/ харанхуй тойрог* хэмээн нэрэлж байна।

*Шийдэл*

Тиймээс монголчууд бид юуны өмнө дээд боловсролын сургалтын технологийн гол шалтгаан болоод байгаа халамжит төрийнхөө, харалган бодлогоос салах хэрэгтэй болжээ. Хамгаас урьтаж сургалтын төлбрийн дээд хэмжээг төрөөс тогтоож өгхөө болъё. Сургуулиуд төлбөрийнхөө хэмжээг өөрсдөө мэдээд тогтоог. Төрийн сургуулиудад бие даасан эрх хэмжээг нь өгье. Ингэснээр сургуулиуд санхүүгийн гачаалалаасаа гарах бөгөөд бие даасан байдал хариуцлагын тогтолцоо нь сэргэх болно. Үр дүнд нь:
1. Их дээд сургуулиудын төлбөр нэмэгдэнэ. Магадгүй доод тал нь 1000 доллар болох боловч сургуулиуд орлогоо нэмэгдүүлхийн тулд багтаамжаас илүү оюутан авах шаардлагагүй болж нэг анги, багшид ногдох оюутны тоо хэвийн хэмжээнд очно. Сургуулиуд хэвийн ачааллар ажиллана. Оюутны тоо хэвийн учраас сургуулиас явуулсан аливаа үйл ажиллагаа ч нэгж оюутанд хүртээмжтэй байх болно.
2. Сургуулиуд элсэгчдийн тоонд гол анхаарлаа төвлөрүүлэхгүй учраас элсэлтийн шалгалтын босго оноо дээшилж, жинхэнэ элсэгчдийн чадвар сорих аргаар шалгалт авах болно. Үүний үр дүнд боловсролын зэрэглэлийн мөн чанар, ач холбогдол хадгалагдах бөгөөд одоо л дээд боловсрол түүнээс дээшхи боловсролын үнэ цэнэ сэргэх болно. Их, дээд сургуульд элсэгчид нь үгүй ядахдаа идэвхитэй олонх болон идэвхгүй цөөнх гэсэн харьцаатай болж сургалт явуулахад тааламжтай суурь бүрдэх болно.
3. Элсэгч болон төгсөгчдийн чанар гол учраас оюутнуудыг дахин, нөхөн шалгалт гэх мэтээр бариад байх шаардлагагүй болно. Ерөөсөө ямар ч нөхцөлд оюутнуудад чиглэсэн хариуцлагын тогтолцоог хүчтэй байлгавал сургалт илүү үр дүнгээ өгөх болно.
4. Магадгүй их сургуулиуд багш нарынхаа цалинг дунджаар 400 доллар болгох санхүүгийн бололцоотой болно. Үүнийг ашиглан сургуулиуд багш нарт чиглэсэн сургалтын технологитоо дараах өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Үүнд:
A. Багш нарын цалинг хангалттай хэмжээнд олгож сургалт, эрдэм шинжилгээнд чиглэсэн урамшууллын механизмуудыг сайжруулах, тоог нэмэгдүүлэх.
B. Багш нарыг цалинжуулах механизмаа илүү хэрэглэгчдийн сэтгэл ханамжид үндэслэн уян хатан байлгах.
Энэ хоёр арга хэмжээг авсан тохиолдолд багш нар зөвхөн багшлах ажилдаа гол анхаарлаа тавих болно, суралцагчид нь идэвхтэй учраас багш нартаа илүү их шаардлага, хяналт тавих бөгөөд багш нарыг зөвхөн ажлаа л чанартай хийхэд хөшүүрэгдэх болно.
Төрөөс зөвхөн дараах асуудлуудад анхаарах хэрэгтэй. Үүнд:
А. Элсэгчдийн тоог гол болгож буй сургуулиудтай тэмцэх
B. Хүссэн бүх хүн нийгмийн гарал, үндэс угсаа, нас, хүйс, хөрөнгө чинээ, орлогоосоо үл хамааран тухайн түвшний боловсрол эзэмшихээр шалгалт өгөх боломжоор хангах
C. Хэрэв тухайн суралцагч элсэлтийн шаардлага хангасан бөгөөд санхүү мөнгөний боломжгүй тохиолдолд төр ёстой тэр төрийн сангийн зээл, тусламжийн хөтөлбөрөөрөө суралцах эрхийг нь хамгаалах хэрэгтэй юм. Үүнд мөн иргэний нийгмийн байгууллагуудаас ч гар бие оролцож байгаа, цаашид улам их оролцох нь эргэлзээгүй. (ашгийн болон ашгийн бус байгууллагуудын нэрэмжит тэтгэлэгүүд маш их болжээ. Тэтгэлэгт хөтөлбөрийн талаар ном хүртэл гарсан байх юм)
D. Их, дээд сургуулиудад элсэж чадаагүй хэсэгт тодорхой мэргэжил эзэмших бололцоог нь хангах үүднээс тусгай болон мэргэжлийн дунд боловсролыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Үүний үр дүнд нарийн мэргэжлүүд шаардагдсан ажлын байрууд ажилтнаар хангагдах бөгөөд цамаан ажилгүйчүүд ч багасах болно.
Мэдээж хэрэг энэ бүхний үндсэн дээр сургалт чанаржиж дээд боловсролын чанар, үнэ цэнэ өсөх бөгөөд ажил олгогчид ч дээд болосролтой хүнд элдэв шалгуур тавих шаардлагагүй болж ажилгүйдлын элдэв төрөл зүйл багасна. Чадварлаг боловсон хүчний гараас чанартай л бүтээгдэхүн гарах болно. Тэр хирээр тэдний орлого нэмэгдэх болно. Энэ системийн эргэлт олшрох тутам нийгэм дэхь боловсролоос шалтгаалсан ажилгүйдэл, ядуу тарчиг амьдрал багасна. Нийгэм бүхэлдээ зөв голдиролд орох болно гэдэгт бид итгэлтэй байна.

