Wednesday, December 19, 2007

“Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдал” мониторингийн дүгнэлт, зөвлөмж /Г.Цогтбаатар/

..




“Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална”

Монгол Улсын Үндсэн Хууль /16.17/

2007 оны 4-р сард Авлигатай тэмцэх газраас /АТГ/ “Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгох, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг хүртээмжтэй байлгах, үйл ажиллагаагаа нээлттэй болгох, иргэдийн оролцоог хангах” талаар дурдсан 18 зүйл бүхий зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлсэн билээ. АТГ-ын захиалга, Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр “Глоб Интернэшнл” ТББ тус зөвлөмжийн хэрэгжилтэд хөндлөнгийн мониторингийг хагас жилийн хугацаатайгаар 2007 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлж дууслаа.

Мониторингийн гол зорилго нь АТГ-аас гаргасан зөвлөмжийн дагуу Төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох чиглэлээр төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа талаар бодитой мэдээлэлтэй болох, уг мэдээлэлдээ тулгуурлан зөвлөмжийн хэрэгжилтийн түвшин, хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаанд нөлөөлөгч хүчин зүйлсийг илрүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн санал бүхий ерөнхий зөвлөмж боловсруулах байсан бөгөөд миний бие тус төслийн зөвлөх судлаачаар ажилласан юм.

Зөвлөмжийн дагуу төрийн байгууллагуудаас хоёр шаттай мониторингийн мэдээлэл цуглуулах ажил зохион байгуулж нэгдүгээр шатны мэдээллийг 2007 оны 8 дугаар сарын 5-аас 10-ны өдрүүдэд бүрдүүлэн, үр дүнг 9 дүгээр сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд танилцуулсан. Хоёрдугаар шатны мэдээллийг 2007 оны 10 дугаар сарын 8-аас 19-ын өдрүүдэд бүрдүүлж, үр дүнг 11 дүгээр сарын 19-нд АТГ, Нээлттэй Нийгэм Форумд хүргүүлсэн.Төслийн хүрээнд 1977 дугаарын утсаар төрийн байгууллагын ажилтан, албан тушаалтнуудын зөрчилтэй үйл ажиллагааны талаар иргэдийн санал, гомдлыг хүлээн авч АТГ-т долоо хоногт хоёр удаа хүргүүлж байлаа. Холбогдох мэдээллийн дагуу АТГ-аас зөрчил бүхий төрийн байгууллагын удирдлагад үйл ажиллагаагаа засч залруулах талаар шаардлага хүргүүлж байв. Ингээд та бүхэнд мониторингийн ерөнхий дүгнэлт, зөвлөмжийн талаар танилцуулж байна.

Нэг. Ерөнхий дүгнэлт, зөвлөмж

- Төрийн байгууллагуудын 41 хувь нь л АТГ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Харин 12 хувь нь зөвлөмжийг судлах шатандаа байлаа бол 34 хувь нь сонссон төдий, 13 хувь нь зөвлөмжийн талаар мэдээлэлгүй байсан. Энэ нь нэг талаар АТГ 4-р сард төрийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлснээсээ хойш хяналт бага тавьсантай, нөгөөтэйгүүр сурталчилгаа хангалттай хийгээгүйтэй холбоотой.
- Ерөнхийдөө төрийн байгууллагуудын олонхи нь 8 дугаар сараас хойш АТГ-ын зөвлөмжийн талаар сонссон, судалж эхэлсэн, мөн хэрэгжүүлэх ажилдаа орсон байна. Энэ нь мониторингийн судалгаа болон 1977 утасны сурталчилгааны идэвхжилтэй холбоотой хэмээн үзэж байна. Үүнээс үүдэн дараахь дүгнэлт, санамжуудыг гаргаж болно.
  • АТГ нь шинээр байгуулагдаад удаагүй байгаа тул иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах нь зайлшгүй шаардлагатай байна. Үүний нэг жишээ нь 11 дүгээр сард 1977 утасны сурталчилгааг зогсоосон нь иргэдээс ирж байсан санал, гомдлын тоо хэмжээ буурахад шууд нөлөөлсөн явдал юм. Тиймээс АТГ нь үйл ажиллагааныхаа сурталчилгааг зохион байгуулалт сайтай, зорилтот бүлгээ зөв сонгон, агуулга хэлбэрийг сайтар бодож боловсруулан, оновчтой хэрэгслээр дамжуулан цаашид тогтмол явуулах нь зүйтэй.
  • Мониторинг нь 7 дугаар сараас эхлэн 6 сарын хугацаатай үргэлжлэхдээ 8, 10 дугаар саруудад мэдээлэл бүрдүүлсэн бөгөөд энэ нь АТГ-ын зөвлөмжийн хэрэгжилт, түүний үр дүнд гарч буй төрийн байгууллагуудын үйлчилгээний чанарын өөрчлөлтийг харьцуулан дүгнэх хангалттай хугацаа болж чадахгүй юм. Тиймээс 8, 10-р саруудын харьцуулалтаар гарсан үр дүн болоод иргэдэд үйлчилж буй төрийн байгууллагуудын одоогийн үйлчилгээний нөхцөл байдал АТГ-ын 18 зүйл зөвлөмжийн үр дүнг бус тус зөвлөмжийг хэрэгжүүлэх суурь механизм ямар түвшинд байгаа талаар илүү бодитой мэдээлэл өгнө гэдгийг анхаарах хэрэгтэй.
  • Авлигатай тэмцэх газар нь зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хангахын тулд төрийн байгууллагууд уг зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих, хариуцлага болон урамшууллын механизмыг бий болгох шаардлагатай байна.
  • Төрийн байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд гарсан зөрчлийн талаарх санал, гомдлыг хүлээн авах 1977 /энгийн ярианы тарифтай/ утсыг нээлттэй ажиллуулж, ирсэн мэдээллийг судлан үзсэнээр тухайн байгууллагын удирдлагад АТГ-аас үйл ажиллагаандаа гаргасан зөрчлөө нэн даруй арилгах арга хэмжээ авч, эргэж мэдээлэхийг үүрэг болгон шаардлага хүргүүлж ажилласан нь маш ач холбогдолтой арга хэмжээ болжээ. Эндээс төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, бюрократ тогтолцоог халахад иргэдийн идэвх оролцоо ихээхэн чухал болох нь харагдаж байна. Ялангуяа үйл ажиллагаандаа хөдөө орон нутгийн иргэдийг оролцох боломжоор хангавал илүү үр дүнд хүрэх болно.
  • Төрийн байгууллагуудад АТГ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн байдлыг байнга хянан хариуцах ажил үүрэг бүхий тусгай ажилтан, эсвэл ажил үүрэг нь ижил бүтцэд албан ёсоор даалган хариуцуулах шаардлагатай байна.
  • АТГ нь дээрхээс гадна бусад олон хэлбэрээр иргэд болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь зүйтэй бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг сайн хангаж байгаа, мөн түүнийг хэрэгжүүлэх идэвх санаачлага гаргаж ажиллаж буй байгууллага, иргэдийг урамшуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
- АТГ нь иргэдийн санал, гомдлыг хүлээн авахаас гадна цаашид үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж ажиллах нь АТГ-т итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх,үйл ажиллагаагаа сайжруулахад хувь нэмэр оруулах юм.
- АТГ нь 3 бүлэг 18 заалт бүхий зөвлөмжөө цаашид тогтмол үйл ажиллагаатайгаа уялдуулан сайжруулан боловсруулж байх нь зүйтэй. Тухайлбал, зөвлөмжийн заалтууд хоорондын утга санааны давхардал, 3 бүлгийн хооронд шилжсэн зөвлөмжүүдийг цэгцэлж бүлэг хоорондын зааг ялгааг тодорхой гаргах. Цаашлаад зөвлөмжийн хэрэгжилтийн үр дүнг одоогийн шалгуур үзүүлэлтүүдээр хангах боломжтой эсэх, үгүй бол шаардлагагүй гэж үзсэнээ хасах, шинэ зүйл заалт нэмж оруулах, зөвлөмжийг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтойг олон нийт, төрийн байгууллагуудад тайлбарлан таниулах
- Төрийн бүх шатны байгууллагуудад хэрэгжүүлэх боломжтой ерөнхий зөвлөмж, түүнийг үйл ажиллагааны чиглэл чиглэлээр тусгай зөвлөмжүүдийг хүргүүлбэл зохино.
- АТГ-ын сүүлийн саруудад хэрэгжүүлж буй идэвхтэй үйл ажиллагаа, сурталчилгаа зэрэгтэй холбоотойгоор төрийн байгууллагуудад зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл явцын идэвх сайжрах хандлага ажиглагдаж байгаа нь нааштай үзүүлэлт болно.
- Төрийн байгууллагуудад урьд өмнө нь огт байгаагүй болон чиг үүргээс нь гадуурхи үйл ажиллагаа явуулахыг шаардсан зүйл заалтууд АТГ-ын зөвлөмжид байхгүй бөгөөд уг зөвлөмжийн хэрэгжилтийг хангах суурь нөөц боломж хангалттай бүрдсэн байна гэж үзэж байна. Гагцхүү механизмыг ажиллуулах шаардлага тавигдаж байгаа юм.
- Нэг чиг үүрэг бүхий анхан, дунд, дээд шатны байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайтар хангаж өгвөл зөвлөмжийн зарим заалтууд богино хугацаанд хэрэгжих боломжтой юм. Тухайлбал, вэб сайтын асуудлыг үүгээр шийдэх боломжтой байна.

Авлигатай тэмцэх газар цаашид зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хянах тал дээр болон дор дурьдсан асуудлуудад илүү анхааран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Харин бусад үзүүлэлтүүд боломжтой, сайн гэж хэлж болохоор байна.

Хоёр. Төрийн байгууллагын мэдээллийг хүртээмжтэй байлгах талаар хийсэн судалгааны дүгнэлт.

- Мэдээллийг хүртээмжтэй байлгах хэлбэрүүд, түүний ашиглалт төрийн байгууллагад харилцан адилгүй байна. Олон байгууллагад иргэдэд мэдээлэл түгээх самбар, мэдээлэл өгөх үүрэгтэй ажилтан байгаа бол вэб сайт, тараах материал харьцангуй бага байлаа. Үүний шалтгааныг төрөөс төсөвлөгдсөн санхүүжилт болон иргэд дээрх хэлбэрийг тэр бүр ашигладагггүйтэй холбон тайлбарлаж байв. Вэб сайттай байгууллагуудыг харьцуулж үзэхэд сайт дахь мэдээллийн агуулга шинэчлэх хугацаа гэх мэт олон зүйлээр цөөн хэдэн байгууллагаас бусад нь хангалтгүй үзүүлэлттэй байлаа.
- Судалгаанд хамруулсан байгууллагуудын талаас илүүд нь иргэд хүссэн мэдээллээ авч чадахгүй байгаа талаар гомдол, санал ирүүлэхэд хэдийгээр холбогдох арга хэмжээ авах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох механизм байдаг ч гаргасан зөрчлийг арилгах тал дээр тун сул ажиллаж байна. Мониторингийн судалгаа хийх явцад үйлчлүүлж байсан иргэдийн 33 хувь нь өмнө нь төрийн байгууллагад гомдол гаргаж байжээ. Тэдний дөнгөж 13 хувь нь асуудлаа шуурхай шийдвэрлүүлж чадсан бол 35 хувь нь шийдвэрлүүлэх явцдаа хүнд сурталтай тулгарсан, 52 хувь нь шийдвэрлүүлж чадаагүй байна.
- Төрийн байгууллагуудад үндэслэлгүйгээр төлбөр хураамж авах явдал байсаар байгааг үйлчлүүлэгч иргэдээс авсан судалгаа харуулж байна. Тухайлбал, иргэдийн 18 хувь нь дунджаар хорь гаруй мянган төгрөгийн хураамж төлсөн бөгөөд эдгээр иргэдийн 8 хувь нь БГД, БЗД, СБД, ХУД-ийн шүүхийн шийдвэр биелүүлэх алба болон Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар дээрх зөрчлийг гаргасан гэж үзжээ. Байгууллагуудын, иргэдээс төлбөр хураамж авч буй үйлдэл нь хууль, дүрэм журамд хэр нийцэж байгааг хөндлөнгөөс хяналт тавьж шалгалт хийх шаардлагатай байна.
- Төрийн байгууллагууд нь дотооддоо төсвийн зарцуулалт болон албан тушаалтнынхаа хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй байлгах тал дээр харьцангуй сул ажиллаж байна. Үүний шалтгааныг гол төлөв хууль дүрэм журмаар хязгаарласан байдагтай холбон тайлбарлаж байлаа. Байгууллагууд дотоод дүрэм журмаа бусад хууль дүрэмд харшлахгүйгээр сайтар бодож боловсруулан, үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор өөрчилж болох атал энэ тал дээр дэвшилттэй алхам хийсэн нь тун цөөхөн байгаа бөгөөд энэ нь төрийн байгууллагуудад хатуу бюрократ тогтолцоо ноёрхсон нь харагдаж байна.
- Байгууллагууд иргэдийн хэрэгцээт мэдээллийг вэб сайтдаа тавьж, тавьсан мэдээллээ байнга шинэчилж байх талаар хангалтгүй ажиллаж байгаа бол мэдээлэл түгээх самбар, мэдээлэл өгөх үүрэгтэй ажилтан зэрэг бусад мэдээллийн хэлбэрүүд түгээмэл байдаг нь үйлчлүүлэгч иргэдээс авсан ярилцлага, ажиглалт, бичиг баримтын судалгаанаас тодорхой байна.

Гурав. Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй байдлын талаар хийсэн судалгааны ажлын дүгнэлт.

- Хүнд суртал, чирэгдэл ихтэй, иргэдийн шийдвэрлүүлэхээр хандсан асуудлыг хуульд заасан хугацаанаас нь сунжруулдаг байгууллагуудыг газрын албад, засаг даргын тамгын газар, замын цагдаагийн газар, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, албад тэргүүлж байв.
- Байгууллагын шийдвэр гаргах үйл явц нь дотооддоо харьцангуй нээлттэй байдаг бол зөвлөмжид заасанчлан түүний үндэслэлийн талаархи мэдээлэл иргэд, хуулийн итгээдэд нээлттэй байж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь ихэнх тохиолдолд энэ чиглэлийн ажил төрийн байгууллагуудад хэвшил болоогүйтэй холбоотой байлаа.

Дөрөв. Төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж талаар хийсан судалгааны дүгнэлт.

- Хэдийгээр төрийн байгууллагуудад иргэдээс санал, гомдол хүлээн авах утас, тусгай ажилтан, санал хүсэлтийн хайрцаг, дэвтэр зэрэг нөөц бололцоо байгаа ч санал гомдлыг хүлээн авах, барагдуулах механизм хангалтгүй ажиллаж байна. Үүнд нэг талаас санал, гомдлыг хүлээн авах арга хэлбэрээ сурталчилдаггүй иргэд энэ талаар мэддэггүй, үүнээс шалтгаалж хандахгүй байх нь элбэг, нөгөөтэйгүүр төрийн байгууллагуудад итгэх тэдний итгэл үлэмж алдарсан нь нөлөөлж байна.
- Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах талаар төрийн байгууллагууд хангалтгүй ажиллаж байна.
- Байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг олон нийтэд мэдээлэх ажиллагаа төрийн байгууллагуудад сул байна.

