Monday, April 6, 2009

"I R I M" судалгааны хүрээлэн байгуулагдсаны нэг жилийн ойн баярын мэнд хүргэе

2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр манай судалгааны хүрээлэн байгуулагдаж, 4 дүгээр сарын 6-нд Хууль зүйн яамнаас албан ёсны гэрчилгээгээ гардан авсан билээ. Тиймээс өнөөдөр манай байгууллагын нэг жилийн ой тохиож байна.
Мэргэжлийн, Хараат бус байх уриа дэвшүүлэн нийгмийн судалгааны салбарт тэргүүлэх хүрээлэн болох зорилго тавин ажиллаж буй манай залуусыг дэмжиж, хамтарч ажилласан байгууллага, хувь хүмүүст гүн талархал илэрхийлж, ажил үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид ил тод байдал, мэдээллийн нээлттэй байдал, олон нийтийн оролцоо, жендер, хүний эрх, шилжих хөдөлгөөн, нийгмийн халамж, сонгууль, улс төрийн үйл явц, боловсрол, инфляцийн сэдвээр 14 судалгаа, нөлөөллийн төслийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Нээлттэй Нийгэм Форум, БСШУЯ, Боловсролын хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан, Глоб Интернэшнл ТББ, MONFEMNET ТББ, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, АНУ-ын Элчин сайдын яам, МУИС-ийн УТС-ын тэнхим, Голден Бридж сургалтын төв, Монгол банк зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлээд байна.



Манай хамт олон нэг жилийн алдаа, оноогоо дүгнэн хэлэлцэж цаашид дараах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Байгуулагын олон улсын стандартын үйл ажиллагаа явуулах институтийн чадавхийг хөгжүүлж, бэхжүүлэх;
  • Нийгмийн судалгаа, шинжилгээний салбарт Монгол улсын засгийн газар болон судалгааг захиалагч олон улсын байгууллагууд, компаниуд, ТББ-уудтай харилцаа тогтоох, тогтвортой хамтран ажиллах;
  • Олон нийт, сонирхогчдын хүрээнд байгууллагын имидж, брэндийг үүсгэх стратеги баримталж ажиллах.

Ингээд нийт харилцагч байгууллагууддаа дахин талархал илэрхийлье

"I R I M" судалгааны хүрээлэнгийн хамт олон



4 comments:

ЗОРИГТ8 said...

IRIM мэргэжлийн судалгааны байгууллагын нийт социологичдынхоо 1 жилийнх нь ойн баярыг хуваалцаж байгаадаа баяртай...Та бүхний ажил үйлс, судалгаа шинжилгээний ажилд өндөр амжилт хүсье.
Хэвлэлийн Хүрээлэнгийн Судлаач: Н.Батзориг

Цогтоо said...

Зоригоод:Баярлалаа чамд. Чиний судалгааны ажилд ч бас амжилт хүсье. Блогт минь зочилж санал бодлоо хамаргүй хуваалцаж байдагт чинь баярлаг шүү!

Хүндэтгэсэн

Цогтоо

Ц. Гончиг said...

баярын мэнд хүргэе!!! илүү амжилт хүсэе!!! их оройтсон ч гэсэн

Цогтоо said...

Гончигт:

Баярлалаа! Чамд ч бас өндөр амжилт хүсье!