Цааш унших...

Дээд боловсрол дахь сургалтын технологи ба чанарын хамаарал ЦУВРАЛ:2 |Г.Цогтбаатар|


· Орчин

Их дээд сургуулиудын сургалтын технологи
a। Элсэлт их байлгах механизм

Харин манай төрийн дээд боловсролын тогтолцоонд барьж байгаа дээрх бодлого нь их дээд сургуулиудад бүх хүнийг чадвартай чадваргүйгээс нь үл хамааран босгоныхоо цаана гаргахыг тулгаж байна /Түрүүчийг нь цуврал:1-с харна уу/
Өөрөөр хэлбэл нэг талаас төрөөс тогтоож өгсөн төлбөрийн дээд хэмжээ нь сургуулиудын хувьд сургалт явуулахад нь хүрэлцэхүйц байж чаддаггүй бөгөөд нөгөө талаас нэгэнт төлбөр нэмэх боломжгүй учраас ихэнх их дээд сургуулиуд орлогоо нэмэгдүүлэх зорилгоор дотоод нөөц, багтаамжаасаа илүү оюутан элсүүлэхэд хүрдэг байна.
Товчхондоо төрийн бодлого нь их дээд сургуулиудыг санхүүгийн гачаалалд оруулжээ। Сургуулиудын элсэлт их байлгах бодлогын уршгаар:

1. Нэг ангид ногдох оюутны тоо өсөх бөгөөд ингэснээр сургуулийн анги танхим, ширээ, сандал, ном сурах бичиг, сургалтын техник хэрэгсэл, цаашлаад оюутны байр хүртлэх хүрэлцээгүй байдлын бэрхшээл үүсдэг.
2. Нэг багшид ногдох оюутны тоо өсөх бөгөөд ингэснээр багш оюутнууд тулж ажиллах бололцоо хомсдхын зэрэгцээ, нийтийн лекц гэх мэт сургалтын үр дүн муутай хэлбэрүүд нэмэгддэг.
3. Сургуулиас оюутанд чиглэсэн үйлчилгээний хүртээмж багасах бөгөөд энэ нь нэгж оюутан бүрд хүрэлцэхгүй учир ач холбогдол нь мэдрэгдэхгүй өнгөрдөг.
4। Сургуулиуд 2-3 ээлжээр хичээллэх болж багш нарт хэтэрхий ачаалал өгөх, хичээлдээ ямарч бэлтгэлгүй ороход хүргэдэг гм.

Сургуулиуд аль болох элсэлт их авхыг чухалчилж буй учраас элсэлтийн шалгалтын босго оноог доошлуулах аль эсвэл элсэгчдэд илүү амар хялбар байлгах зорилгоор шалгалт авах тест гэх мэт хөнгөн хэлбэрүүдийг голлон хэрэглэдэг.
Элсэлтийн шалгалт сул байх нь боловсролын зэрэглэлийн ач холбогдлыг алдагдуулдаг сөрөг үр дагавартай. Ном ёсоор бол шаардлага хангахуйц мэдлэг боловсролтой хэсэг нь л дараагийн буюу ахисан түвшинд суралцах эрх эдэлнэ. Гэтэл энэ зарчим монголд хэдийнээ алдагдсан гэхэд болно. Мөнгө төлж л чадаж байвал баклавар, магистрантур цаашлаад бүр докторантурт ч суралцах боломжтой бөгөөд үүнд тухайн суралцагчын мэдлэг чадвар гол биш болжээ. Үүнийг мэдэрсэн албан байгууллагууд ч өөрсдийн шалгууруудыг нэмж тавьдаг болж, дээд боловсролын үнэ цэнэ алдагдаж бараг дээд боловсролтой, магистр зэрэгтэй цэвэрлэгч ажилд авна гэх нь холгүй болоод байна.
Иймд дээд боловюсролын сургалтын гараа өмнөх шатлалын порпорцийг хадгалсан идэвхгүй дийлэнх, болон идэвхтэй цөөнх хэсэг гэсэн оюутнууд бүхий бүтцээс эхэлдэг. Суралцагчдад заах хичээлийн төлөвлөгөө нэг л учраас бодит байдал дээр идэвхигүй дийлэнхэд нийцүүлэн хичээл явагдана. Идэвхтэй цөөнх хэсгийн хувьд сургалтын ач холбогдол алдагдана.
b। Оюутнуудыг хянах, урамшуулах механизм буюу хариуцлагын тогтолцоо