Цааш унших...

Тогтмол хэвлэлийн нийтлэлийн үгсийн сан, хэл найруулгыг сайжруулах тухай зөвлөмж /Г.Цогтбаатар/






Төрийн хэлний зөвлөл, Хэвлэлийн хүрээлэн хамтран “Монголын тогтмол хэвлэлийн хэл, найруулга зүйн өнөөгийн байдал” судалгааны төслийг хэрэгжүүлсэн тухай аравдугаар сард танилцуулсан билээ. Харин энэ удаа тус судалгаанд үндэслэн нийт сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдийн ажил үүргээ гүйцэтгэхэд нь найруулга зүйгээр туслах зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлснийг сонирхуулж байна:


1. Монголын нийт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний дотор тогтмол хэвлэл нь монголын нийгмийн бүх давхаргын эх хэлний мэдлэг, түүнийг хэрэглэх дадалд асар том нөлөөтэй,мэдээлэл нь ус агаар мэт хэрэглэгдэх болсон өнөө цагт сэтгүүлчид ард түмнийхээ хэл ярианы соёлын даган дууриах багш нь болсон тул эх сайхан монгол хэлээ хамгаалан хөгжүүлэх эрхэм үйлсэд том үүрэг хүлээж байгаагаа цаг ямагт ухамсарлан бүтээж туурвих ёстой.
2. Судалсан тогтмол хэвлэлийн мэдээ, ярилцлага, нийтлэл, өгүүллийн 56 хувь нь хэл найруулгын болон найруулгын бус алдаатай байна. Алдааны дийлэнх хувийг найруулгын алдаа эзэлжээ. Нийт бичлэгийн 52 хувь нь найруулгын алдаатай, 10 хувь нь найруулгын бус алдаатай байгаагаас үг оновчгүй хэрэглэх, үг буруу сонгох алдаа түгээмэл байна. Тухайлбал, гар нүцгэн гал сөнөөгчид (гар хоосон), зүс ондоо хүүхдүүд (орон гэргүй хүүхдүүд), тэдний 60 наснаас дээш ахмадууд нь (тэдний 60-аас дээш насны ахмадууд нь) гэх зэрэг. Иймд хариуцлагатай редактор/хариуцлагатай нарийн бичгийн дарга/-ын үүргийг өндөржүүлж, сониныг хэвлэлтэд шилжихээс өмнө бичлэг тус бүрийг нягтлан хянаж, үг үсгийн төдийгүй найруулгын алдааг засаж залруулахыг хэвшил болгох.
3. Үйл үгийн хэв, байдлын нөхцөлийг буруу хэрэглэх тохиолдол нийт бичлэгийн 31.7 хувьд гарчээ. Мөн тийн ялгалын алдаа 23.4, хамаатуулах нөхцөл буруу хэрэглэх нь 18.6, олон тоог буруу хэрэглэх нь 16.8, холбох үгийг буруу хэрэглэх нь 7.2 хувьтай байна. Тухайлбал, эзэн биед давхар хамаатуулах(…талийгаачийн гэрийнх нь цонхоор, рестораны чинь г.м), олон тооны үгийн араас олон тоог давхар хэрэглэх(…435 өдрүүдэд, наадмын хэдэн өдрүүдэд г.м) алдаа гаргасан байна. Сэтгүүлч, уран бүтээлчдэд мэргэжлийн өндөр шаардлага тавьж, монгол хэлний дүрмийн мэдлэгээр шалгалтыг тогтмол авч байх.
4. Гарчиг бол уншигчид тухайн сэдэв, агуулгын талаар анхны товч мэдээллийг үнэн зөв өгөхөд чиглэж байдаг. Юуны тухай, ямар мэдээллийг уншигчид өгөх гэж буйгаа сэтгүүлч гарчигт тодорхой, товч, ойлгомжтойгоор илэрхийлэх нь зүйтэй. Гэтэл тухайн мэдээ, нийтлэлийн агуулга, гарчиг зөрөх тохиолдол судалгаанд цөөнгүй илэрснийг анхаарч ажиллах нь чухал байна. Тухайлбал, “УИХ-ын даргынхан бүл нэмэв” гэсэн гарчигт УИХ-ын даргын туслахууд бүл нэмсэн тухай агуулга байв. Иймд сэтгүүлчийн логик сэтгэлгээ, уйгагүй ажиллагааг гүнзгийрүүлэх.
5. Мэдээлэл,нийтлэлд цэг,цэглэл төдийг алдахад л тухайн өгүүлбэрийн утга агуулга алдагдаж болохыг онцгой анхаарч, хянуур нямбай ажиллах нь чухал. Судалсан нийтлэл дэх найруулгын бус алдааны 91.7 хувийг цэг,цэглэлийн, 6 хувийг баримтын, 2.4 хувийг бусад алдаа эзэлж байна. Таслал орхисон, хашилт, асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг, тодорхойлох цэг зэргийг буруу хэрэглэсэн алдаа түгээмэл байгааг арилгах.
6. Өдөр тутмын сонинд найруулгын бус алдаа, чөлөөт буюу 7-10 хоног тутмын сонинд найруулгын алдаа илүү түгээмэл байна. Өдөр тутмын сониныхон цаг хугацаанд баригдаж шахуу ажилладаг нь алдааг зөвтгөх шалтгаан биш. Тиймээс өдөр тутмын сонины удирдлага хариуцлагатай нарийн бичгийн даргын үүргийг өндөржүүлэхийн хамт мэдээлэл, нийтлэл бэлтгэсэн сэтгүүлчдэд зохих шаардлага тавьж ажиллах.
7. Гадаад үгийг оновчгүй хэрэглэх нь эх хэлийг гажуудуулах,харь хэлний сул үгийг олон нийтээр түгээмэл ашиглах, залуусын хэлний соёлыг буруу төлөвшүүлэх зэрэг сөрөг үр нөлөөтэй. Судалгаанаас үзвэл орчуулах шаардлагатай үгсийг 31 удаа орчуулаагүй, гадаад үгсийг нэлээд удаа оновчгүй хэрэглэсэн байна. Тухайлбал, спикер, экс, шоу, батарей, амбиц, сюрприз, фэн, мессеж, рецедивүүд, аллергитдэг, сайдын марафон, вирус, загвар өмсөгчдийн батарей, синдром, нервтэх, карьер, органик хуулиуд, террорист, бестселлер гэх мэт олон үгийг орчуулгагүй шууд хэрэглэж байна. Хэрэв гадаад үгийг хэрхэн орчуулах, хаана ямар үед хэрэглэх талаар зөвлөгөө авах бол Төрийн хэлний зөвлөлд хандан дэмжлэг хүсч болох юм.
8. “Төрийн албан ёсны хэлний тухай” Монгол Улсын хуулийн 7-р зүйлийн 7.1-т “Төрийн албан ёсны хэлний тухай хууль тогтоомжийн биелэлтэд Зөвлөл /Төрийн Хэлний Зөвлөл/ хяналт тавьж зөрчил илэрвэл түүнийг арилгах талаар албан ёсоор зөвлөмж гаргана” хэмээн заасны дагуу Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл энэхүү зөвлөмжийг гаргав. Төрийн хэлний зөвлөлийн зөвлөмж нь гарсан цагаасаа эхлэн хэрэгжих хуультай болно.

Цааш унших...

Tuesday, December 18, 2007

МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, мэдээллийн чанартай нэвтрүүлгийн агуулгын мониторинг: 2-р шатны дүгнэлт, зөвлөмж /Г.Цогтбаатар/


.......................................................................................................................
Та бүхэнтэй уулзалгүй удчихсан байна шүү. Олон судалгаа хийгээд завгүй байлаа. Саяхан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын малчин өрхүүдээр судалгаанд яваад ирсэн. Хөдөөгийн залуус, нутаг орны байдлаар хуучлах зүйл их байна. Ер нь нэлээд олзтой, сонирхуулах мэдээлэл ч их байгаа. Удахгүй тэр талаар блогтоо материал гаргана. Энэ зөвлөмжийн эхний хувилбарыг 4-р сарын мониторингд үндэслэн 9-р сард блогтоо тавьсан, энэ удаа 8-р сарын мониторингоор гаргасан дүгнэлт зөвлөмжөө та бүхэнд хүргэж байна.

2007 оны 4, 8 дугаар саруудын ОНТ-ийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ мэдээллийн чанартай нэвтрүүлгийн агуулгын мониторингийн харьцуулсан дүн мэдээллээр ОНТ нь олон ургальч байдлыг ерөнхийдөө хангаж байна гэж дүгнэлээ. Үүнийг доорх урьдчилсан дүгнэлтүүдэд үндэслэн цаашид ОНТ-ийн анхаарвал зохих асуудлуудыг тодорхойллоо.

Нэг. ОНТ-ийн хөтөлбөрийн бүтэц нь зорилго, хэлбэр, сэдэв агуулгын хувьд өргөн хүрээг /ерөнхий ангиллын болон нарийвчилсан ангиллын түвшинд/ хамарч чадаж байна. Харин ангиллын түвшин тус бүрт тогтвортой бөгөөд зохистой хувь хэмжээг цаашид хангах үүднээс дараах зүйлүүдийг анхаарах нь чухал:

  • ОНТ нь мэдээлэх зорилготой нэвтрүүлгийг эн тэргүүнд тавьдгаараа арилжааны телевизээс ялгаатай тул мэдээлэх ба танин мэдүүлэх зорилготой нэвтрүүлгийн хувийг бууруулахгүй байх, оргил цаг болон оргил цагт ойр цагуудаар тэдгээр нэвтрүүлгийг цацах бодлогыг тууштай барих.

  • ОНТ-ийн хөтөлбөр нь үзэгчдийн эрх ашгийг дээдэлсэн, тэдний эрэлт хэрэгцээг илүү хангах үүрэг хүлээдгээрээ онцлог тул эрүүл мэнд, шинжлэх ухаан технологи, хүмүүсийн амьдралын хэв маяг, хэрэглэгчдийн эрх ашигтай холбоотой сэдвүүд /тухайлбал, үүнд компьютер технологи, хоол, хүнс, гэр ахуй, цэцэрлэг, шашин, гүн ухаан, дэд бүтэц харилцаа холбоо зэргийг хамруулж болно/ ихээхэн дутагдалтай байгаад дүгнэлт хийх.

  • Сурталчилгаанаас ангид цэвэр мэдээлэл хүлээж авах үзэгч олны эрх зөрчигдөж байгааг анхаарах. Тухайлбал, хоёр мониторингийн турш арилжааны сурталчилгаа, ялангуяа “ХАС” банкны сурталчилгаа мэдээллийн хөтөлбөр дунд багтсаар байна.

Хоёр. ОНТ-ийн нэвтрүүлж буй хөтөлбөрийн үнэмлэхүй хэсэг нь нийт үзэгчдийн бүлэгт хандсан байгаа нь нэлээд ач холбогдолтой. Гэсэн хэдий ч ОНТ-ийн бусад арилжааны телевизүүдээс ялгарах гол үзүүлэлт нь нийгмийн цөөнх эсвэл тусгайлан авч үзэх шаардлагатай нийгмийн тодорхой бүлгүүдийн эрх ашгийг адил тэгш хангахад оршдог. Тиймээс, хөдөө орон нутгийн алслагдмал хүн ам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага ястнууд, малчид, тариаланчид зэрэг цөөнх үзэгчдэд хүргэх мэдээ, нэвтрүүлэг нь хөтөлбөрийн бүтцэд зохистой хувиар багтах ёстой.

Гурав. ОНТ нь үндэсний хэмжээнд тогтмол тасралтгүй гарч буй ганц телевизийн хувьд орон нутгийн чанартай боловч улс орны хувьд ач холбогдол бүхий мэдээ, мэдээлэл /хөдөөгийн амьдрал, алслагдмал хүн амын аж байдал, амьдралын нөхцөл байдал зэрэг/-ийг харьцангуй бага өгч байна.

Дөрөв. Мэдээний эх сурвалжийн тэнцвэр алдагдсан хэвээр байгаа төдийгүй эх сурвалжгүй болон нэг эх сурвалжтай мэдээний хувь өндөр, тухайн нэг эх сурвалж нь дийлэнх нөхцөлд албан ёсны байр суурийг илэрхийлж байгааг онцгой анхаарах хэрэгтэй юм.

Тав. Мэдээллийн хөтөлбөрийн үр өгөөж, олон ургальч чанарыг хадгалах үүднээс мэдээний төрөл зүйл хэт давамгайлах хандлагаас зайлсхийж, бичлэгийн төрөл зүйлийн талаарх редакцийн бодлогыг оновчтой тодорхойлох.

Зургаа. ОНТ-ийн нийт хөтөлбөрийн гарал үүсэл, үйлдвэрлэлийн бүтцэд гарсан өөрчлөлт /өөрийн редакциудад бэлтгэж байсан нэвтрүүлэг 2-р мониторингийн үед 25 хувиар буурсан/ анхаарал татаж байгааг харгалзан үзэх хэрэгтэй юм.

Цааш унших...

Sunday, October 14, 2007

“Монголын тогтмол хэвлэлийн хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдал” /Г.Цогтбаатар/



...............................................................................................
2007 оны 9-өөс 10-р сард Хэвлэлийн хүрээлэн ТББ нь /ХХ/ "Төрийн хэлний зөвлөл"-тэй /ТХЗ/ хамтран “Монголын тогтмол хэвлэлийн хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдал” судалгааны төслийг хэрэгжүүллээ. Миний бие төслийн ахлах судлаачаар ажилласан бөгөөд судалгаа нь хэвлэлийн найруулгын болон найруулгын бус алдааг хэмжих замаар өдөр тутмын болон чөлөөт сонины хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдлыг тодорхойлох зорилготой байсан. Тиймээс сүүлийн хоёр жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Нийгмийн толь” зэрэг өдөр тутмын 4, “Хүмүүс”, “Сэрүүлэг” зэрэг чөлөөт 2 сонины 2007 оны 1, 6-р сарын нийт 112 дугаарт дараах шалгуур үзүүлэлтүүдээр агуулгын шинжилгээ хийлээ. Үүнд:

1. Найруулгын алдаа
1.1 Хэл зүйн алдаа
1.2 Гоо зүйн алдаа
1.3 Учир зүйн алдаа
1.4 Үгсийн сангийн алдаа
1.5 Гарчиг эх үүсвэр зөрчих алдаа
2. Найруулгын бус алдаа
2.1 Тэмдэгтийн алдаа
2.2 Баримтын алдаа зэрэг багтана.

Дээрх шалгуур үзүүлэлтүүд нь цаашид нарийвчлагдаж нийт 69 хэмжүүр болно. Тухайлбал:

1. Найруулгын алдаа
1.1 Хэл зүйн алдаа
1.1.1 Олон тоог буруу хэрэглэх алдаа
1.1.1.1 Олон тоог давхарласан алдаа гм

Судалгаанд сонины бичлэгийн төрлөөс мэдээ, ярилцлага, өгүүлэл, нийтлэл дөрвийг сонгож хамруулсан. Ингэхдээ сонины дугаар бүрээс 5 мэдээ, 2 өгүүлэл, 2 ярилцлага, 2 нийтлэлийг санамсаргүйгээр түүвэрлэж сонгосон юм. Та бүхэнд судалгааны үр дүнг график дүрслэлээр товчхон танилцуулъя.

