Friday, June 12, 2009

XX зууны социологийн ТОП 10 ном

1998 онд Монтералд Олон Улсын Социологийн Холбоо (ОУСХ), Социологийн Дэлхийн Конгрессын чуулга уулзалт болсон бөгөөд уулзалтын чухал зорилтын нэг нь XX зууны социологийн уламжлал, хөгжлийн талаар хэлэлцэх явдал байсан юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ОУСХ, Конгрессын Хөтөлбөрийн Хороо 1987 онд социологичдод хамгийн их нөлөө үзүүлсэн XX зууны ТОП 10 номыг тодорхойлох санал асуулгын судалгаа явуулжээ. ОУСХ-ны гишүүд социологичдоор тэдний ажилд хамгийн нөлөөтэй байсан XX зуунд хэвлэгдсэн 5 номыг нэрлүүлэх аргаар судалгааг авчээ. Тус судалгаанд ОУСХ-ны нийт гишүүдийн 16 хувь (2785-аас 455) нь хамрагдсан байна.

Ингээд судалгааны үр дүнд XX зууны социологийн ТОП 10 номны жагсаалтыг Германы социологич Макс Веберийн “Нийгэм ба эдийн засаг” бүтээл шалгарчээ.



XX зууны ТOП 10 ном

1. Макс Вебер - Эдийн засаг ба нийгэм (Economy and Society)-20.9%
2. Чарлес Милс - Cоциологийн сэтгэлгээ (The Sociological Imagination)-13.0%
3. Роберт Мертон - Нийгмийн онол ба нийгмийн бүтэц (Social Theory and Social Structure)-11.4%
4. Макс Вебер - Протестант ёс зүй ба капитализын оюун санаа - The Protestant Ethic and the Spirit of Capitalism)-10.3%
5. П.Л.Бергер болон Т.Лукман - Бодит байдлын нийгмийн байгууламж - (The Social Construction of Reality)-9,9%
6. Пэйр Бюрдэ - (Distinction: A Social Critique of the Judgment of Taste)-9.5%
7. Норберт Элайс - Иргэнших үйл явц (The Civilizing Process)-6.6%
8. Хэйбермас - Харилцан үйлдлийн онол - (The Theory of Communicative Action)-6.4%
9. Т.Парсонс - Нийгмийн үйлдлийн бүтэц - (The Structure of Social Action)- 6.2%
10. Эрвин Гоффман - (The Presentation of Self in Everyday Life)-5.5%

Судалгааны явцад социологичдын үзэл бодол тэдний нас, хүйсээр ялгаатай байв. Тухайлбал эмэгтэй социологичдын хувьд хамгийн их нөлөө үзүүлсэн эхний 10 номын жагсаалтад Жорж Герберт Мидийн “Оюун ухаан, би ба нийгэм” (Mind, Self and Society), Антони Гидденсийн “Нийгмийн үндсэн хууль” (The Constitution of Society), Норберт Элайс (The Civilizing Process: Power and Civility), Майкл Фокалт (Discipline and Punish) бүтээлүүд багтсан бол эрэгтэй социологичдод хамгийн их нөлөөлсөн 10 номын жагсаалтанд Э.Дюрхэймийн “Шашины амьдралын энгийн хэлбэрүүд” (The Elementary Forms of Religious Life) бүтээл тус тус орсноороо ерөнхий жагсаалтаас ондоо байжээ.

Мөн 45 хүртэлх насны социологичдод Улрич Бэкийн “Эрсдэлт нийгэм” (Risk Society ), Хэйрри Бравермэн “Хөдөлмөр ба монополь хөрөнгө” (Labour and Monopoly Capital), 45-55 насны социологичдод Антони Гидденсийн “Нийгмийн үндсэн хууль” (The Constitution of Society), Имануэл Валлерстэйн “Орчин үеийн Дэлхий - Систем” (The Modern World-System), Э.Дюрхэймийн “Шашины амьдралын энгийн хэлбэрүүд” (The Elementary Forms of Religious Life), Жорж Герберт Мидийн “Оюун ухаан, би ба нийгэм” (Mind, Self and Society), В.Моор “Дарангуйлал ба ардчилалын нийгмийн гарал үүсэл” (The Social Origins of Dictatorship and Democracy), 55-аас дээш насны социологичдод Жорж Герберт Мидийн “Оюун ухаан, би ба нийгэм” (Mind, Self and Society), Т.Парсонын “Нийгмийн систем” (The Social System), Георги Зиммел “Социологи” (Sociology), Э.Дюрхэймийн “Шашины амьдралын энгийн хэлбэрүүд” (The Elementary Forms of Religious Life) номууд тус тус нөлөөлжээ.
Судалгаанд оролцогчид нийтдээ социологийн 978 ном нэрлэсэн байна. Энэ талаар та дараах холбоосон дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
http://www.isa-sociology.org/books/vt/books_01.htm

9 comments:

ЗОРИГТ8 said...

Сонирхолтой материал байна...Үнэхээр их таалагдлаа...Монголд бол эхний гуравт олох номыг би таамаглаж байна...
1.Х.Гүндсамбуу "XX зууны Монголын нийгмийн давхраажил: хөгжил хандлаг"
2. Э.Гидденс "Социологи"
3. Н.Смейлзер "Социологи"

Баярлалаа...

amur said...

Мэдүүштэй.

Цогтоо said...

Зоригоод:

Эхнийх нь ном байж болох юм. 2, 3 дахь ном нь монгол зохиогчтой байвал хэний номуудыг хамруулж болох вэ?

Цогтоо

Цогтоо said...

Амурд:

Блогт минь зочилсонд баярлалаа.
Цаашид энэ мэт танин мэдэхүйн чанартай орчуулгын материалууд оруулж байна аа.

Цогтоо

ЗОРИГТ8 said...

2. Уртнасан "Амьдралын хэв маягын өөрчлөлт" тун сайн ном.

3. Отгоннасан "Социологийн судалгааны үндсэн аргууд"

Нийт 30 гаруй л социологийн ном байгаа болохоор нээх судалгаа энтэр шаардахгүй байх л даа..хэхэ ...

Орчуулгын иймэрхүү материал тогтмол оруулж байгаарай

anjigai said...

Сонирхолтой л юм. Аавын маань номны талаар дурджээ. Үнэхээр Монголд социологийн чиглэлээр гарсан 1 номерийн ном мөнөөөсөө мөн.

Хэрэв хүсвэл миний вэбээр зорчоорой.
www.anjigai.com

Anonymous said...

[b][url=http://turbobits.net]фильмы новинки [/url][/b] - Все что ты когда либо искал в нете, все это ты можете найти в нашей огромной базе фаилов

http://turbobits.net/2114-ckachat-muzyku-dirty-electro-house-2010-mp3.html

Anonymous said...

The diet plan keeps them informed must cross the feet quickly with out
order p90x video workout hanging. Typically the founder
of the system, Tony Horton with his fantastic order p90x video workout and Muscle Confusion your
resistance days will switch up to continuously
bring intensity and challenge so you never fully adapt.
And while I considered myself to be in but are better for you when they
are taken in through eating fruits and vegetables.


Here is my website :: visit here

Anonymous said...

The exercise sessions are 45-90 minutes long, and Meal Plan along with the Classic workout routine, you will get optimum results at the earliest.
Diet program along with physical exercise tend correct order for p90x workouts to be of accomplishment of the most wanted level.

You don't need any what you need to know about each of these rotations.

My website; find more information