Мэдээж хэрэг дийлэнх сургуулиуд санхүүгийн гачаалалтайгаа холбоотойгоор элсэгчдийн чанарыг бус төлбрийг нь гол болгож элсүүлсэн учраас төлбрийг нь алдахгүйн тулд тухайн элсэгчдийг бүрэн бүтэн төгсгөх буюу төгсөлт их байлгах бодлого барьдаг. Энэ байдал нь дахин, нөхөн шалгалтын хэлбрүүдийг бий болгож мөрдөж буйгаас илэрхий харагдана. Сургуулиудын дотоод дүрмэнд хангалтгүй суралцсан, тухайн түвшний болзол биелүүлээгүй оюутнуудыг сургуулиас хасах тухай заалт байдаг ч зүгээр л тунхаглалын шинжтэй.
Дийлэнх болсон идэвх султай оюутнуудыг шахах, хяналтын механизм сул учраас энэ маягаар оюутнуудын идэвхгүй байдал газар авахад хүргэдэг.
Мөн идэвхтэй цөөнх хэсэгт чиглэсэн урамшуулал бага байдаг нь тэдний суралцах идэвхийг нь өрнүүлж чаддаггүй.
Багш идэвхгүй муу оюутнуудад хичнээн муу дүн тавьж, шалгалтанд унагаасан ч, 10, 20-н шалгалтын өртэй оюутан байсан ч төгсөх нь бас мэргэжлийн дипломоо авах нь бараг эргэлзээгүй болжээ. Үүнтэй адилаар идэвхитэй оюутнуудад өндөр үнэлгээ тавьсан ч түүнийг урамшуулах механизм сул байдаг. Энэ нь багшийн оюутанд нөлөөлөх нөлөөллийг алдагдуулдаг.
Оюутанд чиглэсэн хяналт болон урамшууллын механизм сул буюу муухан оюутнуудыг шахаж, сайн оюутнуудыг дэмждэггүйгээс, өөрөөр хэлбэл хариуцлагын тогтолцоо бараг байхгүй байдал нь идэвхтэй цөөнхөн хэсэг оюутнууд нь аажмаар идэвхгүй олонх хэсэгтээ уусдаг. Курс ахих тутам тухайн ангийн оюутнуудын идэвх улам буурдаг нь үүнтэй холбоотой.
। Багш нарын цалин, урамшуулах механизм буюу хариуцлагын тогтолцоо

Сургуулиуд санхүүгийн бололцоо муу тул багш нарын цалин бага, хийсэн ажлыг нь урамшуулах механизм сул байдаг। Үүний уршгаар багшлах гэдэг нь багш нарын хувьд үндсэн ажил нь биш болдог. Учир нь хийж хийж авсан цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцээтэй байж чаддаггүй. Тиймээс багш нар арга буюу орлогын бусад эх үүсвэрүүдэд анхаарал тавих болдог байна. Энэ байдал нь багш нар цалингийн урамшуулалгүй сургалт, үйл ажиллагааны хэлбрүүдэд тоомжиргүй хандахад хүргэдэг. Мөн багш нарын цалин тогтмол буюу багш нарыг цалинжуулах механизм хөшүүн байдаг нь оюутнаас багшид нөлөөлөх нөлөөллийг алдагдуулж байдаг. Тухайн багш хичнээн сайн ажлаа хийсэн ч, аль эсвэл ажилаа муу, маш муу хийсэн ч (Оюутны сэтгэл ханамжид нийцсэн гэдэг утгаараа) авдаг тогтмол цалингаа л авдаг. Уян хатан бус.

Сургуулиудын дотоод дүрэм журамаар бол багш ажлын цагаа таслах, аль эсвэл хоцорсон тохиолдолд цалингийн шимтгэл авах тухай заалт орсон байдаг ч энэ нь хэрэгжилт муутай байдаг. Үүнд хэрэглэгч буюу оюутнууд нь өөрсдөө хяналт тавих байтал тэдний дийлэнх хэсгийн сурах идэвх сул байдаг, түүнчлэн тэднийг мөнгө санхүүгийн талаас нь ч, сургалтын талаас нь ч шахах механизм сул учраас багш хичээл хоцорч ирвэл аз болж, хичээл орохгүй бол ураа хашхирдаг нь өнөөгийн юутнуудын хувьд нийтлэг зүйл болсон.

Цааш унших...