А. Ерөнхий үр дүн.

График 1.

График 2.

Дээрхээс дүгнэвэл сонины бичлэгийн 55.7 хувь нь хэл найруулгын болон найруулгын бус аль нэг алдааг агуулж байгаа бол 44.3 хувь нь алдаагүй байна.


Б. Найруулгын алдаа.График 3.


График 4.

Найруулгын алдааны үнэмлэхүй хувийг үгсийн сангийн алдаа /64.4 хувь/ болон хэл зүйн алдаа /27.9 хувь/ эзэлж байна.

График 5.

Үгсийн сангийн алдаан дундаа Зүс ондоо хүүхдүүд цуглана. (Орон орны хүүхдүүд цуглана гэх) “Өнөөдөр”, 2007.06.16, Гар нүцгэн гал сөнөөгчид (Гар хоосон гэх) “Өнөөдөр”, 2007.06.19, Цаг нь болсон. "Алийн болгон дунд нь алцаганах вэ хө" хэмээн дал мөрийг нь алгадан зоригжуулна. “Нийгмийн толь”, 2007.01.03, ...Их гоё сэтгэдэг, чадвартай. “Нийгмийн толь”, 2007.02.1 гэх зэргээр үг буруу сонгох алдаа харьцангуй олон гарч байсан.

График 6.

… согтууруулах ундаа / согт+уу-р-уул+х гэх бус согт+оо+х гэх нь зөв / “Зууны мэдээ”, 2007.06.26, С. Хусейнтай зүй бусаар харилцсан хуягуудын асуудлыг хөндлөө /зүй бусаар харьцсан хуягуудын … гэх/ “Өдрийн сонин”, 2007.01.04 зэргээр үйл үгийн хэв, байдлын нөхцлийг буруу хэрэглэх тохиолдол их байсан.

Х.Баатарын нарын авлигын хэрэг /“Нийгмийн толь”, 2007.01.09/, Гурван жил шоронд хоригдсон С.Хусейн амьдаралынхаа сүүлчийн 435 өдрүүдэд нэлээд хэдэн шүлэг бичжээ./“Өдрийн сонин”, 2007.01.06/ Ямартаа л тэрбээр наадмын хэдэн өдрүүдэд "Баянзүрх Нийгмийн Хөгжил Сан"-тай хамтарч.../ “Хүмүүс”, 2007.07.28/ зэргээр тийн ялгал, олон тоог буруу хэрэглэх алдаа багагүй байсан.

Б. Найруулгын бус алдаа.

График 7.

График 8.

Найруулгын бус алдаан дундаа таслал, хашилт, асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг, тодорхойлох цэг зэрэг тэмдэгтийн алдаа үнэмлэхүй хувийг эзэлж байна.

Цааш унших...

Friday, October 12, 2007

Монголын тогтмол хэвлэлийн хэл найруулга, үгсиéí ñàíãèéí ºíººãèéí áàéäàë /Ã.Öîãòáààòàð/

2007 оны 9-10-р сард Хэвлэлийн хүрээлэн ТББ нь /ХХ/ "Төрийн хэлний зөвлөл"-тэй /ТХЗ/ хамтран “Монголын тогтмол хэвлэлийн хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдал” судалгааны төслийг хэрэгжүүллээ. Миний бие төслийн ахлах судлаачаар ажилласан бөгөөд судалгаа нь хэвлэлийн найруулгын болон найруулгын бус алдааг хэмжих замаар өдөр тутмын болон чөлөөт сонины хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдлыг тодорхойлох зорилготой байсан. Тиймээс сүүлийн хоёр жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Нийгмийн толь” зэрэг өдөр тутмын 4, “Хүмүүс”, “Сэрүүлэг” зэрэг чөлөөт 2 сонины 2007 оны 1, 6-р сарын нийт 112 дугаарт дараах шалгуур үзүүлэлтүүдээр агуулгын шинжилгээ хийлээ. Үүнд:
1. Найруулгын алдаа1.1 Хэл зүйн алдаа1.2 Гоо зүйн алдаа1.3 Учир зүйн алдаа1.4 Үгсийн сангийн алдаа1.5 Гарчиг эх үүсвэр зөрчих алдаа2. Найруулгын бус алдаа2.1 Тэмдэгтийн алдаа2.2 Баримтын алдаа зэрэг багтана.
Дээрх шалгуур үзүүлэлтүүд нь цаашид нарийвчлагдаж нийт 69 хэмжүүр болно. Тухайлбал:
1. Найруулгын алдаа
1.1 Хэл зүйн алдаа
1.1.1 Олон тоог буруу хэрэглэх алдаа 1.1.1.1 Олон тоог давхарласан алдаа
Судалгаанд сонины бичлэгийн төрлөөс мэдээ, ярилцлага, өгүүлэл, нийтлэл дөрвийг сонгож хамруулсан. Ингэхдээ сонины дугаар бүрээс 5 мэдээ, 2 өгүүлэл, 2 ярилцлага, 2 нийтлэлийг санамсаргүйгээр түүвэрлэж сонгосон юм.

Цааш унших...

Wednesday, September 19, 2007

"Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид" /Г.Цогтбаатар/

Сонгуулийн компаний коммуникаци: Өрнөдийн жишиг ба Монгол улс э/ш-ний илтгэл, хэлэлцүүлэг /Зохион байгуулагч: КАС, ННФ, Орчин үеийн улс төрийн судалгааны төв, "ГИ" ТББ, 2007.09.13/

Өмнөх үг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намууд 1.2 тэрбум /1255882400/ төгрөг зарцуулсан. Үүний 74 хувь буюу дийлэнх хэсгийг сонгуулийн сурталчилгааны ажилд зориулсан байдаг. Зөвхөн энэ жишээнээс харахад сонгуулийн өмнөх сурталчилгаа нь нэр дэвшигчдийн хувьд ямар чухал, бас ямар их хөрөнгө мөнгө шаарддаг нь тодорхой байна. Үүнтэй зэрэгцээд сурталчилгааны үр нөлөөг хэрхэн дээшлүүлэх талаар бодох хэрэгтэй болох нь. Учир нь мөнгөө дэмий урсгахгүйн тулд, хамгийн чухал нь сонгуулиа амжилттай хийхийн тулд шүү дээ. Тиймдээ ч миний бие энэ боломжийг ашиглаад та бүхэнтэй сурталчилгааны үр нөлөө, тэр дундаа телевизийн сурталчилгааны үр нөлөөг хэрхэн дээшлүүлж болох талаар саналаа хуваалцахыг хүсэж байна. Илтгэл нь гурван хэсэг, дүгнэлтээс бүрдэнэ.

1. Телевизүүдийн тоон өсөлт ба зах зээлийн хуваагдал
2. Телевизүүдийн орон зай ба бусад хэрэгслийн үр нөлөөг тооцох нь
З.Зурагтын тоон өсөлт ба телевиз үзэгчдийн боломж зэрэг болно

1. Телевизүүдийн тоон өсөлт ба зах зээлийн хуваагдал

Системийн өөрчлөлт хийж ардчилалд шилжсэнээс хойш монголчууд УИХ-ын сонгуулийг 4 удаа хийжээ. Тав дахь сонгууль удахгүй болох нь. Тиймээс энэ цаг мөч улс төрийн намуудын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслийн /цаашид ХМХ хэмээн товчилно/ ач холбогдол улам өндөрсөх эгзэгтэй үе билээ। Ингээд 2008 оны сонгуулийн үеийн хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевизийн зах зээлийн нөхцөл байдал, сүүлийн сонгуулиас хойшхи гол өөрчлөлтүүдийг тоймлон өгүүлье.
  • Монголд тогтмол үйл ажиллагаатай ХМХ-ийн тоо хэмжээ УИХ-ын сүүлийн сонгуулийн мөн үетэй харьцуулахад 20 хувиар, хамгийн хүртээмжтэй мэдээллийн хэрэгсэл болох телевизүүдийн тоо хэмжээ 35 хувиар тус бүр нэмэгджээ. Гэтэл суурь хүн амын тоо 2.4 хувийн өсөлттэй байгаа юм. Телевизүүдийн тоо нэмэгдэх хурдац, хүн амын өсөлтийн хурдацаас түрүүлж байгаа нөхцөлд телевиз үзэгчдийн зах зээл улам хуваагдсаар байх нь. Энэ утгаараа телевизийн тодорхой нэг сувгийн сурталчилгааны үр нөлөө багассаар байна.

  • 2005 оны 1 сарын 27-ны “ОНРТ-ийн тухай хууль”-аар төрийн эрх баригч нэг намын үзэл суртал, бодлогыг сурталчилдаг хэмээн шүүмжлэлд өртдөг МҮРТ-ийг “Олон Нийтийн Радио, Телевиз“ болгон эзэмшлийг нь өөрчилсөн билээ. Тиймээс засгийн эрх баригч нэг намын хувьд үндэсний хэмжээний хамгийн том, хүчирхэг ХМХ-ийг өөрийн сурталчилгаанд ашиглах нь эрх зүйн хүрээнд харьцангуй хаагдмал болсон.
  • 2004 оноос өмнө нийт улсын хэмжээнд МҮТ эфирээ цацдаг байсан бол, одоо үндэсний хэмжээнд 25-р суваг, UBS, ТВ5, ТВ9 телевизүүд сансарын холбооны шугамаар нэвтрүүлгээ цацдаг болсон। Энэ нь үндэсний хэмжээнд үзэгчдийн зах зээлийн хуваагдлыг харуулна.
  • Монгол улсын хүн амын 38 хувь, оюуны потенциалийн 70 хувийг агуулсан гэх нийслэл хотод мөн өөрчлөлтүүд хурдацтай явж байна। Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод өргөн нэвтрүүлгийн 12 суваг, монгол хэлээр гардаг кабелийн 14 суваг, гадаадын 66 суваг тогтмол цацагдаж байна.

Дээрх баримтууд нь телевиз үзэгчдийн зах зээлийн хуваагдал үндэсний хэмжээнд болон орон нутгийн түвшинд хэрхэн явагдаж байгааг, нөгөөтэйгүүр нэгж телевизийн сурталчилгааны үр нөлөө яаж буурч болохыг харуулж байна. Иймд улс төрийн намуудын Пи-Ар, Сурталчилгааны багийнхан сурталчилгааны нэвтрүүлэг, рекламаа цацахдаа энэ үйл явцыг харгалзан үзэхийн зэрэгцээ, сурталчилгааныхаа зорилтот бүлгийг тодорхойлон, тэдний зан үйлийн онцлог, боломжийн судалгаа болон өрсөлдөгч намуудын телевизийн сурталчилгааг үндэслэн сувгийн сонголт, хөтөлбөрийн цагийн сонголтыг хийх нарийн хэрэгцээ тулгарч байна.

2. Телевизүүдийн орон зай ба бусад хэрэгслийн үр нөлөөг тооцох нь

ХМХ-үүдийн үр нөлөөг үндэсний хэмжээнд ерөнхийлөн үнэлэх гэхээсээ илүүтэйгээр боломжтой байвал наад зах нь хүн амын социологийн бүтцэд тулгуурлан харилцан адилгүй хандах нь зүйтэй билээ. Тухайлбал хүн амын нас, хүйс, боловсрол, газар зүйн байршил зэргийг харгалзвал зохино. Энэ нь телевизийг хэзээ, хаана, хэнд зориулан сурталчилгааны хэрэгсэл болгон сонгож болох талаар илүү найдвартай, үр ашигтай мэдээллийг өгнө. Зөвхөн байршлын хүчин зүйлд тулгуурлан хүн амыг дараах байдлаар 4 үндсэн хэв маягт хувааж, бүлэг тус бүрийн ХМХ-ийн хэрэглээг тодорхой жишээн дээр үнэлж үзье. ННФ-ын дэмжлэгтэйгээр ХХ-дээр хэрэгжүүлж буй ОНРТ-ийн төслийн хүрээнд 2007 оны 5-р сарын сүүлээр Хөвсгөл аймгийн төв Мөрөн, Арбулаг сумын төв болон малчин өрхүүдээр хийсэн сорилын судалгааг тодорхой жишээ болгов. Ажиглалтад үндэслэн хүн амын ХМХ-ийн хэрэглээг газар зүйн байршлын хувьд дараах хэв маягуудад хувааж болохоор байна.

Газар зүйн байршилд суурилсан хэв маяг:

А.Улаанбатар хотын хүн ам 38 хувь /987192/

B.Аймгийн төвийн хүн ам 21 хувь /539270/

C.Сумын төвийн хүн ам 15 хувь /388299/

- Сумын төвд тогтмол амьдардаг өрх

- Зөвхөн өвөл сумын төвд амьдардаг өрх

D.Хөдөөний хүн ам 26 хувь /661814/

Үндэсний хэмжээнд хүн амын ХМХ-ийн хэрэглээний түвшинг үнэлсэн цогц судалгаа хараахан хийгдээгүй байгаа. Харин Хэвлэлийн Хүрээлэнгээс 2003 оны 9-р сараас хойш сар бүр “Улаанбаатар хотын хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-г тогтмол хийж байна. Судалгааны мэдээллээс үзэхэд телевиз, сонин, fm-радио, интернэт зэрэг нь хотын хүн амын мэдээллийн гол эх сурвалж болж байна. 2004 оны сонгуулиас хойшхи буюу сүүлийн гурван жилд ХМ-ийн зах зээлд гарсан сонирхолтой өөрчлөлтийн нэг нь интернэтийн хэрэглээ 3 дахин нэмэгдсэн явдал юм. Интернэт телевизийн адил өдөр тутмын хэрэглээ болж амжаагүй ч одоогоор 12 ба түүнээс дээш насны хотын хүн амын 50 хүртэлх хувь нь интернэт хэрэглэж байна.


Аймгийн төвүүдийн хувьд ерөнхийдөө Улаанбаатартай ижил ч ялгагдах зүйл нь интернэтийн хэрэглээ харьцангуй бага байна. Үндэсний хэмжээнд нэвтэрдэг телевиз, сонин, радиогийн зэрэгцээ кабелийн 11 телевиз, өргөн нэвтрүүлгийн 44 суваг, урт болон богино долгионы 42 радио станц, 36 сонин аймгийн төвүүдэд үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Харин Арбулаг сумын төв нь төвийн эрчим хүчинд холбогдоогүй байсан. Сумын төвийг эрчим хүчээр хангах үүрэгтэй бага оврын дизель станцийг зөвхөн 10-р сараас 4-р сарын хооронд асаадаг байна. Энэ нь наад зах нь хоёр шалтгаантай. Сумын төвийн хүн ам нь тогтмол оршин суугч болон зөвхөн өвлийн улилралд оршин суугч гэсэн хоёр бүлгээс бүрдэж байв. Тогтмол оршин суугчид нь төсвийн байгууллагад ажиллаж эсвэл хувийн жижиг бизнес эрхлэх аргаар амьжиргаагаа залгуулна. Иймэрхүү тогтмол ажилтай хэсэг нь мэдээж цөөн байдаг. Зундаа амралт, чөлөө гээд төсвийн байгууллагуудын зарим нь хаагдаж, зарим нь эзгүйрдэг, өвөлдөө оршин суугч иргэд нь зундаа мал дээр гардаг зэрэг нь сумын төвийн иргэдийн тогтмол орлого буурах, цахилгаан ашиглалтын хураамж төлөх байдал цалгардах зэргээр сөрөг нөлөөтэй байдгаас дизель станцыг ажиллуулах боломжгүй болдог байна. Сумын төвийнхний хувьд зундаа нэгэнт гэрэл цахилгаангүй учраас сонин хэвлэл гарчиглах, аймгийн төв, тэр бүү хэл хөдөөнөөс ойр ойрхон ирэх малчид, гадны хүмүүсээс мэдээлэл авдаг байна. Мэдээж хэрэг өвөлдөө телевиз гол мэдээллийн хэрэгсэл нь болдог. Гэхдээ цахилгаан нь 19.00-24.00 цагаар хязгаарлалттай байдгийг анхаарах нь зөв. Ганц нэг айл өрхөд бага оврын цахилгаан үүсгүүр байх ч түүний мэдээлэл сумын төвийнхний хувьд сонин, гадна, дотны хүмүүсийн яриатай харьцуулахад хүртээмжтэй бус байлаа.