Дээд боловсрол дахь сургалтын технологи ба чанарын хамаарал ЦУВРАЛ:1 |Г.Цогтбаатар|

Нээлттэй нийгэм боловсролтой хүнд сайхан амьдрах хавьгүй өргөн боломжийг олгож байдаг. Энэ бол маргашгүй зүйл. Ийм нийгэмд боловсролын хэрэгцээ, үнэ цэнэ өдөр бүрээр өсч байдаг. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд ч гэсэн 200 гаруй их, дээд сургуультай байгаа нь иргэдийнх нь сурч боловсрох хэрэгцээ өндөр байгааг тодорхой харуулж байна.
Гэтэл энэхүү хэрэгцээнд чанартай үйлчилгээ дутагдах болоод удлаа। Нэг талаас дээд боловсрол эзмшиж төгссөн мэргэжилтний дийлэнх хэсэг нь ажгүйчүүдийн эгнээнд, ажилд орсон зарим нэг нь онолоо практикт ашиглах чадамж сулхан байх. Нөгөө талаас дээд сургуулийн багш нарын амьдрал хэцүүдлээ, багш мэргэжлийн нэр хүнд навс унаж байна. Гайгүйхэн амьралтай эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ монголд сургах хүсэлгүй болсон гэхэд болно. Байдлыг мэдэрсэн гадаадын янз бүрийн сургуулиуд ойр ойрхон ирж элсэлт авах боллоо. Хэдхэн сарын өмнө Сингапурын Хартвордын их сургууль 6000 долларын төлбөртэй элсэлт авхад монголоос 200 хүн бүртгүүлсэн гэж дуулдсан. Одоо ч элсэлт авхаар сонинуудад зар өгчээ. Монголд дэлхийд нэртэй Харворд биш юмаа гэхэд Хартвордын дайны сургалтыг өгч чадах боловсон хүчинтэй гэж бодож байна. Боловсролын тогтолцоо нь сүйрвэл улс орон тусгаар тогтнолоо алддаг. Үүний гор нь өнөөдөр биш ойрын ирээдүйд мэдрэгдэх болно. Түүнээс өмнө яарах хэрэгтэй. Тэгвэл сүйрэлд автсан тогтолцооны гол учиг нь хаана аа байна вэ? юунаас шалтгаалав?, ямар механизмд орчихоод гарч чадахгүй байна? Хэрхэн шийдвэрлэх вэ?

· Шалтгаан

Монголын нөхцөлд суурь боловсролыг үнэ төлбөргүй хүртчихнэ гэж бодоход цаана нь дээд боловсрол, түүнээс ахисан түвшинд суралцахад, тухайн суралцагчаас сургалтын төлбөр, санхүүгийн нөөц бололцоо зайлшгүй шаарддаг.
Гэтэл Монголд багаар бодоход гурван хүн тутмын нэг нь ядуу, нэн ядуу амьдарч байна. Өөрөөр хэлбэл их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүмүүс их байвч сургалтын төлбөрийг төлөх чадвартай хэсэг нь тун цөөхөн байдаг.
Энэ нөхцөл байдлыг харгалзан манай төрөөс дээд боловсролын салбарт наад зах нь хоёр чиглэлээр бодлого хэрэгжүүлдэг। Үүнд:

1. Их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн дээд хэмжээг тогтоох
2। Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжийн бодлого зэрэг болно

Ийм бодлоготой төрийг онолын хэллэгээр “Халамжит төр” гэж нэрлэдэг. Тэдний үзэж байгаагаар хэрэв сургалтын төлбөрий н дээд хэмжээг тогтоож өгөхгүй бол их дээд сургуулиудын сургалтын төлбөр одоо байгаагаасаа хэд дахин нэмэгдэх болно. Ингэснээр нийгэмд олонх болсон орлого багатай хүмүүс дээд боловсрол эзэмших бололцоогүй болох бөгөөд улмаар дээд сургуульд зөвхөн овоохон орлоготой хэсэг л хамрагдах болж дунд болон доод хэсгийнхэн суралцах боломжгүй болно. Одоо ч дийлэнх эцэг эхчүүдийн хувьд төлбөр багагүй л байгаа шүү дээ гэдэг. Тэд цаашлаад хүн бүр сурах, суралцах, боловсрох, боловсрол олж авах эрхтэй гэж үздэг юм.
Ардчилсан, эрх чөлөөт нийгмийн гишүүн бүр энэ эрхээр хангагдсан байх ёстойн тухайд ямар ч маргах зүйл алга.
Гэхдээ боловсролын зэрэглэл, түүний үнэ цэний үүднээс авч үзвэл сурах, боловсрол эрх гэдэг нь өмнөө босготой। Тэдний үзэж байгаагаас өөр зүйл. Босгын өндөр нь тухайн түвшний боловсрол эзэмшихэд өмнө нь зайлгүй шаардлагатай мэдлэг, чадвараар хэмжигдэнэ.

Тэгэхлээр хүн бүр өөрийн яс үндэс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, шашин шүтлэгээсээ үл хамааран тэрхүү босгон дээгүүр алхах, хариах ижил боломжтой. (Энд зөвхөн боломжийн тухай л яригдаж байгаа гэдгийн ахнаараарай). Харин зөвхөн мэдлэг чадвараар нь шалгах тэр босгыг давж гарсан л бол тухайн түвшинд сурах, боловсрох эрх эдэлнэ. Босгоны цаана үлдсэн хэсгийнхний хувьд боловсролын тухайн түвшинд суралцах эрх зөрчигдлөө гэж ярих нь утгагүй хэрэг болно.
Өөрөөр хэлбэл төрийн бодлого бүх хүнийг их дээд сургуульд шалгалт өгөх ижил боломжоор хангах, харин шалгалтанд тэнцсэн хэсгийнхний сурах эрхийг нь эдлүүлэхэд чиглэх ёстой.

Цааш унших...

Мэдээллийн хэрэгслүүд ба өрхийн түвшин дэх телевиз үзэгчдийн зөрчилдөөнт байдал |Г.Цогтбаатар|


Миний бие энэхүү судалгааны нийтлэлээр та бүхэнд тэргүүлэгч мэдээллийн хэрэгслүүдийн ноёрхол хэрхэн суларч байгааг болон хүмүүс зурагтаар дуртай нэвтрүүлгээ үзэж чаддаг эсэх, үүнтэй өрхийн мэдээллийн хэрэгслийн хангамж, гишүүдийнх нь эрх хэрхэн уялддаг, цаашлаад хэвлэл мэдээллийн болон бизнесийн байгууллагууд өрхийн хамгийн эрх дархгүй гишүүдэд зориулсан мэдээ, мэдээллээ хэзээ, хэрхэн хүргэж болох тухай өгүүлэх болно.

· Тэргүүлэгч мэдээллийн хэрэгслүүдийн ноёрхол суларч байна

2003 онд “Хэвлэл мэдээлэл хэрэглэгч”-ийн судалгааг эхлүүлж байхад монголд нийт 321 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2006 оны урьдчилсан байдлаар энэ тоо 352 болж өсөөд байна. Өөрөөр хэлбэл бид өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа мэдээллийн даяар зах зээлийн бодит гэрч болж байгаа юм.
Нийт айл өрхийн мэдээлэл авдаг гол гурван хэрэгсэл нь 2003 оноос хойш өөрчлөгдөөгүй ч бусад мэдээллийн хэрэгслийн ашиглалт нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглээний хувь нь буурчээ। Тодруулбал эдгээр нь телевиз, сонин, fm-радио бөгөөд 2003 онтой харьцуулбал интернэт хэрэглэгчдийн тоо хэмжээ бараг 2.5 дахин нэмэгдэж fm-радиотой адил хувьтай байна. Тухайлбал телевиз энэ хугацаанд 91-ээс 76, сонин 47-26, радио 34-23 хувь болж тус бүр буурсан бол интернэт 9-өөс 22 хувь болтоо огцом өсчээ.

· Өрхийн мэдээллийн хэрэгслийн тоо, хэмжээ нэмэгдсээр

2003 оны 9 сард Улаанбаатар хотын нийт айл өрхийн 88 хувь нь өнгөт зурагттай байжээ। Харин 2006 оны 10 сарын байдлаар энэ нь 90 хувь болж өссөн бол хар цагаан зурагттай өрх 23-аас 18 хувь, ведио тоглуулагчтай өрх 27-оос 29 хувь, хуурцагны хөгжимтэй өрх 72-оос 48 хувь, машины радиотой өрх 32-оос 40 хувь, зөөврийн радиотой өрх 39-өөс 26 хувь, шугамын радиотой өрх 35-аас 22 хувь, CD тоглуулагчтай өрх 38-аас 44 хувь, сталлитын антеннитай өрх 4-өөс 9 хувь, гар утастай өрх 67-оос 76 хувь, мобифонтой өрх 9-өөс 15 хувь, VCD тоглуулагчтай өрх 22-оос 39 хувь, DVD тоглуулагчтай өрх 11-ээс 28 хувь, компьютертай өрх 23-аас 31 хувь болж өөрчлөгджээ. Тоо баримтаас үзэхэд хар цагаан зурагт, хуурцагны хөгжим зэрэг хуучин хэрэгслийн хэрэглээний хувь багасч хүмүүсийн амьдралд илүү дэвшилтэт технологи нэвтэрч байна.