Харин малчдын хувьд бага оврын цахилгаан эх үүсвэр ашиглалт нь сумын төвийнхнөөс харьцангуй өндөр байсан. Бага оврын цахилгаан эх үүсвэр нь нарны гэрэл, салхин сэнсээр цэнэг хуримтлуулах тул малчдын хувьд зундаа телевиз харьцангуй сайн үздэг байна. Харин өвөлдөө тэдгээр цахилгаан эх үүсвэрүүд нь цэнэг авахдаа муу байдаг тул телевиз үзэх боломж нь хязгаарлагддаг ажээ. Малчдад сонин хүргэх шуудангийн сүлжээ ажилладаггүйгээс, дээр нь ажиллаа ч мэдээлэл хуучирсан хойно хүргэгддэгээс сонин хэвлэлийн үр нөлөө тэнд мэдрэгдсэнгүй. Эдгээр шалтгаанаар өвөлдөө Үндэсний Радио хамгийн шуурхай, хүртээмжтэй мэдээлэл дамжуулагч болж хувирдаг нь ажиглагдав.

3. Зурагтын тоон өсөлт ба телевиз үзэгчдийн боломж

Ерөнхийдөө хүн өөрийн үнэлэмжээс гажсан мэдээлэлд хайхрамжгүй хандах байдал түгээмэл ажиглагддаг. Тухайлбал телевиз үзэгчдийн хувьд нэг хэсэг хүмүүс мэдээ, мэдээллийн чанартай нэвтрүүлгүүдийг олон суваг дамжуулан түүж үзэж байхад, өөр нэг хэсэг нь зөвхөн нэг л телевизээ бүхэлд нь үзэх гэх мэт. Материаллаг баялагийн хүртээмж нь сэтгэлгээний дэвшлийг авчирдаг гэж ярьдаг. Энэ нь оргүй зүйл биш билээ. Тухайлбал Улаанбаатар хотын хувьд өрхийн 3 гишүүний дунд дунджаар 1 зурагт ногдож байна /ТВ-үздэг гишүүдийн хувьд/. Нийслэлийн нэг өрхийн дундаж хэмжээ ойролцоогоор 4 байдаг. Нэг өрх нэг л зурагттай гээд хэлчихэд ч буруудахааргүй байгаа биз. Үүнээс үүдээд хэрэв өрхийн гишүүд нэгэн зэрэг гэртээ байх, эсвэл хэн нэг нь эзгүй байх зэрэг тохиолдолд гишүүдийн дунд телевизийн суваг булаацалдах тохиолдол буюу зөрчилдөөн тодорхой хэмжээгээр гарч байдаг ажээ. * Танай өрхийн гишүүд хоорондоо ТВ-ийн суваг булаалдах тохиолдол хэр гардаг вэ? * гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 11.8 хувь нь байнга, 13.1 хувь нь ихэвчлэн гардаг, 30.7 хувь нь хаяа, 26.8 хувь нь бараг гардаггүй, 13.1 хувь нь огт гардаггүй гэж хариулснаас үзвэл нийт өрхийн 83.0 хувьд нь дээрх зөрчилтэй асуудал их бага ямар нэг хэмжээгээр гардаг гэдгийг нотолж байна.

Судалгаагаар энэ тохиолдолд өрхийн тэргүүн буюу аав өөрийн үнэлэмжээр суваг тохируулна, бусд нь дагаж үзнэ эсвэл телевизийг орлох өөр хэрэгсэл ашиглана. Дараа нь ээж, ах, хамгийн бага дүү, эгч, эмээ, өвөө байдаг. Улс төрийн суурь үнэлэмжийг хүмүүс гэр бүл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр авдаг. Тэгвэл одоогийн аав нар гэж хэн бэ? Дунджаар 25-50 хүртэлх насныхан. 1957-1980-аад онд төрсөн хүмүүс. Энэ үеийнхний үнэлэмжээр сонголт хийсэн мэдээллийг бусад хүмүүс авах магадлал өндөр байгаа. Харин цаашид нэг өрхөд ногдох зурагтын тоо хэмжээ болон зурагтыг орлох мэдээллийн хэрэгслийн тоо хэмжээ нэмэгдэх тутам гэр бүлийн гишүүдийн үнэлэмжийн тогтолцоо ялгаатай болох өргөн боломж нээгдэх бөгөөд үүнээс улбаалан гэр бүлийн уламжлалт үнэт зүйлсийн үр нөлөө улам багассаар байх болно. Энэ нь одоогоор монгол улсын хувьд илүү хотожсон, мэдээлэлжсэн, амьжиргааны түвшин, ХМХ-ийн материаллаг хангамж дээгүүр байж болох бүс нутгуудаар ажиглагдаж байна. Хамгийн ойрын жишээ хэлэхэд өрхийн тогтсон уламжлалаа баримтлан сонгуульд саналаа өгөх явдал хотын хүн амын дунд гэхээсээ илүүтэйгээр хөдөөгийн хүн амд түгээмэл үзэгдэл билээ. Тиймээс сурталчилгаанд аймаг, сумуудад ХМХ-ийн хэрэглээний түвшин, материаллаг аж байдлын ялгаатай байдлыг нь харгалзан сурталчилгааны арга, хэрэгслээ сонгох нь сурталчилгааны үр нөлөө, ашигт чанарыг дээшлүүлэх бас нэг хүчин зүйл билээ.

Дүгнэж хэлэхэд сүүлийн сонгуулиас хойш монголын хэвлэл мэдээллийн орчны нөхцөл байдал багагүй өөрчлөгдсөн байна. Тиймээс намуудын хувьд ХМХ-ээр явуулах сурталчилгааныхаа үр нөлөөг дээшлүүлэхийн тулд наад зах нь дээрх хүчин зүйлүүдийг мэдэрч, нарийн судалгаатай ажиллах нь зүйтэй.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа!

Цааш унших...

Saturday, September 1, 2007

"Оюутан нас цуврал: Эх орон гэдэг түүхийн номонд орохоосоо өмнө таны зүрх сэтгэлд байдаг" /Г।Цогтбаатар/

Үнэндээ би Их сургуульд орохдоо эх орон, эх оронч үзлийн талаар тогтсон ойлголтгүй нэгэн байлаа. Анхны хичээлийн эхний даалгавар "Эх орон ба эх оронч үзэл" сэдэвт зохион бичлэг байсан юм. Багш маань ийм ч хэл дээр тийм материал, тийм ч хэл дээр тэр материал байгаа, номын сангаар үйлчлүүл гэх зэргээр зөвлөгөө өгсөн боловч хөл хөдөлгөөн ихтэй нүсэр байгууламжийг шагайж ч үзээгүй хөдөөний хүнд их сургуулийн төрх амаргүй санагдах нь мэдээж. Үүнийг соёлын шок гэх бөгөөд номын сан, ном олохоор будилж будилж харьж билээ. Гэхдээ би гар хоосон байгаагүй. Сурагчдын дунд Буянгийн гэх нэрээр зартай "Нийгмийн тухай мэдлэг" сурах бичиг, үзэж хараагүй, уншиж мэдээгүй зүйл байхгүй Баабар нэртэй лаг ахын "Дори идэр дүүдээ", учрыг нь ойлгоогүй ч цээжлэх шахуу уншсан хатуу цэнхэр хавтастай "Философийн нэвтэрхий толь" гэх гурван номтой байсан. За тэгээд зохион бичлэгээ ч бичиж эхэлсэн. Буянгийн болон Баабарын номуудад тэр сэдвээр тодорхой мэдээлэл байгаагүй юм. Харин "Философийн нэвтэрхий толь" дээрээс "Эх оронч үзэл", "Үндэсэрхэг үзэл"-ийн талаар тодорхойлолтуудыг олсон. Түүн дээр " Эх оронч үзэл нь эх орондоо хайртай, үнэнч байж, түүний өнгөрсөн ба одоогоор бахархах бахархал, эх орныхоо ашиг сонирхлыг хамгаалах эрмэлзлэл агуулга нь болсон нийгмийн сэтгэл мэдрэмж, улс төр, ёс суртахууны зарчим мөн ”, "Үндэсэрхэг үзэл нь үндэсний саланги, тасархай байдал, онцгойрох чанар, бусад үндэстэнд үл итгэх явдал, олон үндэстнийг дайсагнуулах номлолыг агуулсан хөрөнгөтний үзэл суртал, улс төрийн бодлогын нэг зарчим" гэж бичсэн байлаа. Эдгээрийг ойлгоход амаргүй байсан ч ямар ч гэсэн эх орноо хайрлаж, өнгөрсөн, одоогоор нь бахархан, эх орноо хамгаалах нь эх оронч үзэл юмаа гэдгийг л ойлгосон. Харин үндэсэрхэг үзэл нь сайн зүйл бишээ гэдэг анхны төсөөлөлтэй болсон. Үнэндээ миний ухамсарт буухааргүй хүндхэн ойлголтууд байлаа. Гэхдээ зохион бичлэгээ бичиж өгсөн л дөө. Зохион бичлэгүүд цугласны дараа багш ойлгомжтой зүйл яриагүй юмдаг. Тиймээс зохион бичлэгийн ач холбогдол эх оронч үзлийг төсөөлөх анхны оролдлого төдий л өнгөрчихөв. Түүнээс хойш их сургуулийн 2-р ангид "Эх оронч үзэл ба даяаршил" сэвдээр оюутны эрдэм шинжилгээний ажил бичсэн ч амьдралаас хөндий, хэтэрхий онолчирхсон зүйл болсон. Харин одоо миний ойлголт илүү энгийн болсон. "Эх орон гэдэг түүхийн номонд орохоосоо өмнө таны зүрх сэтгэлд байдаг юм шүү" гэж нэгэн ухаатан хэлсэн байдаг. Үнэхээр эх орон миний зүрх сэтгэлд байж эх орон надаас эхэлнэ гэж би боддог. Энэ нь өргөн хүрээтэй ч энгийн ойлголт юм шиг. Тухайлбал түүнийг сурагчийн эх орон, эх орон ч үзэл, оюутны бас төрийн түшээдийн эх орон, эх оронч үзэл гэх зэргээр эзнээр нь хамаатуулж ангилж болно. Эдгээрийн нийлбэр дүн нь монголчуудын эх орон, эх оронч үзэл болно. Тэгвэл оюутны эх орон, эх оронч үзэл ямар байх вэ? одоо та сайн мэдэж байгаа. Оюутан таны эх орон бол өдөр бүр сүлжилдэн явдаг зам, гудамж талбай, анги танхим, сургуулийн орчин, дотуур байр, номын сан, ном сурах бичиг гэх материаллаг зүйлсээс эхлээд таны найз нөхөд, номын санч, багш нар, гэр бүл, ер нь л таны таньдаг хүмүүсээс бүрдэх нь. Тэгэхээр эх оронч байна гэдэг бол тэднийгээ хайрлаж хамгаалахын нэр байх нь тодорхой боллоо. Оюутнуудаа! ангидаа хог бүү тариарай, номоо гамтай хэрэглэцгээе, "Нойл"-оо цэвэрхэн байлгацгаая, найз нөхдөдөө тустай байя, багш нараа хүндэлье, аав ээжийнхээ захиасыг биелүүлье. Эндээс л бидний эх орон, эх оронч үзэл эхэлдэг. Хамгийн чухал нь та эхлээд өөрийгөө хайрла, өөрөөрөө бахарх бас өөрийгөө хамгаал. Учир нь та эх орны нэг хэсэг. Тань шиг олон хүнээс эх орон тань бүрддэг юм. Та эх орноо хөгжүүлэхийг хүсвэл өөрийгөө хөгжүүл! Тиймээ, Эх орон надаас, чамаас, бид бүгдээс эхэлнэ!

Цааш унших...

"Оюутан нас цуврал: Пүүжий маань хогонд хайртай" /Г।Цогтбаатар/

Би хөдөөний оюутан. Хөдөөний оюутнууд дотуур байранд амьдардагыг та мэдэх байх. Өрөө хэсч, охин эргүүлдэгээс эхлээд, дэлхийд данстай BEST оюутнууд "Оюутны дотуур байр"-нд амьдардаг юм. Оюутны амьдралын дурсамжтай сайхан үе минь эндээс л эхтэй гэж би боддог. Каймааг /байрны каминдат/ найрах, жижүүрээ аргалах, дээд курсын ах нарын гар хөлд зарагдах, хоногийн хоолоо залгуулахаас эхлээд сурах ч зүйл мундахгүй. Бүхэлдээ амьдралын төлөө тэмцэл. Би Хөвсгөлөөс ирсэн бөгөөд өрөөндөө тавуулаа амдардаг байлаа. Найз нар маань Хэнтий, Завхан, Сүхбаатар, Орхон аймгуудаас ирцгээсэн. 3-ын 34 гэх өрөө бидний овог бас гэр бөгөөд ус буцалж, бэлэн хоол үнэртсэн тэр л өрөөндөө түүх, философийн шалихгүй асуудлаас эхлээд гурван давхарын Тунгаа, нэг давхарын Халиунаа, байрны мисс Цацаа хүртэлх бодлогын чанартай маргаан өрнүүлж үзэл бодлын эрх чөлөө, сэтгэл санааны кайф авдаг байлаа. Дотуур байрны сайн, муу олон асуудалд энэ л өрөөнийхөн холбоотой байсан юм. Төгсөлтийн баярын урд өдөр бид өглөө 5:00 цаг хүртэл хуучилсан, оюутан насны үерхэл, хайрын тухай яриа маань одоо хүртэл надад маш тод санагдаж байна. Хүн бүр л үерхэж байсан, үерхдэг, тэр бүү хэл, ам ч нээж үзээгүй мөртлөө хайртай болчихсон охидынхоо тухай ярьцгаасан юм. Найз нарын маань сэтгэл их хөдөлсөн. Оюутан насныхаа хайр, дурлалтай холбоотой өөртөө байгаа дурсгалтай дурсамжтай болгоноо гаргаж үзүүлэв. Хамтдаа татуулсан гэрэл зураг, яриаг нь хураасан кассет, хайраа илчилсэн захиа, баяраар солилцсон бэлэг дурсгалууд гээд сонирхолтой, сэтгэл хөдөлгөмөөр зүйлс олон байлаа. Тэр мөчийн хамгийн оргил хэсэг нь ердөө л школадны цаас бас жижигхэн бор хөвөнгийн өөдөс хоёр байсан юм. Тэдгээр зүйл бол манай өрөөний Пүүжийгийн хайрладаг, юугаар ч сольшгүй эрдэнэ нь. Учир нь хайрладаг охиных нь хаясан цаас, холгосон гутлынх нь жийргэвч хөвөн л дөө. Хог хүртэл эрдэнэ болж хувирсан тэр мөчөөс эхлэн бид хайр гэгч ямар их хүчтэйг ухаарсан. Тэрний минь нүд, хөмсөг, ааш зан биш түүнтэй холбоотой оюутан насны минь дурсамж, хаясан хогонд нь хүртэл би хайртай гэж Пүүжий хэлэх дуртай. Хэдийгээр бид сургуулиа төгссөн ч дотуур байрны оюутны амьдрал үргэлжилсээр л. Тэнд ус буцалж, бэлэн хоол ч үнэртсэээр л байгаа...