· Хүмүүс зурагтаар дуртай нэвтрүүлгээ тогтмол үзэж чаддаггүй

Хэвлэл мэдээллийн судалгааг хийх явцад сонирхолтой бас эргэлзээтэй олон тохиолдлуудтай тулгардаг. 2006 оны наймдугаар сарын хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаагаар 60-аас дээш насныхны буюу өндөр настнууд хамгийн их үзсэн 10 нэвтрүүлгийн жагсаалтанд МҮОНТ-ийн “Цоглог” хөтөлбөр, TV9 телевизийн “Миний эх орон хамгийн сайхан” БНАСАУ-ын хүүхдийн концерт, TV5 телевизийн ““Kids time” Уоллис Громит хоёр” зэрэг хүүхдийн нэвтрүүлгүүд багтсан байлаа.
Өндөр настнууд яагаад хүүхдийн нэвтрүүлэг үзчих вэ? Бидний харилцагч байгууллагуудын хувьд энэ мэдээлэл нь судалгаанд итгэл алдрахад ч хүргэхээр том асуудал юм. Гэхдээ хүүхдүүд зөвхөн хүүхдийн нэвтрүүлгийг, томчууд зөвхөн том хүний нэвтрүүлгийг буюу товчхондоо аливаа хүмүүс өөрсдийн сонирхдог нэвтрүүлэг болон телевизээ тогтмол үздэг бол яах аргагүй энэ нь судалгааны эргэлзээтэй байдлыг илтгэж байна.
Гэтэл нийгмийн үзэгдлүүдийн дийлэнх нь ийм шугаман хамааралтай байж болох ч тэдгээр нь шугаман бусаар илрэх тохиолдлууд их бий. Сүүлийн үед нийгмийн үзэгдлийн тухай шугаман бус онолууд ихээхэн хүчээ авч байгаа.
Бид энэ мэт сонирхолтой бас эргэлзээтэй асуудлуудыг шалгах зорилгоор 2006 оны 12 сард тандах судалгаа хийж үзлээ. Үр дүн нь ихээхэн сонирхолтой гарч байна.
*Та өөрийн хамгийн дуртай нэвтрүүлгээ бодит байдал дээр үзэж чаддаг уу?* гэсэн асуултанд үргэлж гэж 11।1 хувь, ихэнхдээ гэж 28.8 хувь нь, алдаг оног буюу хаяа л гэж 43.1 хувь, ихэнхдээ үгүй гэж 9.2 хувь нь, үгүй гэж 7.8 хувь нь хариулжээ. Өөрөөр хэлбэл 10 хүний 4 нь л дуртай нэвтрүүлгээ тогтмол буюу ихэнхдээ үзэж чаддаг байх нь.

· Хөдөлмөрийн хуваарь нь хүмүүс дуртай нэвтрүүлгээ үзэхэд саад болж байна

Хэн дуртай нэвтрүүлгээ үзэж чаддгийг тодруулах нь зөв байх। Энэ нь бидний ч мөн харилцагч байгууллагуудын маань хувьд ч сонирхолтой бөгөөд ач холбогдолтой сэдэв билээ. Үр дүнг харвал аав, ээж, ах, эгч, дүү нар буюу өрхийн залуу гишүүд ажил, хичээл сургууль гээд гэртээ тогтвортой байдаггүй бол гэртээ харьцангуй тогтвортой байж, сонирхолтой нэвтрүүлгээ илүү үзчихдэг нь голдуу өрхийн ахмад гишүүд болох өвөө эмээ нар байлаа. Үүнээс хүмүүс өөрийн дуртай нэвтрүүлгээ бага үздэг нэг томоохон шалтгаан нь хөдөлмөрийн хуваарь гэсэн дүгнэлт хийж болно.

· Өрхийн 3 гишүүний дунд 1 зурагт ногдож байгаа нь патриархи ёсыг хадгалж, цаашид гишүүд дуртай нэвтрүүлгээ үзэхэд саад болдог