Цааш унших...

Thursday, August 2, 2007

" Иргэний идэвх Ардчиллын амь: Том намуудын рейтинг ба Их эвсэл " /Г.Цогтбаатар/

Өдөр тутмын ардчиллыг бодит үйл болгоход Төрийн бодлого чиглэх ёстой। Энэ нь нөгөө л олон нийтийн оролцоог наад зах нь эрх зүй, төрийн хүрээлэл, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлснээр хэлбэрийн ардчилал амилж, систем зүй тогтолоороо ажиллах тухай санаанд тулгуурладаг। Энэ нийтлэлээрээ иргэдийн оролцоо институтчилэгдэх үйл явц ба холбоо хөдөлгөөн намуудын идэвхжил, том намуудын /МАХН, АН/ Улаанбаатар хот дахь рейтинг, иргэний холбоод, хөдөлгөөнүүд, жижиг намуудын Их эвсэлийн талаар та бүхэнтэй саналаа хуваалцахыг зорилоо।
/Бага зэрэг тодруулга хийхэд социологийн систем судлалын үүднээс нийгэм нь функц, бүтцийн хувьд органик, физик, кибер системүүдээс ялгаатай өвөрмөц систем юм। Гол нэгжүүд нь төр, ард түмэн, газар нутаг। Аль нэг нэгжийн хөдлөл зогсонги байх нь системийн хөгжлийг зогсоодог. Манай нөхцөлд ард түмэн гэсэн нэгжийн хөдлөл маш сул байна. Иймд ард түмний оролцоог эрчимжүүлэх хэрэгтэй байгаа юм/.
  • Иргэдийн оролцоо институтчилэгдэх үйл явц ба Холбоо хөдөлгөөн, намуудын тухай товчхон
Нийгэм, тэр дундаа улс төрийн амьдрал дахь иргэдийн оролцоо статистикийн хувьд буурч байгаа нь харамсалтай ч бас ч үгүй дэвшил ажиглагдаж байна। Улс төр, эдийн засаг, социал хүрээнд жил тутам, сүүлийн үед бүр сар тутам зохион байгуулагдаж байгаа иргэний байгууллага, хөдөлгөөнүүдийн тоон өсөлт, үйл ажиллагааны эрчимжилт үүнийг нотолно। Тухайлбал улс төрийн хүрээнд Монголын иргэний холбоо /Д.Энхбат/, Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн /Ж.Батзандан/, Эрс шинэчлэл болон Үндэсний соёмбо хөдөлгөөн /С.Ганбаатар/, Миний монголын газар шороо /О.Энхсайхан асан/, Онги гол /Ц.Мөнхбаяр/, Даяар монгол /Г.Пүрэвсүрэн/, Хөх монгол бүлгэм /Хон хэрэйдийн Энхбат/, Монголын ахмадуудын чөдөөт холбоо /Г.Баасан/, Шударга иргэдийн фронт /Г.Арслан/, Иргэдийн шударга шүүх /н.Батялалт/ гээд олон жишээ дурьдаж болно. Хэдийгээр эдгээр холбоо, хөдөлгөөнүүдийн нэр бүхий гишүүд, цаад далд зорилгын талаар шар хэвлэлүүдээр үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл цацдаг ч тэдний тэмцэл, идэвхжил, олон нийтэд үзүүлж буй нөлөөг бахархан үнэлүүштэй.
Намууд ч бас иргэний нийгмийн л бүтээгдэхүүн। 1990 оны 5 сард АИХ баталсанаар шинээр намууд байгуулагдах эрх зүйн орчин бүрдсэн। Одоогоор МУ-ын ДШ-д бүртгэлтэй хорь гаран улс төрийн нам байна. 2008 оны сонгууль хүртэл бутарч нийлж эсвэл шинээр намууд байгуулагдах нь эргэлзээгүй. Ардчилал бэхжиж, иргэд нь хангалуун амьдардаг Америк, Европийн орнуудын түүхийг сөхвөл бас ийм л байсан.
  • Том намуудын рейтинг ба Их эвсэл
УИХ-ын өнгөрсөн дөрвөн сонгуулийн дүнг ажиглавал 1992 онд МАХН /56।9%/, МоАН-МҮДН-НН /17।5%/ ба бусад, 1996 онд МАХН /40.5%/, Ардчилсан холбоо эвсэл /47.0%/ ба бусад, 2000 онд МАХН /51.6%/, Ардчилсан холбоо эвсэл /13.4%/ ба бусад, 2004 онд МАХН //, "Эх орон-Ардчилал эвсэл" ба бусад гэх зэргээр МАХН-тай Намуудын эвсэл л амжилттай өрсөлдсөн байдаг. Тэгвэл ирэх сонгуульд үүнээс өөр хувилбар байх боломжтой юу гэдэг талаар судлаачид, намууд, холбоо хөдөлгөөнүүд ярилцаж байгаа.

Том намуудын /МАХН, АН/ Улаанбаатар хот дахь рейтингийг графикт дүрслэв। /Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт 2007 оны 4, 7-р саруудад хийсэн судалгаа। t=2, Ф(t)=0.95, D(x)= 0.05/



Одоогийн байдлаар МАХН, АН хоёрын Улаанбаатар хот дахь ерөнхий болон тогтвортой рейтингүүд хол зөрөөгүй харагдаж байна। Гэхдээ эдгээр намуудын ерөний рейтингүүд 7-р сард яльгүй буурчээ. Тогтвортой рейтинг нь намуудын тууштай, эргэлзээгүй дэмжигчдийн хувийн жинг харуулдаг. Тухайлбал 2008 оны сонгуульд дунджаар Улаанбаатар хотын нийт сонгуулийн насанд хүрсэн иргэдийн 16 хувь нь МАХН-д, 14 хувь нь АН-д санал өгнө гэдэгт бүрэн итгэж болно. Өөр нэг зүйл нь том намуудын тогтвортой сонгогчид нийлээд нийт сонгогчдын дөнгөж 1/3-ийг эзэлж байгааг харж болно. Энэ нь жижиг намууд, иргэний холбоо хөдөлгөөнүүдэд ихээхэн боломж байгааг харуулж байна. Хэрэв жижиг намууд, иргэний холбоо хөдөлгөөнүүд тактикийн буруу сонголт хийвэл яг одоогийн байдлаар том намууд ерөнхий рейтингээ хадгалж нийт сонгогчдын 2/3-ийн саналыг авахаар байна.

МАХН-тай эвслүүд л амжилттай өрсөлддөг түүхэн туршлага байгаа учир ирэх сонгуульд ч мөн эвслүүдийн орон зай байгаа। Ямартай ч Монголын иргэний холбоо /Д.Энхбат/ намууд, иргэний хөдөлгөөнүүдийг нэгтгэсэн "Иргэний их эвсэл" байгуулах тухай уриалга гаргасан байгаа. Үүнд нь зарим жижиг намууд, хөдөлгөөнүүд нэгдэх тухай саналаа ирүүлсэн гэж дуулдсан. Тэд нэгдэж ажиллаж чадвал “Иргэний их эвсэл” амжилт олох бүрэн боломжтой. Магадгүй ирэх сонгуульд "МАХН", "АН ба зарим нам", "Иргэний их эвсэл" гэсэн улс төрийн гурван том хүчин тэнцвэртэй өрсөлдөхийг үгүйсгэх аргагүй юм.

Сүүлд нь өгүүлхэд ирэх сонгуулийн үр дүн монголын ард түмэнд л ашигтай байх ёстой! Үүнд монгол иргэн бүрийн шударга, хариуцлагатай оролцоо зайлшгүй шаардлагатай. Би ч бас хичээнэ …

Цааш унших...

Tuesday, July 31, 2007

" Төр бол ард олны нүүр, царай " /Г.Цогтбаатар/

Нэг ухаантай хүн " Төр бол ард олны нүүр, царай " гэж хэлсэн байдаг। Ард олон ямар байна, төр тийм л байх нь. Төр болохгүй байна, төр мөнгө өгөхгүй байна, төр халамжлахгүй байна, төр хийхгүй байна гэж бурууг төрлүү чихэж суугаа нь бурууг бусдад тохож байгаа мэт санагдавч, цаад агуулгаараа суусан мөчрөө хөрөөдөж байгаагаа мэдэхгүй, эсвэл мэдсээр байж итгэхийг хүсэхгүй байгаа мулгуу занг санагдуулж байна. Төрийн авлигач, шунахай, хүнд сурталтай түшээдийг ер нь хэн сонгосон бэ? Бид л сонгосон ш дээ, тиймээс бид энэ мэт хариуцлагагүй байдалдаа цэг тавих цаг нь болсон.

Тийм ч учраас энэ удаа миний бие залуучуудтайгаа ирэх сонгуулийн талаар санал бодолоо хуваалцах хүсэлтэй байна। Ингэхдээ сонгуулийн идэвх оролцоо, манай залуучуудад тохиолддог сөрөг зан үйл зэрэг сэдэв дээр төвлөрье гэж бодлоо. Харин сүүлд нь 2007 оны 4, 7 саруудад Улаанбаатар хотод хийсэн социологийн судалгааны дүнд үндэслэн том намуудын /МАХН, АН/ одоогийн рейтингийн талаар товч мэдээлэл хүргэнэ.

За тэгээд 2008 оны сонгууль мөдхөн болох нь। Тэр л өдөр 18 нас хүрсэн бүх Монголчууд засгийн эрхийг шууд барьна. Түүнээс хойш төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлнэ. 1992 оноос хойш монголчууд бид УИХ, Ерөнхийлөгчийн тус бүр 4, нийт 8 сонгууль хийсэн. Тэдгээр сонгуулийн үр дүнд Монгол улс “ Ардчилсан хэлбэртэй, феодалын агуулгатай " улс болж тогтносон байх юм /судлаач Д.Ганхуяг/. Энэ нь бид сонголт хийгээгүй гэж өөрийгөө хуурч байгаатай эсвэл сонголт хийж чадахгүй байгаатай багагүй холбоотой гэж боддог.

Албан ёсны тоо мэдээллээс хархад өнгөрсөн 15 жилийн хугацаанд иргэдийн сонгуулийн идэвх, оролцоо жил ирэх тутам суларсаар дунджаар 15 хувиар буурсан байдаг। Сонгуулийн идэвх буурах үзэгдэл нь зөвхөн нийгмийн сэтгэл зүй талаасаа хувь хүн өөрт оногдсон хариуцлагаас зайлс хийх, өөрийгөө бусдад даатгах, залхуурал эсвэл улс төрийн хямрал, хариуцлагагүй байдал, төрийн байгууллагын авлига, хүнд сурталтай эвлэрэх, дасан зохицох, бууж өгөх сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Энэ утгаараа маш аюултай үзэгдэл юм. Ийм идэвхгүй байдлаас залуус маань гарах ёстой. " Ганц олдох залуу насандаа усан дотор гал асах шиг сайхан амьдаръя " гэдэг биздээ. Энэ удаа бид сонгуульд оролцохгүй алдвал эсвэл буруу сонголт хийсэн бол дараа, дараагийн сонгуульд илүү идэвхтэй, илүү хариуцлагатай оролцох хэрэгтэй биш үү. Асуудлыг бууж өгч биш, нүүр тулгарч шийдэх хэрэгтэй.

2004 оны УИХ-ын сонгуулийг би маш сайн санаж байна। Тэр үед би их сургуулийн 2-р дамжааны оюутан байлаа. " ??????????? " гэгдэх оюутны эрх ашиг, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй байгууллага нь нэгэн том намын даалгавар, санхүүжилтээр оюутнуудын толгойг угааж, 5000-10000 төгрөгийн хахуулиар саналыг нь худалдаж авч, бусад намынх нь эсрэг зохион байгуулалттайгаар жагсаал цуглаан хийлгэж, турхирч байсан юм. Түүнчлэн зарим намуудын дэргэдэх оюутан, залуучуудын холбооны гол үйл ажиллагаа үүнд чиглэдэг. Үүнд томоохон их, дээд сургуулиудын оюутны холбоо, нутаг нугийн оюутан, залуучуудын холбооны 80-90 хувь нь хамаарна. Энэ бол бидний монголчуудын ирээдүй үе, тэргүүний шилдэг гэх цөөхөн залуучуудад учирсан мөнгө, эрх мэдэлд шунан дурладаг солирох өвчин. Тэднийг дагалдагч хэсгийн зорилгогүй тэнэгэрэл. Ийм үйлээс хол байхыг залуучууддаа уриалмаар байна.

Өнгөрсөн 6-р сарын эхээр би орон нутгаар судалгаанд явсан юм. Сумын төв, хөдөөний малчин олон айл өрхөөр орж, олон ч залуучуудтай уулзаж ярилцсан. Тэдгээр залуусын үнэмлэхүй хувь нь ямар ч эргэлзээгүйгээр аавынхаа эсвэл ямар нэгэн тогтсон уламжиллаа баримтлан улс төрийн шууд сонголт хийхэд бэлэн байгаад асуудал байна. Эсвэл тэдний зан үйлд "Төрийн төлөө оготно боож үхээд яахав …" гэх яриа бүр үнэт зүйлийн хэмжээнд тогтсон байх юм. Залуусаа! бид ийм байж болох уу? Бид ямар сонголт хийнэ, төр тийм л байна /Үргэлжилэл бий…/

Цааш унших...

Tuesday, July 10, 2007

Монголчуудаа “ Хүчтэй төр” гэх хэллэгээс татгалзахыг уриалж байна! |Г.Цогтбаатар|


“…Нулмис хатлаа. Ядуу хороолол зөвхөн ой тоонд л үлдэв. Хорих газрыг үйлдвэр завод, шоронг дэлгүүр үр тарианы агуулах болгож хувиргав. Хүмүүс нүүр бардам, хүүхнүүд инээд баясалтай, хүүхдүүд хөөр наадамтай. Там ашиглалтаас гарав. Түрээслэнэ гэсэн бичиг тамын хаалган дээр өлгөөстэй харагдана…” Билли Гандэй

/ Нийгэм, тэр дундаа хувь хүний өмнө эдпэх ёстой эрх хэмжээнээсээ хэтэрсэн төрийн аливаа үйлдэл нь таны төсөөлснөөс ч илүү их хор хохирол учруулдаг тухайг сануулж алдарт М।Фридман дээрх егөөдлийг иш татсан байдаг /.

Сүүлийн үед хүчтэй төрийн тухай үзэл санаа их дэлгэрч байна। Тиймээс үндсэн хуулиар заагдсан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх их үйлд хүчтэй төрийн тухай ойлголт хэрхэн холбогдох талаар саналаа хуваалцъя гэж бодлоо.