Капитализм эрх чөлөө хоёр салшгүй холбоотой тухай XX зууны гарамгай сэтгэгч Милтон Фридман өгүүлсэн байдаг. Товчхондоо энэ нь нэг талаасаа хүмүүсийн материаллаг аж байдал сайжрахад хүн бүрийн эрх хангагдах тухай асуудал байдаг. Энэ нь өрхийн гишүүн тус бүрт ногдох зурагт буюу материаллаг хэрэгслийн тоо хэмжээ нь тухайн өрхийн гишүүдийн эрх мэдлийн шаталсан бүтэц бий болж, үйлчлэхэд нөлөөлж байдаг гэсэн санааг өөрийн эрхгүй төрүүлдэг.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хувьд өрхийн 3 гишүүний дунд дунджаар 1 зурагт ногдож байна /ТВ-үздэг гишүүдийн хувьд/. Нийслэлийн нэг өрхийн дундаж хэмжээ ойролцоогоор 4 байдаг. Нэг өрх нэг л зурагттай гээд хэлчихэд ч буруудахааргүй байгаа биз. Үүнээс үүдээд хэрэв өрхийн гишүүд нэгэн зэрэг гэртээ байх, эсвэл хэн нэг нь эзгүй байх зэрэг тохиолдолд гишүүдийн дунд телевизийн суваг булаацалдах тохиолдол буюу зөрчилдөөн тодорхой хэмжээгээр гарч байдаг ажээ.
* Танай өрхийн гишүүд хоорондоо ТВ-ийн суваг булаалдах тохиолдол хэр гардаг вэ? * гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 11.8 хувь нь байнга, 13.1 хувь нь ихэвчлэн гардаг, 30.7 хувь нь хаяа, 26.8 хувь нь бараг гардаггүй, 13.1 хувь нь огт гардаггүй гэж хариулснаас үзвэл нийт өрхийн 83.0 хувьд нь дээрх зөрчилтэй асуудал их бага ямар нэг хэмжээгээр гардаг гэдгийг нотолж байна.
Энэ нөхцөлд өрхийн гишүүдийн хэн нь илүү эрх дархтай вэ? Бидний судалгаагаар гэр бүлийн түвшинд патриархи ёс /эцгийн эрхэт ёс/ ноёлсоор байгаа дүр зураг харагдлаа. Араас нь тэгш эрх нэхэж яваа нь олзуурхууштай хэрэг билээ. Өөрөөр хэлбэл өрхийн гишүүдийг суваг сонгох эрхээр мэдлээр нь эрэмбэлвэл хамгийн эхэнд аав, түүний араас ээж, ах, хамгийн бага дүү, эгч, өвөө, эмээ орж байна. Энд нэлээд сонирхолтой нь өрхийн хамгийн отгон гишүүн болох дүү нь эгч болон эмээ өвөөгөөсөө илүү эрх дархтай байгаа явдал юм. Өмнө дурьдсанаар 2006 оны 08 сарын хэрэглэгчдийн судалгаанд 60 ба түүнээс дээш насныхны үзсэн өндөр рейтингтэй 10 нэвтрүүлгийн жагсаалтанд хүүхдийн 3 нэвтрүүлэг орчихсон байсан нь мөн үүгээр тайлбарлагдаж болох байна.
Өрхийн гишүүд хоорондоо ямар нэг байдлаар телевизийн суваг булаалдах тохиолдол гарахад аав, ах нар илүү түрэмгий байдаг бол ээж, эгч нар илүү элгэмсэг, өвөө, эмээ нар хамгийн дуулгавартай нь, дүү нар эгчийгээ элэг барьж, эмээ, өвөөгөө чадчихдаг бололтой юм। Тиймээс өрхийн мэдээллийн хэрэгслийн тоо, хэмжээ харьцангуй нэмэгдсэн хэдий ч гишүүдийнхээ зөрчлийг багасгаж, арилгах хэмжээнд хүрээгүй л байна. Энэ нөхцөлд өрхийн гишүүн бүр дуртай нэвтрүүлгээ үзэх боломж бага байх бөгөөд одоохондоо хэн нэгнийгээ эзгүйчлэхээс өөр арга байхгүй бизээ.

· Хэн, хэзээ эзгүй байна тэр цагаар та зорилтот эзэндээ хүссэн мэдээллээ хүргэж болно

Хэрвээ танайх бизнесийн байгууллага бол өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг, хэвлэл мэдээллийн байгууллага бол зорилтот бүлэгтээ /Өрхийн аль нэг сонгосон гишүүндээ/ чиглэсэн мэдээ, хөтөлбөрөө өрхийн ямар гишүүн нь, хэдийд эзгүй байдгийг тандаж судлаад хамгийн магадлалтай цагуудаар байршуулж өгвөл та бүхний хүч хөдөлмөр, цаг хугацаа, зарцуулсан мөнгө тань үр ашигаа өгөх болно.
Тухайлбал хамгийн эрх дархгүй гишүүд болох өвөө, эмээ нарт өглөө 08:00-аас орой 17:00 цагийн хооронд мэдээллээ хүргэвэл зүгээр. Ялангуяа өглөөгүүр, эрт л байх тусмаа илүү өндөр магадлалтай байх болно. Харин хамгийн их эрх дархтай гишүүн аав нарт хамгийн өндөр рейтингтэй цагуудаар /21:00-22:30/ хүргэчихэд гэмгүй.
Ингээд байгууллагын овсгоотой судлаачид, маркетингийн менежирүүд та бүхний ажил хэрэгт амжилт хүсье.

Цааш унших...

Төрийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр бага |Г.Цогтбаатар|

Дэлхийн аль ч улс оронд DELL /бусад нь ч мөн ялгаагүй/ брэндийн компьютер ойролцоо үнээр зарагддаг, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, нарийвчлалтай судалгаа шинжилгээний аппарат, багаж хэрэгсэл ч ойролцоо үнэтэй। Учир нь яг тийм хэмжээний өндөр хүчин чадалтай техник бүтээе гэвэл тийм л хэмжээний өртөг хэрэгтэй болдог। /Эдийн засгийн агуулгаараа/