Юуны өмнө асуудалд хандах миний зарчим бол иргэний ардчилсан нийгэмд төр нь иргэддээ үйлчлэх гол функцтэй гэх үнэт зүйл юм। Тэгвэл мэдээж шийдэх эрх нь иргэдэд үлдэнэ. Өөрөөр хэлбэл иргэддээ илүү их зүйлийг шийдэх боломж олгож байгаа төрийг хүчтэй төр гэж үзнэ. Яг л Р.Нозик-н тэмдэглэсэнээр шөнийн цагаар юу ч үгүй хоосон байшин харах үүрэгтэй ”Ёс төдий харуул” шиг “Ёс төдий төр” байх нь иргэний нийгэмд илүү хүчирхэг төрийг илтгэж байна.

Хоёрхон өдрийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч Н।Энхбаяр өөрийн санаачилсан үндэсний стратегийн баримт бичгээ УИХ-д танилцуулсныг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд орон даяар цацсан. Ерөнхийлөгч монголын ард түмэнд “Хүчтэй төр” хэрэгтэй талаар судлаач Фукуямаг иш татан тун онцгойлон өгүүлж харагдсан. Харамсалтай нь үүнийг олон хүн нийгэмд болохгүй байгаа бүхнийг шийддэг, эрх мэдэлтэй, хүчтэй чадалтай төр гэдэг утгаар нь хүлээж авсан болов уу гэж санаа зовж байна. Гэтэл бидний зорьж байгаа нийгэмд ийм төрийн тухай үзэл санаа байж болошгүй юм. Ийм нөхцөлд ерөнхийлөгчөөсөө эхлээд, бүх л улс төрч, удирдагч, судлаач, иргэд нь хүртэл “Хүчтэй төр” гэх хэллэгээс татгалзаж, “Хүчтэй иргэн” гэх хэллэг, бэлэг тэмдгийн үнэт зүйлийг хэрэглэж занших нь нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх чухал хүчин зүйл гэж үзэж байна.

Учир нь ардчиллын хөгжлийн суурь баталгаа нь иргэдийн олонхийн итгэл үнэмшил болсон ардчилсан үнэлэмж, үнэт зүйл гэж үздэг। Сүүлийн үеийн социологийн судалгаануудаас үзхэд Монгол улс ардчилалд шилжсэнийг хүн амын дийлэнх нь зөв (80 орчим %) гэж үзсэн хэвээр байна. Гэхдээ монголчуудын гуравны хоёр нь авторитар дэглэмийн шинжүүдийг ямар нэгэн байдлаар дэмжихэд бэлэн байгааг Монгол улсад ардчиллыг бэхжүүлэх Үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрт дурьдсан байна.

Үүнээс үзхэд “Хүчтэй төр”-ийг хүсэмжлэн, ардчиллаас ухарч болзошгүй нийгмийн сэтгэлгээний тун эмзэг үед “Хүчтэй төр” гэх хэллэгээс татгалзаж “Хүчтэй иргэн” гэх хэллэгийг хэрэглэж заншхыг Монголчууддаа уриалж байна !!!

Цааш унших...

МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг: 1-р шатны дүгнэлт |Г.Цогтбаатар|

ННФ-ийн дэмжлэгтэйгээр 2006 оны 12 сараас 2008 оны 3 сар хүртэлх хугацаанд “МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг” сэдэвт 3 удаагийн мониторинг Монголын Хэвлэлийн Хүрээлэн дээр хэрэгжиж байна।

Төслийн зорилго нь МҮОНТ-ийн хөтөлбөр, нэвтрүүлгийн өнөөгийн байдалд “Олон Нийтийн Радио Телевизийн хууль” болон “Сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт”-ын үүднээс мониторинг хийж, үнэлгээ өгөхөд чиглэж байгаа। Энэ зорилгын дор үндэсний хэмжээнд дөрвөн төрлийн судалгааг хийж Монголын олон нийтийн эрх ашгийн тусын тулд МҮОНТ-ийн хөтөлбөрийн бүтэц, агуулга, өргөн нэвтрүүлгийн дамжуулалт, хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар зөвлөмж гаргах юм.

Миний бие тус мониторигийн áàãèéí àõëàõ ñóäëàà÷ààð ажилласан। Íýã áàãò îðæ àæèëëàæ áàéãàà ñýòã¿¿ë ç¿éí áîëîí ñîöèîëîãèéí îëîí ñóäëàà÷ ìýðãýæèëòí¿¿ääýý òàëàðõàë èëýðõèéëüå! Ингээд та бүхэндээ ОНТ-ийн хөтөлбөрийн бүтцийн эхний шатны мониторинг болон сорилын судалгааны гол дүгнэлтүүдийг нээлттэй хүргэж байна.

3।1 ОНТ-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН БҮТЦИЙН ТУХАЙ

“ОНРТ-ийн хууль”-иас
4.1. “Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтална”
8.1. Олон нийтийн радио, телевиз улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг, спорт зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг техникийн болон мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж нийтийн хүртээл болгоно.

Хуулиар заагдсан зарчмууд нь ОНТ-ийн хөтөлбөрийн бүтцэд хэр тусгалаа олсныг мэдээ, нэвтрүүлгийн олон хэлбэр, нэвтрүүлгийг зориулан хандаж буй үзэгчдийн олон давхарга, нэвтрүүлгээр хөндөж буй олон янзын сэдэв, утга агуулгын өргөн хүрээг илтгэнэ। Иймд хөтөлбөрийн бүтцийн судалгаанд үндэслэн дараахь зүйлүүдийг тэмдэглэж байна.

1। Нэвтрүүлгийн зорилго: ОНТ-ийн хөтөлбөрийн бүтцэд цэнгээн зугаацуулах зорилготой нэвтрүүлгүүд давамгайлж, мэдээллэх, танин мэдүүлэх зорилготой нэвтрүүлгүүд тэнцвэргүй харьцаатай байна. “ОНРТ-ийн хууль”-иас

3।2. Олон нийтийн радио, телевизийн зорилго нь үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч, үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход оршино.

9।2। Олон нийтийн радио, телевизийн тухайн өдрийн хөтөлбөрт мэдээ, мэдээллийн болон сонсогч, үзэгчдийн танин мэдэхүйн хэрэгцээг хангахад чиглэгдсэн нэвтрүүлэг зохистой харьцаагаар тусгагдсан байна.

2. Нэвтрүүлгийн хэлбэр: Нарийвчилсан ангиллаар Эфирийн цагийн 25 хувийг кино, 16 хувийг мэдээ, мэдээний хөтөлбөр эзэлж байгаа нь тэнцвэргүй харьцааг илтгэж байна. Харин тайлбар, баримтат дүн шинжилгээний, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зэрэг үйл явдлыг задлан шинжлэх хэлбэр, харьцангуй өндөр хувийг эзэлж байна.
3। Нэвтрүүлгийн агуулга: Нэвтрүүлгийн агуулга сэдвийг нарийвчилсан ангиллаар харахад харилцан адилгүй, нийгмийн болон хүний хөгжил, хэрэгцээг хангасан сэдэв дутагдалтай тухайлбал шашин, гүн ухааны, дэд бүтэц харилцаа холбоо болон компьютер технологи, хоол хүнс, гэр ахуй/цэцэрлэгжилт, хүний сонирхол хобби зэрэг хүмүүсийн амьдралын хэв маяг, чөлөөт цаг, хобби сонирхлыг харуулсан өргөн хүрээний сэдэв алга. Олон ургальч зарчмын үүднээс шинжлэх ухаан, философи, шашин зэрэг оюун санааны гурван том сэдвийн хоёр нь хөтөлбөрийн сэдэв, агуулгад тусгагдаагүй буюу маш хангалтгүй үзүүлэлттэй байна. Түүх соёл, хүмүүнлэг, байгаль хүрээлэн буй орчны сэдэвт нэвтрүүлгүүд бага хэмжээтэй байна.

“ОНРТ-ийн хууль”-иас
8.2.2. улс төр, шашин, нийгэм, эдийн засгийн олон ургальч үзэл бодлыг хүндэтгэж, тэдгээрийг тэгш илэрхийлэх
8.2.3. үндэсний соёл, урлаг, түүх, ёс заншил, уламжлалыг хүндэтгэх, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүрээлэн байгаа орчноо хамгаалахыг дэмжих

4। Хуулиар хориглосон арилжааны мэдээлэл сурталчилгаа 0.5 хувь, арилжааны цэвэр сурталчилгаа 0.1 хувь нийтдээ арилжааны зар сурталчилгаа 7 хоногийн эфирийн цагийн 0.6 хувийг эзэлж байна. 5. ОНРТ-ийн хуулинд зар сурталчилгаа болон нэвтрүүлгийг ивээн тэтгэх асуудлаар тусгай заалтууд орсон ч ивээн тэтгэлэгтэй холбоотой сурталчилгааг нарийвчилсан заалт үгүй. Тиймээс арилжааны далд сурталчилгаа телесэтгүүл, реалити шоу болон холимог хэлбэрийн нэвтрүүлгүүдэд нэмэгдэх хандлагатай.
“ОНРТ-ийн хууль”-иас

13.1. “Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно”

6। Зар сурталчилгаанууд ихэнхдээ үзэгчдийн оргил цагуудаар мэдээ, мэдээний хөтөлбөрийг дууссаны дараа, зарим тохиолдолд нийгмийн чанартай зарууд цаг агаарын мэдээний өмнө гарч байсан. Ийм тохиолдол 7 хоногийн мэдээний эфирийн цагийн 0.5 хувьтай тэнцэж байлаа. Хэрэв мэдээний хөтөлбөрийг цаг агаарын мэдээгээр зааглавал энэ нь хуульд харшилж байна.

“ОНРТ-ийн хууль”-иас
13।2।2-д “Улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх, мөн ийм мэдээллийн нэвтрүүлэгч зар сурталчилгаа бэлтгэх, бүтээх, дамжуулахад оролцохгүй байх

7। ОНТ-ийн эфирийн цагийн үнэмлэхүй хувь нь /77%/ нийт үзэгчдэд зориулсан нэвтрүүлэгт, 21 хувь нь тодорхой насны бүлгийнхэнд зориулсан нэвтрүүлэгт төвлөрч байгаа бол дөнгөж 2 хувь нь бусад бүлгийнхэнд зориулагдсан нь хангалтгүй үзүүлэлт юм. 8. Улаанбаатар хотод хийсэн ОНТ-ийн хөтөлбөрийн хүртээмжийн сорилын судалгаатай харьцуулан таамаглавал ОНТ-ийн нийт үзэгчдэд зориулсан нэвтрүүлгүүдийн 1/4 нь нийслэлийн хүн амын талаас дээш хувьд хүрч байхад 1/5 буюу харьцангуй их хувь нь /40/ нь нийслэлийн хүн амын 15 хувьд хүрэх боломжтой цагуудад байршсан байна. Залуучууд насанд хүрэгсдэд зориулсан нэвтрүүлгүүд үүнтэй мөн ижил байна. 9. 12-15 насны үзэгчдэд зориулсан бүх нэвтрүүлгийг энэ насны нийт үзэгчдийн 35 хувь, 16-18 насны үзэгчдэд зориулсан нэвтрүүлгийн 90.5 хувийг тус насны бүлгийн үзэгчдийн 20 хүртэлх хувь нь л үзэх боломжтой цагт байршуулсан байна.10. Малчин өрхүүдийн хувьд телевиз үзэх боломжтой цаг нь ихэнхдээ оройн 19 цагаас хойш байх төлөвтэй. Гэтэл орон нутгийнхан болон малчид тариаланчдад зориулж буй нэвтрүүлэг нь 19:00 цагаас өмнө төвлөрсөн байна. 11. Тодорхой хэлний бүлэгт зориулсан, тухайлбал “MN-Today” мэдээ хамгийн олон үзэгчтэй байдаг оргил цагт гардаг. Үүнээс үзэхэд хэлний бүлэгт зориулсан нэвтрүүлгийг тодорхой ястан, малчид, тариаланчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийнхнаас илүү чухалд тооцсон бололтой. Нөгөөтэйгүүр оргил цагаар ийм нэвтрүүлэг байршуулсан нь хөтөлбөрийнх нь урсгалд сөргөөр нөлөөлж, үзэгчдийнх нь тоог бууруулах магадлалтай.

“ОНРТ-ийн хууль”-иас
Олон нийтийн радио, телевиз хөтөлбөрөө бэлтгэж түгээхдээ:
3.3. Олон нийтийн радио, телевиз гадаадын сонсогч, үзэгчдэд зориулсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээнэ.
8।2।6। Хувь хүний болон нийгмийн хөгжлийг дэмжих, ялангуяа хүүхэд, залуучуудын оюуны болон бие бялдрын хөгжилд онцгой анхаарах8।2।7. Үндэстний цөөнх, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлэг, давхаргын болон олон нийтийн эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хангахыг эрмэлзэх

3।1 МЭДЭЭ, МЭДЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Мэдээ, мэдээний хөтөлбөрийн агуулгын судалгаанд тулгуурлан дараахь ерөнхий санаануудыг тэмдэглэж байна.
1। Мэдээний газар зүйн хамрах хүрээ: 10 минутын хөтөлбөрийн 10 мэдээний 4, 40 минутын хөтөлбөрийн 10 мэдээний 8 нь дотоодын мэдээ байлаа। ОНТ нь дотоодын мэдээллийг 18, 20, 21 зэрэг оргил цагт илүү цацаж байна. Харин өглөө, өдөр, үдшийн мэдээнд гадаад мэдээ давамгайлдаг. Нийт мэдээний цагийн 31 хувийг гадаад мэдээ, 69 хувийг дотоодын мэдээлэл эзэлж байна. Судалгааны хугцаанд монголд суугаа гадны иргэдийн тухай мэдээлэл гараагүй. Харин Улаанбаатар хотын тухай мэдээлэл 11 хувь, орон нутгийн тухай мэдээлэл 7 хувь байсан бол дотоодын улсын хэмжээний мэдээлэл 51 хувийг эзэлж байв.
2. Мэдээний сэдэв, агуулга: Мэдээний сэдвийн хувьд улс төрийн сэдэвт мэдээлэл харьцангуй өндөр хувьтай байгаа. Хүүхдийн хөдөлмөр, бэлгийн дарамт зэрэг нийгмийн эмзэг сэдвүүд нь эрчим хүч, барилга, аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуйн зэрэг эдийн засгийн сэдвийн дараа орж байна. Гэмт хэрэг шударга ёсны тухай мэдээлэлд хүний эрхийн зөрчил, хүчирхийлэл, эдийн засгийн гэмт хэргүүд харьцангуй олон удаа, авилгал, хулгай, хүний наймаа, хар тамхины гэмт хэргүүд цөөн тоо хэмжээгээр яригджээ. Судалгаа болгоноор ард түмний хамгийн их санаа зовоож буй асуудлуудад тооцогддог авилгал хээл хахууль, ядуурлын тухай сэдвүүд цаг хугацааны хувьд нэлээд хожуу яригдаж эхэлсэн хүний наймаа, хар тамхины гэмт хэргүүдтэй ижил түвшинд яригдаж байлаа.
3। Мэдээний эх сурвалжийн тэнцвэрт байдал: ОНТ-ийн нэгж мэдээний эх сурвалжийн тоо дунджаар хоёр байна. Гэхдээ нэг эх сурвалжтай мэдээний тоо харьцангуй их бөгөөд гурав ба түүнээс дээш эх сурвалжтай мэдээнээс даруй хоёр дахин их байна. Дүрстэй мэдээ 84 хувь, эх сурвалжийг нь нэрлэсэн мэдээ 81 хувь, эх сурвалжгүй мэдээ таван хувийг эзэлж байгаа нь харьцангуй эерэг үзүүлэлт болно. Харьцангуй их буюу нийт эх сурвалжийн 31 нь албан ёсны эх сурвалж байсан. Нарийвчлалтай хэмжүүрээр үнэлбэл нийт эх сурвалжийн 11 хувь нь засгийн газрын, 2 хувь нь сөрөг хүчний байр суурийг харуулж байна. Мөн 13 хувь нь иргэний, 7.5 хувь иргэний холбоо, хөдөлгөөний байр суурийг харуулж байсан нь сайшаалтай ч харьцангуй цөөн эх сурвалжтай мэдээ байх тусмаа албан ёсны эх сурвалжийн эзлэх хувийн жин нэмэгдэж байгаа урвуу шугаман хамаарал ажиглагдаж байна. Тодорхой хэлбэл албан ёсны эх сурвалжийг дангаар нь илэрхийлэх буюу эх сурвалжийн тэнцвэргүй байдал ажиглагдаж байна.