Иймд монголд дэлхийн шилдэг 50 их сургуулийн 35-ийг төрүүлсэн Америкийн хэмжээнд дөхөх боловсрол олгоё гэвэл тэдний л хэмжээний ойролцоо өртөг шаардагдана। Англи, Герман, Швейцарь, Японы жишгийг дагахад ч мөн тийм л шаардлага бидэнд тулгарна.
харилцаа өндөрт хөгжсөн орчин үеийн даяаршмал ертөнцөд монголын биш дэлхийн хэмжээний боловсролын чанар яригдах ёстой। Тиймээс бид дээрх эргэцүүллийн үүднээс бага зэргийн харьцуулалтыг хийж үзлээ.
Одоогийн байдлаар монголын их, дээд сургуулиудын жилийн дундаж төлбөр 300-500 орчим ам долларын хооронд хэлбэлзэж байдаг। Гэтэл дэлхийн зах зээлд дунд зэргийн нэг сургуулийн жилийн дундаж төлбөр 6000 ам доллар байна. Манайхаас 15-20 дахин өндөр үнэ. Одоогоос 10 жилийн өмнө Америкийн улсын сургуулийн жилийн дундаж төлбөр 2543 доллар, хувийн сургуулийнх 10994 доллар байжээ. /АНУ-д их, дээд сургуулийн багш нарын жилийн дундаж цалин: улсын сургуулийн профессор 65327 доллар, дэд профессор 47089 доллар, ассистент профессор 39979 доллар, хувийн сургуулийн профессор 79043 доллар, дэд профессор 53219 доллар, ассистент профессор 44628 доллар байдаг/. Энэ үнэ өсдөггүй юм гэхэд буураагүй нь лавтай.

Нөгөөтэйгүүр монголд их, дээд сургуулийн дайны болон түүнээс ч өндөр бүр 1500 ам доллар (Элит сургуулийн жилийн төлбөр 3000 ам доллар) хүртэлх төлбөртэй дунд сургууль, цэцэрлэгүүд олон байгааг дурьдахгүй өнгөрч боломгүй। Тухайлбал дунд сургуулиас /жилийн төлбөр/ Орчлон /1500/, Хобби /650/, Гёте /800/, Эрэл /450/, Шинэ монгол /500/, цэцэрлэгээс /сарын төлбөр/ Касабланка /100-120/, Сонгомол /80/, Литтил Даклин /90/, Сараана цэцэгхэн /70/, Аребеск /90/, Микки /90/, Орчлон /200/, Мечта /60/ гэх мэт.

Түүнчлэн оюутнуудын боловсролтой холбоотой зардлуудыг тооцож үзэхэд нийт зардал нь 200000-аас 2 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна। Үүнээс дундаж зардал нь 763400 төгрөг. Өөрөөр хэлбэл оюутнууд сургалттай холбоотой зардалд сургуулийн төлбөрөөсөө илүү өндөр зардал гаргадаг, нийт ахуйн хэрэгцээний зардлыг тооцон үзвэл сургалтын төлбөрийн эзлэх хувийн жин гуравны нэгд нь ч хүрэхгүй байна. Дэлхийн хэмжээний боловсролын чанар яригдаж буй тохиолдолд манай улсын их, дээд сургуулиудын сургалтын төлбөр бага гэж дүгнэхээс аргагүй ажээ.

Төрийн сургуулийн оюутнууд сургалтынхаа төлбөрийн хэмжээнд хэрхэн ханддаг тухайг дараах судалгаа хийж үзэхэд оюутнуудын үнэмлэхүй хэсэг болох 94.5 хувь нь сургалтын төлбөрийг ямар нэг байдлаар өндөр гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр мөн нийт оюутнуудын тэн хагас буюу 50 хувь нь боловсролын өртөг болон чанар хоёр шууд уялдаатайг зөвшөөрсөн байх юм. /Зөвшөөрөхгүй 31.5 хувь, Мэдэхгүй 18.5 хувь/. Хэрэв сургалтын орчин одоо байгаагаасаа сайжирна гэж үзвэл төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь зөв гэж үзэж байна уу? гэсэн асуултанд оюутнуудын харьцангуй олонх буюу 44.2 хувь нь дэмжсэн хариулт өгчээ. Эдгээр тоо баримтуудаас өнөөгийн төрийн өмчийн их, дээд сургуулиудын төлбөрийн хэмжээ бага бөгөөд түүнийг тодорхой түвшинд нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ энэ нь олон цогц алхмуудтай зэрэгцэн хийгдэх ёстой. Энэ талаар дараагийн хэсэгт авч үзэх болно. Оюутнуудын үзэж байгаагаар жил бүр л сургалтын төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгддэг боловч түүнийг дагалдан сургалтын орчин нөхцөл, цаашлаад чанарт ахиц гарахгүй байгаа нь тэдний бухимдлыг төрүүлж байна. Иймд хэрэв сургалтын орчин одоо байгаагаасаа сайжирна гэж үзвэл төлбөрийн хэмжээ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь зөв гэж үзэж байна уу? гэсэн асуултанд нийт оюутнуудын 38.8 хувь нь сургалтын орчин сайжрахгүй байгаа учраас төлбөр нэмэх нь буруу гэж хариулжээ. Харин сургалтын төлбөр нэмэгдэхийг эрс эсэргүүцсэн хэсэг нь нийт оюутнуудын 16.9 хувийг эзэлж байлаа.

Цааш унших...