“ОНРТ-ийн хууль”-иас
9.1. Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөр нь үнэн бодит мэдээлэл агуулсан, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, нэг талыг баримтлаагүй, сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримталсан, шуурхай байна

3.2 ОНТ-ИЙН ХӨТӨЛБӨРИйН ХҮРТЭЭМЖ БА ОЛОН НИЙТИЙН САНАЛ БОДЛЫН СОРИЛ СУДАЛГААНЫ ЗАРИМ ДҮН
1. Сорилоос таамаглавал ОНТ нь бусад өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэй харьцуулбал харьцангуй өндөр хүртээмжтэй байна. Өдөрд энэ нь Улаанбаатар хотын 12 ба түүнээс дээш насны хүн амын 63, долоо хоногийн турш 77 хувьд хүрч байна. Гэхдээ ОНТ-тэй өрсөлдөж байгаа дараагийн телевизийн 7 хоногийн хүртээмж 73 буюу 4 орчим хувийн л зөрүүтэй байгаа нь телевизүүдийн тэнцвэртэй өрсөлдөөний өнөөгийн нөхцөл байдлыг илтгэж байна.
2। ОНТ 07:00-00:00 цагийн хоорондох өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн үзэгчдийн зах зээлд 20 хувь, амралтын өдрүүдэд 22 хувь, ажлын өдрүүдэд 19 хувийг эзэлж байсан. Үүнээс ОНТ нь амралтын өдрүүдэд илүү олон үзэгчтэй байдаг нь харагдаж байна. 4-р сарын байдлаар телевизүүдийн хамгийн олон үзэгчтэй байсан эхний 50 нэвтрүүлгийн 17 нь ОНТ-ийнх байлаа. Эдгээр нэвтрүүлгийн зургаа нь /ХИТ, АХА, Тусгай салаа реалити шоу, Гэрэлтэй цонх, Спортын мэдээ, Аяллын цаг/ ОНТ-тэй хамтран ажилладаг бие даасан студиуд нь бүтээсэн байв.

“ОНРТ-ийн хууль”-иас
3.2. Олон нийтийн радио, телевизийн зорилго нь үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч, үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход оршино.
3. ОНТ-ийн мэдээ, мэдээний хөтөлбөрөөрөө аль нэг улс төрийн хүчний байр суурийг илт давуу илэрхийлэх байдал нь багасч байгаа, эсвэл өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй, ихэссэн гэсэн хариултууд тэнцвэртэй байгаа бол энэ талаар мэдэхгүй байгаа хүмүүсийн тоо харьцангуй их байлаа. Улаанбаатар хотын хүн амын 37 хувь нь “ОНРТ-ийн хууль” батлагдан мөрдөгдөж байгаа тухай мэдээлэлтэй байна. Үлдсэн 63 хувь энэ талаар мэдээлэлгүй байв. Энэ нь хуулийн сурталчилгаа хангалттай хийгдээгүйтэй холбоотой байж болно /Хуулийн талаарх мэдлэг, мэдээлэл нь тухайн хүний боловсролын түвшинтэй шууд холбоотой байсан/. Ийм нөхцөлд телевизийн хураамж төлөлт, телевизийн үйл ажиллагаанд тавих иргэдийн хяналт, оролцоо асуудалтай хэвээр байх болно.
“ОНРТ-ийн хууль”-иас
6.1.1. олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлогын хэрэгжилт, нэвтрүүлгийн хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл;6.1.5. сонсогч, үзэгчдийн санал, хүсэлт, гомдлын талаархи мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэсэн байдал. 6.2. Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаагаа ил тод байлгах, олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг явуулах, сонсогч, үзэгчидтэй уулзалт зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Цааш унших...

Иргэний нийгэм дэх телевизүүдийн үүрэг: цуврал-1 |Г.Цогтбаатар|


Улс орныг засаглалаар нь ардчилсан ба бусад гээд ерөнхийлөн дүгнэдэг байлаа. Тэгвэл орчин үед иргэний оролцоо хангасан ба бусад гэх хэрэгтэй болжээ. Учир нь ардчилал нэрийн дор авилгач, дарангуйлагч, мөлжигч нар нуугдсан монголоос эхлээд өчнөөн нийгмүүд байх болсон.

“Эрх” эсвэл “Эрх чөлөө”, “Үүрэг” эсвэл “Хариуцлага” гэх ойлголтуудыг “Иргэн”-тэй нь огтолцуулах цэг нь “Иргэний оролцоог хангасан” гэх “Иргэний нийгэм” гэж үзэж байгаа। Иргэний нийгмийн иргэд мэдээлэлтэй байвал хүчтэй байж чадна. Иргэд хүчтэй газар эрх чөлөө бас хариуцлага илүү бий. Энэ нь á¿õ íèéòèéí сайхан амьдралд хөтөлдөг практик хөгжингүй орнуудàä áàéãàà þì.

Иргэнийг мэдээлэлжүүлхэд маш олон суваг үүрэгтэй байдгаас хамгийн мундаг нь телевиз। Нийт хүн амын 70-80 хувь нь телевизүүдээс чухал мэдээллүүдээ авч байдаг. 2007 оны байдлаар монголд нийт 50 телевиз үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Үүнээс 1 нь олон нийтийн, 15 нь төрийн мэдлийн /голдуу орон нутгийн төр, захиргааны байгууллагууд, иргэдийн хурлын дэргэд гэгдэх телевизүүд хамаарна/, 1 нь төрийн бус байгууллагын, 33 нь хувийн телевиз байна.

Өмчийн байдлаасаа хамаараад телевизүүдийн үүрэг, зорилго, үйл ажиллагааны чиглэл өөр өөр байдаг. Тухайлбал улсын буюу төрийн мэдлийн телевиз нь төрийн эрх баригч нэг намын үзэл суртал, бодлогыг сурталчилан таниулах үндсэн үүрэгтэй. Арилжааны телевизүүд нь гол төлөв хувийн компани, хувь хүн ашиг олох зорилгоор байгуулдаг. Харин олон нийтийн телевиз нь аливаа улс төр, бизнесийн зэрэг бүлэглэлээс хараат бус байж хэрэглэгчийн гэхээсээ илүү иргэдийнх нь хувьд хүмүүст, гагцхүү хүн амын ашиг сонирхолд үйлчлэх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл арилжааны телевиз мөнгө олохын тулд нэвтрүүлэг үйлдвэрлэдэг бол олон нийтийн телевиз нэвтрүүлэг хийхийн тулд хөрөнгө хуримтлуулдаг. Төрийн мэдлийх нь голдуу улс төрийн илд болж байдаг байх нь. Ийм ч учраас иргэний гэгдэх нийгэмд олон нийтийн статустай телевиз, мэдээллийн хэрэгслүүд тун чухал үүрэг рольтой.

Цааш унших...

“Тоон мэдээлэл: Монголын чөлөөт сонинууд дахь PR сэдэв ” |Г.Цогтбаатар|

“Хэвлэл мэдээлэл ба PR” сэдвийн хамгийн тод жишээ бол чөлөөт сонинуудын оны шилдэг хэмээх тодотголтой шалгаруулалт юм। Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгааны алба сонинуудын сүүлийн дөрвөн жилийн оны шилдэг хүн, онцлох үйл явдлуудаас зарим тоон үзүүлэлтийг нэгтгэж гаргасныг танилцуулж байна.

Өдөр тутмын сонинуудаас сүүлийн дөрвөн жилийн байдлаар “Өнөөдөр” / 2003, 2004, 2005, 2006/, “Зууны мэдээ” /2003, 2004, 2005 онд/, “Нийгмийн толь” /2006/, “Өнөөдрийн монгол” /2006/ сонинууд өөрсдөө оны онцлох хүн шалгаруулсан байна। “Үнэн”, “Өдрийн сонин” өөрсдөө бус PR агентлаг, “Хүмүүс” сонин зэрэг өөр бусад байгууллагуудын шалгаруулсан мэдээллүүдийг нийтэлсэн байв. Түүнчлэн өдөр тутмын дийлэнх сонинууд оны онцлох үйл явдлыг нэрлэжээ. Оны шилдэг хүн шалгаруулсан 4 сониноос “Өнөөдрийн монгол” сонин нь Монголын нэрийг гадаад оронд өндөрт өргөж яваа монголчуудыг шалгаруулдаг бол үлдэх 3 сонин нь монголын улс төрийн хүрээнийхнийг гол баатраа болгосон байна / Нийт онцлох хүмүүсийн 70 хувь нь, түүн дундаа өдөр тутмын сонинуудын шалгаруулсан хүмүүсийн 67 хувь, бусад сонинуудын шалгаруулсан хүмүүсийн 73 хувь нь улс төрчид байлаа /.

7-10 хоног тутмын чөлөөт хэвлэлүүдээс “Монголын нэг өдөр”, “Зиндаа”, “Хүмүүс”, “Инфо”, “Дээдсийн хүрээлэн” зэрэг сонин мөн оны шилдэгүүдийг тодруулдаг байна। Оны шилдэгүүдийг “Хүмүүний манлай”, “Шилдэг улс төрч”, “Монголын бахархал” гэх мэтээр эерэг байдлаар тодруулснаас гадна мөн сөрөг үнэлэмжээр шалгаруулдаг сонин ч байна. Тухайлбал, “Инфо”, “Монголын нэг өдөр”, “Нийгмийн толь” сонин “Урвагч Дүлзэн”, “Хор найруулагч”, “Хамгийн азгүй”, “Шарвигнуур улс төрч”, “Эзэндээ үнэн ч улс төрч”, “Ховдог шунахай улс төрч” гэх мэтээр нэрлэж тодруулсан байх юм. Эдгээр шалгаруулсан байдлыг эерэг, сөрөг үнэлэмж, албан тушаал, намын харъяалал, хувь хүнээр нь ангилж зарим тоон үзүүлэлтүүдийг гаргаж ирсэн болно.

Нэг. Намын харъяалал, албан тушаалаар

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд сонинууд өөрсдөө дахвардсан тоогоор 85, дан тоогоор нийт 24 хүнийг эерэг, сөрөг аль нэг үнэлэмжийн үүднээс онцлох улс төрчөөр тодруулсан байна. Тэдний 60-76 хувь нь МАХН-ын гишүүд, 11.8-21.2 хувь нь АН-ын гишүүд байсан бол үлдсэн хувь нь АТН, ИЗН, БНН, МАШСН, АШЁН, Иргэний холбоо зэрэг улс төрийн байгууллагуудын дарга, тэргүүнүүд байсан юм.
Мөн албан тушаалын хувьд 35.7 хувь нь УИХ-ын гишүүн, 23.8 хувь нь яамдын сайд нар, 7.1 хувь нь ерөнхий сайд, түүнчлэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Нийслэлийн засаг дарга тус бүр 4.8 хувь үлдсэн 19 хувийг намын дарга гэх мэт бусад албан тушаалын хүмүүс эзэлж байлаа.

Хоёр। Хувь хүнээр

Сонинуудын өөрийн шалгаруулалтаар хамгийн олон буюу 11 удаа онцлох хүнээр шалгарсан улс төрч нь одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаяр байна. Түүнийг Хүмүүс сонин 2 жил дарааллан “Хүмүүний манлай”, Өнөөдөр сонин 4 жил дарааллан “Оны алдартан”, Зууны мэдээ сонин 2 жил дарааллан “Монголын бахархал”, Зиндаа сонин 2 жил дарааллан “Эрхэм зиндаа” оны онцлох хүнээр шалгаруулсан бол 2006 онд Нийгмийн толь сонин “Уймраа ерөнхийлөгч”-өөр шалгаруулжээ.
УИХ-ын гишүүн Ард түмний намын дарга Л।Гүндалайг Хүмүүс сонин “Хүмүүний манлай”-аар 1 удаа, Өнөөдөр сонин 2 жил дарааллан “Оны алдартан”-аар, Инфо сонин “Нохой жилийн нохой улс төрч” буюу Шарвагнуур, Ховдог шунахай, Уяа нь алдуурсан улс төрч 3 номинациар, Нийгмийн толь сонин “Гандан буурахгүй улс төрч”, Зиндаа сонин “Хамгийн танхай гишүүн”-ээр, Монголын нэг өдөр сонин “Хамгийн их чихээ хайруулсан улс төрч”-өөр онцолж нийт 9 номинациар 2-р байранд жагсчээ.
Мөн М।Энхболд, Ц.Элбэгдорж нар тус бүр 8, Ц.Нямдорж 6, М.Энхсайхан 5, Б.Жаргалсайхан 4, Н.Багабанди, С.Оюун нар тус бүр 3 удаа, Г.Батхүү, Ө.Энхтүвшин, Л.Пүрэвдорж /Төрийн өмчийн хорооны дарга асан/, Ч.Улаан нар тус бүр 2 удаа, Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Д.Лүндээжанцан, Д.Одбаяр, Б.Эрдэнэбат, Д.Энхбат /Иргэний холбооны ерөнхийлөгч/, Ж.Батсуурь /Дорнод аймгийн засаг дарга/, Ж.Батхуяг, Ж.Отгонбаяр, Р.Раш, Л.Одон чимэд, К.Сайраан, И.Цэнгэл, С.Батболд, С.Баярцогт, С.Отгонбаяр, Сү.Батболд, Ц.Батбаяр /Нийслэлийн засаг дарга/, Ц.Мөнхоргил, У.Хүрэлсүх нар тус бүр 1 удаа оны онцлох хүнээр тодорсон байна.

Гурав। Эерэг сөрөг номинациар

Зууны мэдээ, Өнөөдөр сонинууд эерэг, Зиндаа, Хүмүүс сонинууд харьцангуй эерэг, Монголын нэг өдөр завсарын, Инфо, Нийгмийн толь сонинууд ихэнхдээ сөрөг номинациудаар оны онцлох улс төрчдийг тодруулсан байлаа.
Нам, хүчний харъяаллын хувьд Ардчилсан нам, Иргэний зориг нам, Иргэний холбоо илүү эерэг, МАХН дундаж, бусад дурьдагдсан намын гишүүд сөрөг талдаа илүү их тодорсон байв.
Мөн дээрх 4 жилийн хугацаанд сөрөг талаасаа оны онцлох хүнээр БНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан Инфо сонины Зуумтгай, Шарвагнуур, Ярдаг улс төрч, Хүмүүс сонины “Хамгийн танхай гишүүн” гэсэн 4 номинациар /4-өөс/ тэргүүлж байгаа бол, Л.Гүндалай гишүүн 9-өөс 5 нь сөрөг, УИХ-ын дарга Ц.Нямдорж Нийгмийн толь сонины “Хууль зөрчигч”, Инфо сонины “Араас гэтдэг улс төрч” гэсэн 2 /6-аас/ сөрөг номинациар тус бүр оны онцлох хүн болжээ.
Миний бие эдгээр баримтад түшиглэн ямар нэг дүгнэлт хийж сонин эрхлэгчид болон хүмүүс хооронд хагарал, зөрчил үүсгэхийг хүсээгүй билээ. Харин өнөөдөр монголын хэвлэл мэдээллийн салбарт бодитоор бий болчихоод байгаа ийм төрлийн өөр олон зүйлүүдийг хэрхэх тухай та бүхний дунд бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлхийг хичээсэн болно.

Цааш унших...

Монголын их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар |Г.Цогтбаатар|


Өнөөгийн нөхцөлд дээд боловсролын давуу тал, зэрэглэлийн үнэ цэнэ улам алдагдсаар байна. Тухайлбал, 1994-2006 оны хооронд нийт ажилгүйчүүд дунд дээд боловсролтой хэсгийн эзлэх хувийн жин 1.9-11.5 хүртэл нэмэгдсэн бол, гэмт үйлдэлд 2.1-5.9 хувь (1991-2000) мөн нийт ядуучууд дунд эзлэх хувь нь 8.7 -10.2 (1995-2002) хүртэл өсчээ. Дээд боловсролыг нэгэн зах зээл хэмээн үзвэл улс орны хувьд оршин тогтнолыг нь хангах хамгийн чухал болох энэхүү оюуны зах зээл дээр өдгөө 180 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 125 нь хувийн, зургаа нь Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны салбар сургууль, 49 нь төрийн сургуулиуд байна. Бидний ажиглалтаар сургуулиуд дараах байрлал, байдалтай байна. Хувийн дийлэнх сургуулиуд менежментийн хувьд үнийн өрсөлдөөний буюу харьцангуй бага төлбөртэй байх сонголт хийсэн тул маш бага зардлаар /Хямд ажиллах хүчин, чанар муу хэрэглэгдэхүүн/ сургалт явуулахыг эрмэлздэг. Энэ нь дагалдагчийн байрлал юм. Хувийн их, дээд сургууль, коллежийн мэргэжлийн баримжааг харахад нийт суралцагчдынх нь 83.5 хувь нь бизнесийн удирдлага, хууль зүй, хүмүүнлэгийн ухаан, нийгэм, эдийн засгийн ухаан, багш, сурган хүмүүжүүлэх ухаан зэрэг чиглэлээр суралцаж байна. Эдгээр мэргэжлийн хувийн сургуулиуд ихэсч байгаа нь сургалтын өөрийн өртөг багатай холбоотой. Гэтэл техник, технологи, баялаг, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хувийн сургууль ховор байдаг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд төдийлөн өсөхгүй байгаа нь сургалтын өртөг өндөртэй холбогдоно. 2001-2005 оны хооронд төрийн МСҮТ-үүд 30-33 болсон бол төрийн бус 2-2 байгаа юм.

Хувийн их, дээд сургууль, коллежуудын тоо хэмжээ дэлхийд байхгүй рекордыг тогтоогоод байна. Тэдгээрийг 100 мянган хүн ам тутамд ногдох байдлаар нь гадаад улс орны хувийн сургуулиудын тоотой харьцуулж үзвэл Японоос 8 дахин, Энэтхэгээс 9 дахин, БНСАУ болон Индонезоос 10 дахин, Тайландаас 103 дахин их хэмжээтэй байна.
Хувийн дийлэнх сургуулийн сургалтын төлбөрийн хэмжээ төрийн болон гадны сургуулиудтай харьцуулбал бага байдаг। Зөвхөн төлбөрөөр амьдардаг ийм сургуулиудад дэлхийн жишигт нийцсэн чанартай сургалт явуулах санхүүгийн бололцоо байхгүй. Иймд бидний тодорхойлсон механизмууд сөргөөр үйлчилж сургалтын чанаргүйдлийг бий болгодог. Мөн хувийн дийлэнх сургуулиудын сургалтын чанар муугийн нэг баталгаа нь магадлан итгэмжлэлд хувийн 125 сургуулиас 55 нь буюу 44 хувь нь л хамрагдснаас харж болно. Мөн магадлан итгэмжлэлд хамрагдсан сургуулиуд ч чанартай сургалт явуулдаг гэх баталгаа байхгүй. Дагалдагчдын байршил нь хувийн сургуулиудад ашигтай ч чанаргүй боловсрол нь оюутнуудад цаашлаад хямдхан ажиллах хүчин болж байгаа нь багш нарын амьдралд хортой тул нийт улс орны хэмжээнд авч үзвэл сөрөг нөлөөтэй байна.

Төрийн сургуулиуд өөрийн сонгоогүй сонголт буюу менежментийн хувьд тодорхойгүй дундаж байрлалд байна। Төр нь өөрийн өмчийн сургуулиудын сургалтын төлбөрийг доод хэмжээнд барьж, чанарын дээд хэмжээг үзүүлэх ёстой хэмээн шахаж байгаа нь үнэ бага, чанар өндөр байх менежмент рүү хүчээр тулгажээ. Чанартай сургалт явуулахад санхүүгийн бололцоо чухал учраас төлбөр бага байх тохиолдолд энэ нь хэрэгжихгүй, зөрчилтэй бөгөөд тодорхойгүй байдлыг бий болгож байгаа юм. 2003 оноос хойш төр сургуулиуддаа санхүүжилт өгөхөө зогсоосон. Өмнө нь төрийн сургуулиудын тогтмол зардлыг төрөөс хариуцдаг байсан билээ. Адаглаад төрийн сургуулиудын менежментийн бие даасан бус байдал нь дотоод хариуцлагын тогтолцоог нь сулруулдаг тул сургалтын төлбөрөөс бусад орлогын эх үүсвэрт чиглэсэн зорилтот арга хэмжээг хангалттай авна гэхийн баталгаа байдаггүй. Эдгээр нь төрийн сургуулиудын өрсөлдөх чадварт цаашлаад чанаргүй сургалт нь нийт улс орны хэмжээнд сөрөг нөлөөллийг үзүүлж байна.

Монголд байгаа гадаадын салбар сургуулиуд зах зээл дээрх тэргүүлэгчдийн байрлалыг сонгосон нь ажиглагдаж байна। Учир нь Монголын хувийн, төрийн аль ч сургуулиуд сургалтын чанарыг эрхэмлээгүй. Иймд чанартай боловсролын төлөө өндөр үнэ төлөхөд бэлэн сегмент орхигдож, хэрэглэгчид нь гадаад уруу гарч суралцах шаардлага тулгарч байсан бол өдгөө энэ сегментэд гадны 6 сургуулийн салбар үйл ажиллагаагаа явуулж байна. /Плехановын академийн эдийн засгийн салбар, Буриадын их сургуулийн салбар, Эрхүүгийн техникийн их сургуулийн салбар, Москвагийн энергийн институтын салбар, Казакстаны их сургуулийн салбар, Сингапурын Хартфорд институтын салбар зэрэг болно/. Эдгээр нь тэргүүлэгчид бөгөөд сургалтын чанарыг эрхэмлэж буй учир сургалтын төлбөр өндөр байдаг. Тухайлбал Сингапурын Хартфорд институтын салбар нь 2005 онд монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч тус сургуулийн салбарт дипломын дээд болон бакалаврын түвшинд албан бус мэдээгээр 200 гаруй хүн хамрагдаж байна. Дипломын дээд боловсрол эзэмшихэд 2.5 жил. Төлбөр нь 9000 ам доллар. Харин бакалаврын төвшний жилийн төлбөр нь 6000 доллар болно. Энэ нь манай их, дээд сургуулиудын дундаж төлбөрөөс 15-20 дахин их хэмжээ юм. Ийм төлбөр төлөх чадвартай хэрэглэгчдээ Монголын боловсролын байгууллагууд алджээ.

Дүгнэвэл Монголын их, дээд сургуулиуд гадны сургуулиудтай өрсөлдөх чадваргүй байна। Хувийн, төрийн ялгаагүй бүх сургуулиуд зөвхөн сургалтын төлбөрөөр амьдарч байгаа। Сургалтын чанарт байгууллагын менежментээс шалтгаалсан санхүүгийн нөөц бололцоо чухал гэвэл өнөөгийн монголын ихэнх их, дээд сургуулиудын төлбөр нь дэлхийн жишигт нийцэх чанартай боловсрол олгоход хэтэрхий багадаж байна। Манай сургуулиудын төлбөр бага байгаа нь нэг талаас сургуулиудын стратегийн сонголт, нөгөөтэйгүүр энэхүү нийт улс орныхоо хөгжилд муу нөлөөтэй дагалдагч болон дундаж байрлалыг сонгох болсон нь дээд боловсролын тогтолцоог зохицуулах сайтар боловсрогдсон төрийн бодлого үгүйтэй холбоотой. Хэрэв төрөөс сургуулиудыг тэргүүлэгчдийн байрлал руу шахаж дараахь дөрвөн чиглэлээр бодлого хэрэгжүүлбэл Монголын сургуулиудын өрсөлдөх чадвар сайжирч, дээд боловсролын тогтолцоо эрүүлжих боломж бий. Үүнд:

Боловсролын зэрэглэлийн үнэ цэнийг дээшлүүлэх. 2005-2006 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид 138019 оюутан суралцаж байгаа бол тусгай мэргэжлийн дунд сургуулиудад 23249 оюутан суралцаж байна. Энэ нь нийт мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн дөнгөж 14.4 хувь нь байна. Мэргэжлийн боловсролын энэхүү харьцааг эсрэгээр нь харгалзуулах нь зүйд нийцнэ. Дэлхийн хөгжингүй орнуудын практикаар бол 30:70 байх нь оновчтой ажээ. Иймд өнөөгийн мөрдөгдөж байгаа магадлан итгэмжлэлийн түвшин болоод нөгөө талаас элсэгчдийн босго оноо, шалгуурыг дээшлүүлэх хэрэгтэй. Шалгуурт тэнцсэн сургуулиуд л үлдэх болно. Ингэснээр өнөөгийн замбараагүй олон сургуулиуд бас чанаргүй олон дээд боловсролтонгуудын тоо, хэмжээ багасна.
Дээд боловсролын байгууллагуудын санхүүжилтийг сайжруулж, сургалтын чанарыг дээшлүүлэх. Сургалтын чанарыг дээшлүүлэх механизмуудыг хангахад санхүүжилт чухал байдаг. Гэтэл монголд төлбөрийн чадвартай элсэгчид цөөн. Гэхдээ үүнийг шийдвэрлэх боломж бий. Үүнд:
Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг дээд боловсролын элсэлтийн шаардлагыг бүрэн хангасан, төлбөрийн чадавхгүй оюутнуудад чиглүүлэх. Дэлхийн банкны экспертүүд дараах дүгнэлтийг хийжээ. "Монголын сургалтын төрийн сангийн хөтөлбөрүүд нь сурах чадвартай боловч ядуу оюутнуудад чиглэгдэж санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой. Засгийн газрын тогтоолын дагуу төрийн албан хаагчийн хүүхдийн сургалтын төлбөр зэрэг нэмэгдсэнээр сургалтын төрийн сангийн санхүүгийн дэмжлэг гол зорилгоосоо хазайсан байна".
Чадварлаг оюутнуудад олгодог дотоод болон гадаадын ашгийн болон ашгийн бус байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит хандив, тэтгэлгийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Сүүлийн жилүүдэд иймэрхүү байгууллагуудын тоо хэмжээ нэмэгдэх болсон бөгөөд энэ талаар ном хүртэл гарсан байгаа.
Эдгээрээс өөр бусад хэлбэрүүдийг сайтар судлах хэрэгтэй. Боловсролын зэрэглэлийн үнэ цэнэ сэргэх тохиолдолд дээд боловсрол эзэмшигчдийн тоо 50 хүртэлх хувиар буурч, тэтгэлэгт хамрагдагчдын тоо хэмжээ багасаж, дээрх бодлогуудын хэрэгжих магадлалыг дээшлүүлэх болно.
Дээд боловсролын байгууллагуудын менежментийг сайжруулж, сургалтын чанарыг дээшлүүлэх. Сургалтын чанарыг харьцангуй дээшлүүлэх менежментийн арга нь нийт суралцагсчдын 67 хувийг төвлөрүүлсэн төрийн өмчийн сургуулиудад илүү хамаатай. Дараах хоёр арга замыг санал болгож байна. Үүнд:
Төрийн сургуулиудыг менежментийн хувьчлалд оруулах. Өмнө хийгдсэн судалгаануудаас үзэхэд менежментийн хувьчлал хийгдсэн төрийн сургуулийн сургалтын чанар, төрийн мэдлийн сургуулиудаасаа харьцангуй илүү байв. Хэрэв удирдлагын оролцоо /төрийн/ хэвээр хадгалагдах тохиолдолд эдгээр сургуулиуддаа, төрөөс санхүүгийн бүрэн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.
Стратегийн ач холбогдолтой гэгдэж буй сургуулиудын болон бусад төрийн өмчийн сургуулиудын ажиллах хэмнэлттэй нөхцөлийг хангах. Ингэхдээ боломжит нөхцөлүүдийг тооцож удирдлагыг нь нэгтгэх. Энэ тохиолдолд нэмэгдэл болон удирдлагын зардал нь багасна.
Иргэдийн тодорхой мэргэжил эзэмших, сурах, боловсрох эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх: Үүнд:
Хүссэн бүх хүн нийгмийн гарал, үндэс угсаа, нас, хүйс, хөрөнгө чинээ, орлогоосоо үл хамааран тухайн түвшний боловсрол эзэмшихээр шалгалт өгөх боломжоор хангах.
Элсэлтийн шаардлага хангасан тохиолдолд сурах эрхийг нь эдлүүлэх. /Санхүүгийн болон бусад дэмжлэгтэйгээр/
Чанартай сургалт явуулах санхүүгийн нөөц боломжтой ч сургалтын чанарыг алдагдуулж буй сургуулиудтай тэмцэх.
Их, дээд сургууль, коллежид тэнцээгүй болон ерөөс техник мэргэжил эзэмших хүсэлтэй иргэдэд тодорхой мэргэжил эзэмших бололцоог нь хангах үүднээс тусгай болон мэргэжлийн дунд боловсролыг хөгжүүлэх хэрэгтэй. Үүний үр дүнд нарийн мэргэжлүүд шаардагдсан ажлын байрууд ажилтнаар хангагдах бөгөөд цамаан ажилгүйчүүд ч багасах болно.

Цааш унших...